ТӨР нь зохион байгуулалтгүй, ИРГЭД нь ухамсаргүй! | News.MN

ТӨР нь зохион байгуулалтгүй, ИРГЭД нь ухамсаргүй!

ТӨР нь зохион байгуулалтгүй, ИРГЭД нь ухамсаргүй!

ТӨР нь зохион байгуулалтгүй, ИРГЭД нь ухамсаргүй!

"Хөл хорионы улмаас гэртээ харьж чадахгүй айлын хаяа бараадаж өдөр хоногийг өнгөрөөх ямар олиг байх вэ дээ. Гэртээ харих өдрөө хүлээсээр хоол, хүнс маань ч дууссан. Улсын онцгой комиссоос орон нутгийн иргэдийг хотоос гаргах шийдвэр гаргасанд баярлаж байгаа ч цахимаар шинжилгээний цаг авах,товлосон газартаа шинжилгээ өгөх нь маш асуудалтай байна” гэж иргэн Б.Оюун хэлэв.

Тэр бол хөл хорионд гацсан олон хүмүүсийн нэг. Түүний хувьд Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу  www.119.mn сайтад хэдхэн хоногийн өмнө СХД-т бүртгэлтэй хаягаараа шинжилгээ өгөх цаг авсан ч Баянгол дүүрэгт хуваарилжээ. Мөн шинжилгээ өгөх өдрийг нь тодорхой шалтгаангүй нэг өдрөөр хойшлуулсан байна.

Б.Оюун Хөвсгөл аймгийн Ханх сумынх, МУБИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан.  Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж, найзуудтайгаа байр түрээсэлдэг байжээ. Гэвч хөл хорионы улмаас боловсролын салбар болон үйлчилгээний байгууллагуудыг хаасан тул түрээсийн байрнаасаа гарч, нутаг буцталаа танилындаа толгой хоргодож байгаа аж. Тиймээс хурдхан шинжилгээгээ өгөөд гэртээ харих өдрөө хоног тоолон хүлээж байгаа гэв.

Цар тахлыг дотоодод алдсантай холбоотойгоор оюутнуудаас шинжилгээ авсан. МУБИС-ийн оюутнуудаас түргэвчилсэн оношлуураар нэг удаа шинжилгээ авчээ. Б.Оюуны шинжилгээний хариу сөрөг гарсан, одоогоор сургуулиас нь ямар нэгэн холбоо бариагүй аж.

Улсын онцгой комиссоос энэ сарын 11-нд хөл хорио тогтоосноос хойш 19 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд албан болон амин хувийн ажлаар ирсэн 100 гаруй мянган иргэн нийслэлд хөл хорионы улмаас гацсан гэх мэдээлэл бий.  Орон нутгийн иргэдийн тухайд  танилтай нь айлын хаяа бараадаж, танилгүй нь машиндаа зутруухан амьдарч байгаа нь нууц биш. Цаана нь орон нутагт гэртээ харгалзах хүнгүй бага насны хүүхдүүд, асаргаанд байдаг өндөр настнууд хүндхэн байдалтай байгааг иргэд хэлж байна.

                   ХӨЛ ХОРИОНД ХҮҮХЭД, ХӨГШИД "ЗУТАРЧ" БАЙНА ГЭВ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Б.Жаргал “Орон нутгийн иргэдээ хотоос гаргахаар болсон нь сайн хэрэг. Улсын онцгой комиссын шийдвэрт баярлаж байгаа ч арванхоёрдугаар сарын 7 хүртэл хэцүүхэн байна. Асрах хүнгүй өндөр настай ээжийгээ орхиод хотод нэг өдрийн ажлаар ирсэн ч хөл хорионд орсон” гэв. Тэрбээр хоёр нас болон гурван сартай бага насны хоёр хүүхдээ дагуулан энэ сарын 10-нд нийслэлд хувийн ажлаар нэг өдөр иржээ. Маргааш нь буюу 11-нд буцах байсан ч хөл хорионд гацаж, айлд түр байрлахаас өөр аргагүй болсон байна.

Айлд олон хоног хүүхдүүд нь зутрахын зэрэгцээ  ард нь үлдсэн асрах хүнгүй буурайдаа хамгийн их санаа зовж байгаа гэнэ. Иймд арванхоёрдугаар сарын 7-оос хэдхэн хоногийн наана аль болох нутагтаа хурдан очмоор байгаагаа учирлав.

Хөл хорионд гацсан иргэдийнхээ асуудлыг  Улсын онцгой комиссоос шийдвэрлэхдээ  шилжилт хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 1-10 хүртэл түр хугацаанд нээхээр болсон.

Гэхдээ халдварын голомт болсон Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймгийн хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 7-оос нээхээр болоод байгаа юм. Мөн өнгөрөгч амралтын өдөр Архангай аймаг голомттой бүс нутагт багтсан тул тус аймаг руу иргэдийг зорчуулахыг түр хугацаанд хойшлуулаад буй.

ЦАХИМ БҮРТГЭЛ АЛДАА ЗААЖ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ, РЕГИСТЕРИЙН ДУГААРААР БҮРТГЭВ

Ямартай ч УОК-ын шийдвэрээр хөл хорионы улмаас нийслэлд түгжигдсэн орон нутгийн иргэд маргаашаас /2020.12.01-12.10/ эхлэн нутаг руугаа явцгаана. Үүнээс өмнө иргэд PCR шинжилгээ өгсөн байх ёстой. Хотоос гарах иргэд  www.119.mn сайтад оршин суугаа хаягаа бүртгүүлснээр шинжилгээ өгөх газрын байршил болон цагийг товлох тул иргэд дугаарлаж, бөөгнөрөл үүсэхгүй гэж албаны хүмүүс мэдээлж байв.

Гэвч PCR шинжилгээ авахдаа иргэдийн бөөгнөрөл үүсгэсэн нь олон нийтийн шүүмжлэл, бухимдлыг дагуулсан юм. Онцгой дэглэмийн үед иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байх, шинжилгээ өгөхдөө товлосон цагт заасан байршилд очихыг зөвлөсөн ч харамсалтай нь төрийн зохион байгуулалт, иргэдийн ухамсар, үүрэг хариуцлага муутайгаас хүний бөөгнөрөл, халдвар тарах эрсдэл үүсгэсэн. 

Иргэдийн урт дараалал төрийн байгууллагуудын бэлэн байдлыг шалгаж бас иргэдийн ухамсрыг ч харууллаа. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн X хорооны нутаг 39 дүгээр сургуулийн гадаа иргэдийн урт дараалал үүссэн. Тус шинжилгээ авах байрны гадаа өчигдөр /2020.11.29/ өглөөний 10:00 цагийн орчимд 200 гаруй хүн оочерлож байсан гэх. Үүнд ямар ч зохион байгуулалт байгаагүй гэх гомдол, шүүмжлэл багагүй гарсан юм.

Энэ асуудлаар тус хорооны Засаг дарга П.Чулуунцэцэг “Хорооны хэмжээнд шинжилгээ авах бэлтгэл ажлыг бүрэн хангасан ч иргэд тэвчээргүй, яаруу зан урт дараалал үүсгэсэн. Уг нь манай хороонд бүртгэлтэй орон нутаг руу явах хүсэлтэй 26 иргэн байсан. Тэдэнд урьдчилж шинжилгээ авах байр, цагийн хуваарийг мэдэгдсэн. Гэвч ийм их хүн дугаарлаж, ачаалал үүснэ гэж тооцоогүй. Уг нь шинжилгээ авах багийн ажилчдаас гадна байрны гадаах хяналтад гурван цагдаа ажиллуулахаар төлөвлөсөн ч иргэдийн оочер, бөөгнөрөл үүссэн тул нэмэлт хүчээр цагдаа нарыг ажиллуулж, хяналт тавьсан” гэлээ.

Түүний хэлснээр эрсдэлээ тооцож шинжилгээ авах байранд ачаалал үүсгэлгүй иргэдийг дөрөв, дөрвөөр нь ээлжлэн оруулжээ. Гэсэн ч олон хүн нэг дор цугларсан учраас зай барихад анхаарсныг тодотгов. Зөвхөн нэг хорооны жишээг татахад ийм байна.

