Ө.Чагнаадорж дасгалжуулагч Д.Чинзоригийн хамт.
Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо болж байна. Энэ удаагийн тэмцээнийг Эрүүл мэнд спортын яам, Биеийн тамир сургалт хөгжлийн төв, Монголын хүндийн өргөлтийн холбоо болон Сүхбаатар аймгийн ЗДТГ, аймгийн БТСГ болон дэмжигч байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнд 18 багийн 180 орчим тамирчид өрсөлдөж байна.
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэй 56 кг, 62 кг, 69 кг, 77 кг, эмэгтэй 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг-ын жингийн аваргууд тодорно.
Өнөөдөр явагдсан жингүүдээс эрэгтэй 62 кг-ын жинд ОУХМ Ө.Чагнаадорж огцом болон түлхэлттэй өргөлтөөр залуучуудын улсын рекордыг тус бүр 5 кг-аар шинэчлэн тогтоолоо. Тэрбээр огцомоор 111 кг, түлхэлтээр 140 кг-ыг өргөж, хоёрдугаар сард болсон залуучуудын УАШТ-ий үеэр өөрийн тогтоосон амжилтаа энэхүү тэмцээнд ахиуллаа.
Мөн өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д Ч.Нямзул, 53 кг-д Б.Золбоо нар ОУХМ, Б.Тунгалаг спортын мастер цолны болзлыг биелүүлэв.
Тэмцээн үргэлжлэн явагдаж байна.
ДҮН:
ЭРЭГТЭЙ
56 кг:
№ | Тамирчдын нэрс | Байгууллага | Цол | Огцом кг | Түлхэлт кг | Нийлбэр жин |
1. | Г.Өнөболд | Аврагч | с.д.м | 90 | 106 | 196 |
2. | Г.Ууганбаатар | Хилчин |
| 86 | 100 | 186 |
3. | З.Эрдэнэбаяр | Хүч | с.д.м | 77 | 96 | 173 |
62 кг: 12 тамирчин
№ | Тамирчдын нэрс | Байгууллага | Цол | Огцом кг | Түлхэлт кг | Нийлбэр жин |
1. | Ө.Чагнаадорж | Аврагч | ОУХМ | 111 | 140 | 251 |
2. | Ч.Март | Алдар | с.м | 110 | 131 | 247 |
3. | Б.Баярням | Хүч |
| 105 | 120 | 225 |
ЭМЭГТЭЙ
48 кг:
№ | Тамирчдын нэрс | Байгууллага | Цол | Огцом кг | Түлхэлт кг | Нийлбэр жин |
1. | Ч.Нямзул | Хөвсгөл | ОУХМ | 90 | 106 | 196 |
2. | Б.Тунгалаг | Аврагч | с.м | 86 | 100 | 186 |
3. | А.Энхбаяр | Өвөрхангай | с.д.м | 77 | 96 | 173 |
53 кг:
№ | Тамирчдын нэрс | Байгууллага | Цол | Огцом кг | Түлхэлт кг | Нийлбэр жин |
1. | Б.Золбоо | Хилчин | ОУХМ | 69 | 80 | 149 |
2. | Г.Баасанжаргал | Алдар | ОУХМ | 70 | 75 | 145 |
3. | Т.Даваа | Сүхбаатар | ОУХМ | 55 | 72 | 127 |
Тэмцээн маргааш эрэгтэй 85 кг, 105 кг, +105 кг, эмэгтэй 69 кг, 75 кг, +75 кг-ын жинд үргэлжлэн явагдаж өндөрлөнө.
Ч.БОЛОР