Банкууд зээлийн төлөлтийг хэрхэн хойшлуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2020.11.30-нд нийтлэгдсэн

Банкууд зээлийн төлөлтийг хэрхэн хойшлуулах вэ?

Банкууд зээлийн төлөлтийг хэрхэн хойшлуулах вэ?

Монголбанкнаас Covid-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, иргэдийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлэх зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг олон улсын туршлага, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэ удаагийн хэрэглээний зээл болон ипотекийн зээлийн хугацаа сунгах шийдвэр 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс долдугаар сарын 1-ний өдрийг дуустал хэрэгжинэ. Бид үүнтэй холбогдуулан дараах таван банктай холбогдон зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлтэй холбоотой асуудлыг тодрууллаа.


ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

-Ипотекийн 8%, 6%, 5%-ийн хүүтэй зээлүүд, ипотекийн зээлээс бусад орон сууцны зээл, цалингийн зээл, автомашины зээл, хялбар зээл, авто зогсоолын зээл зэрэг хэрэглээний зээлүүд ялгаагүй хүү төлөхгүй, үндсэн төлөлт төлөхгүй ирэх 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хойшилно. Хугацаа хойшилсон хүүгийн төлөлт зээлийн үлдсэн саруудад хуваагдан нэмэгдэх болно. Иргэд зээл хойшлуулах хүсэлтээ зөвхөн www.cardcentre.mn/loanreq/ сайтаар зочлон бүртгүүлэх боломжтой. Хүсэлтээ амжилттай илгээсний ажлын өдрүүдэд зээлийн ажилтан тантай холбогдох болно. Ачаалал ихтэй байгаа учир гар утсаар холбогдохоос гадна цахим шуудангаар хариу илгээж болзошгүй.

ХААН БАНК

-Ипотек болон хэрэглээний зээлүүдийн төлөлтөө ирэх 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах боломжтой. Ингэхдээ зөвхөн ипотекийн зээлийн үндсэн төлбөр болон хүүг хойшлуулах бол хэрэглээний зээлийн хүү төлөгдөнө. Зээл хойшлуулах хүсэлтийг ирэх 2020 оны 12-р сарын 31-нийг хүртэл хүлээн авна. Иргэд khanbank.com болон бүртгэлтэй дугаараас 1800-1917 дугаарт оператортой холбогдон зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлтээ гаргах боломжтой. Ачаалал ихтэй байгаа учир ажлын хоёр хоногт зээлийн ажилтан эргэн тантай холбогдох болно.

Иргэд аль ч банкны зээлдэгч байсан зээлийн гэрээний дугаар болон регистрийн дугаараа зөв бүртгүүлэн хүсэлт гаргах боломжтой.

ГОЛОМТ БАНК

Хадгаламж барьцаалсан зээл, төслийн зээл, кредит картны зээл зэрэг зээлүүд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтэд багтахгүй. Ипотекийн зээлийн хувьд хүү, үндсэн төлөлт бодогдохгүй ирэх 2021 оны долдугаар сарын 1 хүртэл царцана. Гэхдээ байрны даатгалын мөнгөө цаг тухай бүрт нь төлнө. Бусад хэрэглээний зээлийн хувьд гурван сарын хугацаанд үндсэн төлөлтөө төлөхгүй боловч сар бүр хүүгийн төлөлтөө төлнө. Иргэдийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг ирэх арванхоёрдугаар сарын 20-ныг зөвхөн zeel.golomtbank.com сайтаар хүлээн авахыг анхаараарай. Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт их ирж байгаа тул бүртгэлээ амжилттай хийсний дараа банкнаас тантай хэзээ ч холбогдох магадгүй аж.

ТӨРИЙН БАНК

-Ипотекийн зээлийн хувьд ирэх 2021 оны долдугаар сарын 1 хүртэл үндсэн төлөлт болон хүүгийн төлөлт нь хоёулаа царцаж, төлөхгүй. Харин хэрэглээний зээлийн хувьд одоогоор чиглэл ирээгүй, юу болох эсэх нь тодорхойгүй байна. Зөвхөн https://e.statebank.mn/LoanRequest/ сайтаар хандан зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлтээ бүртгүүлэх боломжтой. Хүсэлтийг 2021 оны нэгдүгээр сарын 30-ныг дуустал хүлээн авах болно.

ХАС БАНК

-Ипотекийнх зээлийн үндсэн төлөлт, хүүгийн төлөлт хоёр нь ирэх 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хойшилж, иргэд төлөлт хийхгүй байх боломжтой. Харин хэрэглээний зээлийн зөвхөн үндсэн төлөлт нь хойшилж, хүүгийн төлөлтөө цаг тухай бүрт нь хийнэ. Xacbank.mn сайтаар дамжуулан зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлтээ хүргүүлж болно. Хэрэв зайлшгүй, интернет ашиглах боломжгүй байгаа тохиолдолд 1800-1888 дугаарт хандан оператортой холбогдож, хүсэлт гаргах боломжтой. Ачаалал ихтэй байгаа учир ажлын өдрүүдэд багтаан хариу өгөх болно. Зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлтийг авах эцсийн хугацаа гэж байхгүй.

КАПИТРОН БАНК

-Ипотек зээлийн үндсэн төлөлт болон хүүгийн төлөлтөө ирэх 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах боломжтой. Ингэхийн тулд иргэн та https://req.capitronbank.mn/ сайтаар нэвтэрч, “Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлт”-ийг бүрэн, үнэн зөв бөглөх шаардлагатай. Банкнаас тань руу эргэн 2-3 хоногийн дотор холбогдож хариу өгөх болно. Жич: Өмнө нь хүсэлтээ илгээсэн тохиолдолд дахин илгээх шаардлагагүй. Мөн хүсэлт гаргаагүй зээлдэгчдийн зээлийн төлбөрийг хойшлуулах боломжгүй болохыг анхаарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж