Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.12-нд нийтлэгдсэн

Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улирлын амралт эхлэх гэж байна. Амралтын хуваарийг мал төллөж байгаатай холбогдуулан бага, дунд, ахлах анги тус бүр ялгаатай амрахаар зохицуулалт хийжээ. Тухайлбал орон нутгийн сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид гуравдугаар сарын 15-аас гуравдугаар сарын 28 хүртэл хоёр долоо хоног, бага ангийн сурагчид гуравдугаар сарын 29-өөс дөрөвдүгээр сарын 18 хүртэл гурван долоо хоног амарна.

Харин нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчид гуравдугаар сарын 29-өөс 1 долоо хоног амарна. 

Т.НЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж