60 мянган тэнгисийн цэрэгтэй улс

Хуучирсан мэдээ: 2016.03.13-нд нийтлэгдсэн

60 мянган тэнгисийн цэрэгтэй улс

 

XXI зууны хамгийн хаагдмал улс болох БНАСАУ буюу Хойд Солонгосын талаарх  мэдээллийг сонирхолтой эдийн засаг буландаа онцолж байна.

 

 

Хүн ам: НҮБ-ын тогтоосноор Хойд Солонгосын хүн ам 24.45 сая орчим. Одоогоос бараг зуун жилийн дараа 2100 онд Хойд Солонгосын хүн ам 24.55 сая болж нэмэгдэх тооцоог гаргажээ. Хойд Солонгосын хүн ам 1950 оноос хойш 151 хувиар нэмэгдсэн байна.

 

Авлига: Хойд Солонгос нь албан ёсоор дэлхий дээрх хамгийн их авлигад идэгдсэн орон. Олон улсын ил тод байдлын агентлагаас гаргасан авлигын  индексийг 2011 онд Хойд Солонгос улс тэргүүлж байв.

 

Цаазын ял: Цаазын ял гүйцэтгэлээр  Хятад, Ираны дараа Хойд Солонгос улс жагсдаг. Хүний эрхийн Эмнести интернэшнл байгууллагын гаргасан тайлангаар 2010 онд Хойд Солонгост 60 хүнийг цаазаар авчээ. Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн 2015 он болон энэ оных эхээр улс төр, армийн өндөр албан тушаалтан хэд хэдэн хүнийг цаазаар авсан нь олон улсын анхаарлыг татсан юм.

 

 

Цэрэг, армийн хүч: Хойд Солонгос нь арми 1.19 сая хүнтэй. Хойд Солонгосын арми 1.02 сая армийн алба хаагч, 60 мянган тэнгисийн цэрэг, 110 мянган нисэх хүчний цэрэг, хагас цэрэгжсэн цэргийн үүрэгтэн 189 мянга, 600 мянган нөөц цэрэгтэй. Хэрэв дайн болбол 60 хүртэлх насны 5.7 сая хүн Хойд Солонгосын армид ямар нэгэн байдлаар хүчин зүтгэхэд бэлэн байдаг.

 

Цөмийн хүчин чадал: Хойд Солонгост дөнгөж хоёр ширхэг цөмийн хошуу байдаг гэж үздэг. Гэтэл ОХУ-д 13 мянга орчим, АНУ 9500, Их Британи 192 цөмийн хошуутай. Саяхан Хойд Солонгосын эрдэмтэд баллистик пуужинд багтахуйц хэмжээтэй жижигрүүлсэн цөмийн хошуу бүтээсэн тухай мэдээлсэн. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард дөрөв дэх удаагийн цөмийн туршилтаар устөрөгчийн бөмбөг туршсан гэж Пхеньян баталж байна.

 

 

Ядуурал: Хойд Солонгосын хүн амын  30 гаруй хувь нь хүнс тэжээлийн дутагдалтай амьдардаг. 1990 оноос хойш олон улсын хориг болон ган гачгийн улмаас Хойд Солонгосын хоол хүнсний хүрэлцээ улам муудсан.

 

Нүүрс хүчлийн хий ялгаруулалт: Уур амьсгалын өөрчлөлтөд гол нөлөө үзүүлдэг нүүрс төрөгчийн давхар исэл ялгаруулалтаар Хойд Солонгос 44-т жагсдаг.

 

Хөлбөмбөг: 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах “World Cup” тэмцээний үеэр Хойд Солонгосын баг Бразилийн хаалгад нэг гол оруулж байсан.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж