Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр /2020.11.30/ намын бүлгүүд хуралдах ёстой. МАН-ын бүлэг 2021 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. УИХ-аас арваннэгдүгээр сарын 13-нд Монгол Улсын 2021 оны төсвийг баталсан.
Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсөв сахилга бат, хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмээн үзэж энэ сарын 25-нд бүхэлд нь хориг тавиад байгаа юм.
Ерөнхийлөгч 2021 оны улсын төсөвт дараах бодлогын хүрээнд зохих өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн.
- Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
- Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
- Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
- Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.
Холбогдох хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэж, хүлээж авах эсэхээр эцэслэн шийдвэр гаргах учиртай билээ. Энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг олонхоороо шийдвэрлэнэ.
Зочин 2020-11-30 66.181.161.44
Хоригийг хүлээж авахгүй гэж тэнэгтэх вий дээ. Тэгвэл МАН Хүрэлсүх, Хүрэлбаатар нар ард түмнээс нүүрээ буруулсантай адил
Зочин 2020-11-30 124.158.96.227
Хүрэлсүх болон МАН-ынхан түүхэнд цагаанаар үлдье гэвэл шүүхийг хараат бус болгох ёстой.
gangaa 2020-11-30 66.181.177.207
erdenes bank hulgailaad hubidaa idsen nomtoi byar boldkoo baijil biagamuu
Зочин 2020-11-30 66.181.177.207
altanhuyag gishun mongol bank ajiltag hurgen jabhlan danda anod klireng dansaar hulghai hiideg. urt shono tokio kilireng shiljuulegt ene mongol bank said barigdsan baijee.
Зочин 2020-11-30 66.181.177.207
mongol bank sugar dandaa anod bankini dansnas huuramch shiljuulge hideg hulgaich abgai.
Зочин 2020-11-30 66.181.177.207
mongol bank ajiltan huuramch shiljulger anod bank deredmej absinma. odoo anod mongor hoton bolgond house abaal. hudlaa amerikt biza gargana geel hun luibardaal. iim b aij boldinmuu.
иргэн 2020-11-30 202.179.27.138
МАН ЗГ Ерөнхийлөгчийн Иргэд дээ Мөнгө тараах саналыг Дэмжих хэрэгтэй Иргэд Бэлэн мөнгөгүй Худалдан авах чадваргүй болсон шүү
Зочин 2020-11-30 66.181.189.158
Харгис засаг