Дээрх асуудлыг  Нийслэлийн онцгой комиссоос “Нийслэлийн хэмжээнд 20 шинжилгээний цэгийг шинээр байгуулж, хөдөө орон нутаг руу зорчих иргэдийг шинжилгээнд хамруулж эхэллээ. Шинжилгээний цагаа аваагүй, маргаашийн шинжилгээний цаг авсан хүмүүс ихээр ирж, бөөгнөрөл үүсгэж байна” гэх тайлбар өгсөн. Мөн Улсын онцгой комиссоос  шинжилгээ эхлэхтэй зэрэгцэн асуудал үүссэнийг үгүйсгэсэнгүй. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатарын хэлснээр шинжилгээ эхэлсэн даруйд цаг захиалсан иргэдийн өмнүүр бусад нь дайрах, товлосон цагтаа шинжилгээ өгөхөөр ирсэн хүмүүс 2-3 цаг дугаарласан, цахимаар бүртгүүлээгүй зэрэг асуудлыг иргэд үүсгэсэн гэв. Нөгөө талдаа төрийн байгууллагын ажлын чадамж, ажил зохион байгуулах чадвартай холбоотой хүндрэл ч бас үүсчээ. Иймд хариуцлагын асуудал ч бас яригдсан байна.

Албан мэдээллээр иргэдийг цахимаар бүртгэх ёстой www.119.mn сайт хэт ачааллаж, сүлжээнд нь доголдол үүсчээ. Иймд, иргэний үнэмлэх болон РД-ийн дугаараар шинжилгээ өгөх түр зохицуулалт хийж байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-30 59.153.115.204

ЭНЭ ТЭРГҮҮД ХӨДӨӨНӨӨС ХОТ РУУ ЧИГЛЭСЭН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ. ХӨДӨӨНИЙХӨН ЯАЖ ИЙЖ БАЙГААД 20 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВААД БОЛСОН БОЛООГҮЙ ПРИУС АВЧ УНААД ХОТ РУУ СЭЛГҮҮЦЭЭД БАЙДАГ БОЛСОН. ТИЙМЭЭС БУРУУ РУЛЬТЭЙ МАШИНЫ ИМПОРТЫГ 21ОНООС ШУУД ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ. 25 ОНООС НИЙСЛЭЛ РҮҮ БУРУУ РУЛЬТЭЙ МАШИН ОРУУЛАХЫГ ХОРИГЛОХ 30 ОНООС БҮР УЛСЫН ХЭМЖЭЭНД ХӨДӨЛГӨӨНД ОРОХЫГ ХОРИГЛОХ.

Avatar

Зочин 2020-11-30 59.153.115.204

МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ ХӨДӨӨНИЙХӨНД ЭЗЛЭГДСЭН БАЙНА. ДАН ХӨДӨӨНИЙХӨН. МИНИЙ ХҮҮХЭД АХУЙД ХОТ ХӨДӨӨ ЯЛГАГДДАГ ОДОО БҮР ХӨЛ ТОЛГОЙГҮЙ БОЛЛОО. НИЙСЛЭЛ ХОТ НЬ ХӨДӨӨНИЙХНИЙ ДАЙРАЛТАНД ӨРТӨЖ ҮГҮЙ БОЛЛОО. ЭНЭ НЬ СОНГУУЛИАР АЙМАГ БҮРЭЭС НЭГ ХӨДӨӨ НӨХӨР УИХ ГАРЧ ТЭРИЙГЭЭ ДАГАСАН АХ ДҮҮ АМРАГ САДНЫ НҮҮДЭЛ ХОТ РУУ ЧИГЛЭДЭГТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ ҮР ДҮН НЬ ЛЕФТ НЬ ТАВЬСАН ГАР АРИУТГАГЧ Ч ЗҮГЭЭР БАЙЛГАХГҮЙ. БАС ИХ СУРГУУЛИУД БАЙНА.

