Лионель Месси гоолоо Марадонад зориуллаа

Хуучирсан мэдээ: 2020.11.30-нд нийтлэгдсэн

Лионель Месси гоолоо Марадонад зориуллаа

Лионель Месси гоолоо Марадонад зориуллаа

Испанийн Ла лигийн ээлжит тоглолтууд өчигдөр/2020.11.29/ явагдлаа. Есдүгээр тойргийн нөхөн тоглолтуудын хүрээнд Барселона талбайдаа Осасуна багийг хүлээн авч, 4-0 гэсэн харьцаатай ялжээ. Энэхүү тоглолтод талбайн эзэн багаас Мартин Брайтвайт, Антуан Гризманн, Филипе Коутиньо, Лионель Месси нар гоол оруулсан юм.

Тоглолтын 73 дахь минутанд гоол оруулсан Лионель Месси өөрийн гоолоо саяхан тэнгэрт дэвшсэн Диего Марадонад зориулж, 1993 онд Диего Марадонагийн Ньюэллс Олд Бойз багийн бүрэлдэхүүнд байхдаа өмсч байсан 10 дугаартай улаан хар өмсгөлийг гаргаж иржээ.

Тоглолтын өмнө багууд Аргентины домогт хөлбөмбөгчинд хүндэтгэл үзүүлсэн бөгөөд Марадона 1982-1984 онуудын хооронд Барселона багийн төлөө хүчин зүтгэж байсан юм.

Тоглолтын дараа Бразил хагас хамгаалагч Филипе Коутиньо “Марадона ийм хүндэтгэлийг хүртэх эрхтэй хүн. Бид дэлхийн бэлгэ тэмдгээ алдлаа. Хөлбөмбөгийн ертөнц түүнийг биширч, санагалзсаар байх болно” хэмээн ярьсан бол Франц довтлогч Антуан Гризманн “Бид Мессиг Марадонад юу бэлдсэн болохыг нь мэдээгүй ээ. Үнэхээр гэнэтийн бэлэг байлаа. Өнөөдрийн хожил чухал байлаа. Бид дахиж хальтирч болохгүй. Бид өнөөдөр лигт түрүүлж чадна гэдгээ, ямар нөөц бололцоотой баг гэдгээ хангалттай харууллаа” гэж ярьжээ.

Харин Лионель Месси тоглолтын дараа өөрийн цахим хуудаснаа гоолын баяр тэмдэглэж буй зургаа оруулан “Баяртай, Диего” хэмээн бичжээ.

Hasta siempre, Diego.

Posted by Leo Messi on Sunday, November 29, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж