Улаанбаатар хотод гацаанд орсон иргэдийг ирэх арванхоёрдугаар сарын 1-ээс орон нутаг руу нь буцаахын тулд нийслэлийн зургаан дүүрэгт шинжилгээ авах 20 цэг байгуулж, өнөөдрөөс /2020.11.29/ Covid-19 халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж эхэлсэн.
Шинжилгээнд хамрагдахын өмнө иргэд 1800-0119 дугаарт холбогдож, цаг авсан байх ёстой. Мөн цаг авсан иргэдэд гар утсанд нь хэзээ, хаана, хэдэн цагт шинжилгээнд хамрагдах ёстой талаарх мэдээлэл нь мессежээр очно. Энэ тухай зөвлөмжийг Улсын онцгой комиссоос шийдвэр гаргасан даруйд иргэдэд мэдээлсэн.
Гэтэл иргэд цагаа баримтлаагүйгээс шинжилгээ өгөх цагаасаа хоцорч, цагтаа шинжилгээнд орохоор дугаарлаж байсан иргэдийн өмнүүр дайрах, маргааш өдөр шинжилгээ авах цаг авсан байтлаа өнөөдөр ирж, дугаарт орсон зэргээс үүдэж, зарим цэгүүдэд бөөгнөрөл үүсч, 1.5 метрээс дээш зай барих халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхгүй, өөрийгөө төдийгүй бусдыг ч эрсдэлд оруулж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэв. Тодруулбал, нийслэлийн 44 дүгээр сургууль дээр байгуулсан шинжилгээ авах цэг зэрэг хэд, хэдэн газарт дэглэм зөрчигдөв.
Холбоотой мэдээ