Avatar

зочин 2020-11-30 122.201.31.3

Юун зохион байгуулалт тэрнээс дор харгис бүдүүлэг дарамт дарангуйлал тогтоогоод байгаа юм биш үү

Avatar

Иргэн 2020-11-30 66.181.179.176

Бүх зүйлийг төрд тохдгоо болимоор юм эмх замбараагүй байж болохгүй гэдгийг төрийн бүх шатанд сурталчилж байна хэвлэл мэдээлэлээр ярь бичиж байна гагцхүү манай иргэд л өөрсдөө ухамсартай хандахгүй байна иргэд л барааны үнийг өсгөдөг бүх л буруутай үйлдлийг иргэд гаргаж байгаа шүү дээ тэгээд төр болохгүй гэдгийг тарчиг сэхээтэн сурвалжлагчид дэвэргэдэг нь худлаа биш гэж үү

Avatar

Зочин 2020-11-30 202.126.89.97

Чартер нислэгүүд анханаасааа л ……………………….:((((((

Avatar

Зочин 2020-11-30 122.201.22.112

Irged yasiin. Zugeer oocherlood l daaraad zogsoj baisan huurhiis…zavaarsan yum hiideg Sodbaatar, Sumyabuzar nariin l baigaa tsarai ni ene shd…humuus zoriudaar buugnuuleed l, haaj boogood l, asuudliig shiidej chadahgui hundruuleed l, yu hiij bgaagaa yamar ur dun garahiig uursduu ch oilgoh chadvargui novshnuud…

Avatar

Зочин 2020-11-30 202.21.109.59

засгийн газар огцор

Avatar

ард 2020-11-30 103.26.195.18

ядахдаа сургуулийн зааланд хүмүүсээ оруулж дулаан байлгаж байгаад шинжилгээгээ авж болдгүйм байхдаа иргэдээ дааруулж өвчин тусгаж бн онцгой байдал нийслэлийн удирдлага гэж хэрэг алгаа

Avatar

Paвcaл 2020-11-30 73.42.213.129

Гадаадад гацаагдсан монголчууд гэдэг байсан. Одоо дотоодод гацаагдсан монголчууд гэж бий боллоо. Энэ хүмүүс өөрсдөө гацаад байгаа биш. Юм болгоныг гацаадаг авьяастнууд төрд байгаа юм.

Avatar

Зочин 2020-11-30 66.181.178.229

Ажлаа хийж чхдахгүй, эсвэл хийх дургүй , цүнх баригчдын байгаа царай нь. Нөгөө талаас ухамсаргүй иргэд гэж гарчигласан нь зөв шүү дээ. Хар амиа л боддог нь ийм байалд хүргэж байгаа юм. Машины түгжрээ яаж үүсгэдэг билээ яг л тэгж оочер дайрч, хамаг юмзогсоодог нь орк бидний ганц чхддаг зүйл бололтой. Хамгийн харамсалтай нь энэ их буруу заншил гэдгээ хэн ч ойлгохгүй нь юм даа. Тэгээд л хөгждөггүй байх.

Avatar

Зочин 2020-11-30 64.119.25.254

УОК_ ийн ажил муу байна.амаараа ажил хийж уймараа байх юм.Ямарч ажил нь бэлтгэл муу,зохион байгуулалт байхгүй байна.ямарч ажлыг шуурхай,үр дүнтэй зохион байгуулах цаг хугацаа хангалттай байлаа.хүн болгон өөр өөр юм ярьж эргэж буцсаар хамаг цагаа барлаа.

Avatar

Зочин 2020-11-30 192.82.69.36

Хуваарьт цагаа зөрчих, бүртгэлгүй бөөнөөр ирэх г.м. иргэдийн буруу байгаа нь үнэн боловч эцсийн эцэст энэ бүхэн бол төрийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтын алдаанаас л үүсч байгаа юм л даа! Гэвч аль аль нь алдаагаа засаад явбал асуудал цэгцэрнэ дээ, бухимдаад яах вэ, тэвчээр хүлээцтэй, тайван байцгаая, та м инь!!!

Avatar

zochin 2020-11-30 64.119.25.30

Eh orondoo bjiij yaj iij bgaad argaa olood bgaa yum. tegtel gadaadad gatssan irged buur hetsuu bdld bgaa shd. frankfurtiin nislegee avaachee. hotod gatssan hodooniihnii yamar bgaag har l daa. gadaadad enenees dor bgaa shd

Avatar

zochin 2020-11-30 202.179.26.61

daaraad olsood bna, chodoonii irged geed toodoggui umuu???, charimaar bna!!!

Avatar

Дарга нар анхааралдаа авах асуудал 2020-11-30 64.119.19.102

УОК-ын энэ будлиу, эргэж буцсан шийдвэрүүд ард иргэдийг үнэхээр их бухимдуулж байна. Тэнэг шийдвэрүүдийг сахиулах гэж гудамжинд зогсож байгаа цагдаа нар аргаа бараад зориуд мушгин гуйвуулж ард түмэнд хүндрэл учруулж эсэргүүцлээ илэрхийлж байгаа бололтойдог шүү дарга нараа. Ядаж байхад Сумъяабазарын тэнэг үг хэллэгүүд ард түмний уурыг барж байна, тиймээс түүнийг юу ч битгий хий, явж амар гэж доог тохуу хийж сууна.

Avatar

Зочин 2020-11-30 218.212.77.121

Дотоодын хөдөлгөөнийг чөлөөлж, очсон хот, аймагтаа 14 хоногийн карантенд хамруулах. Тэгэхгүй бол хот, хөдөөд явуулын иргэдийн бөөгнөрөл үүсч, гэртээ харьж чадахгүй бухимдал үүсэхээс гадна вирус халдварлах эрсдэлтэй

Avatar

модонсүх 2020-11-30 66.181.161.61

бодит байдал сая толгойтоос ирэхэд хархорин захын наана 3 хаалт тавиад ганц цагдаа машины бичиг шалгаад 4 НЬ гиюүрч зогсоно ядаж ниитиин унааг шууд нэвтрүүлмээр нүүрс ачдаг тэнэг дарга яачихав даа өлсч байна

Avatar

Зочин 2020-11-30 66.181.168.8

Edgeer humuusiin irgenii bolon teevriin heregsleliin burtgeliig hyanaj uzeej tsegtsleechee. Bugd UB hotiin burtgeltei, YB dugaartai mashintai hundrel uusgeed yavaad bgaa daa. HOTIIN UDIRDLAGUUDAA

Avatar

Д 2020-11-30 139.5.216.209

Өвчин орж ирэх нь цаг хугацааны асуудал гэж сануулсаар байтал орж ирсэн хойно нь яаж тархаахгүй тэмцэх тухай өнгөрсөн 10 сар бэлтгэл муу хийснээс хүмүүс гадаа зогсч даарч өвдөж байна

Avatar

зочин 2020-11-30 64.119.26.237

– 20 н хүйтэнд 2-3 цаг зогссон хүний буруу биш,цагийн номер тараагаад шийдэх санаачлага алга

Avatar

Hot 2020-11-30 66.181.179.153

Hodooni ulsuud odoo hotruu bitgii iree.ter saihan agaartaa baij baildaa.ooroo oortoo ajil udaa l .odoo neg halshraa bailgui dee.

Avatar

Зочин 2020-11-30 100.15.102.120

Дахиж хот руу бүү ир.Хотоос хөдөөнийхнөө аваад далд ор.Дахиад МАН-д саналаа өг .Оркуудаа

Avatar

Зочин 2020-11-30 150.129.140.162

чи бас далд орох гээд л сууж байна уу орк оо

Avatar

Зочин 2020-11-30 66.181.189.158

Өлсөөд байна

Avatar

Зочин 2020-11-30 150.129.142.244

МАНгуу махан толгойтнууд иймэрхуу л юм зохион байгуулна даа чааваас.

Avatar

Зочин 2020-11-30 124.158.64.115

Еерсдийн эрх мэдлийн телее сонгуулийн уед хайхрамжгуй хандан цар тахлыг алдчихаад одоо хумууст нялзаах ажиллагаа хийж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж