Дорноговь: Төмөр замынхныг тусгаарлалтаас гаргах болоогүй | News.MN

Дорноговь: Төмөр замынхныг тусгаарлалтаас гаргах болоогүй

Дорноговь: Төмөр замынхныг тусгаарлалтаас гаргах болоогүй

Дорноговь: Төмөр замынхныг тусгаарлалтаас гаргах болоогүй

Дорноговь аймгийн онцгой комиссоос Covid-19 цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй ажлын талаар ээлжит (2020.11.29) мэдээллээ хийлээ.


Дорноговь аймгийн эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг:

Манай аймагт өнөөдөр шинээр тохиолдол илэрсэнгүй. Нийтдээ онош батлагдсан 21 тохиолдлын тав нь Айраг суманд, 16 нь Замын-Үүд суманд бүртгэгдсэн. Халдвар авсан хүмүүсийн нь 15 нь насанд хүрэгчид, зургаа нь 1-11 насны хүүхэд юм. Халдварын голомт төмөр замын ажилчид болон гэр бүлийн хүрээнд тархсан. Халдвар авсан зургаан хүнд өвчний шинж тэмдэг илэрч, 11 хүнд шинж тэмдэг илрээгүй байгаа. Ихэвчлэн ханиах, хамар битүүрэх, халуурах, үнэрлэх мэдрэмжээ алдах зэрэг шинж тэмдгүүд илэрч байна. Зарим нэг хүний нүд өвдөх, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрсэн. 21 тохиолдлын хавьтлын судалгааг хийж 425 хүнийг ойрын хавьтал хэмээн авч үзэж, 397 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Дам хавьтлын хувьд 1976 хүнийг илрүүлж, 1398 хүнийг үзлэгт хамрууллаа. 29 хүнийг тусгаарласан байсан бол долоон хүнийг гэрийн ажиглалтанд шилжүүллээ. Хилээр орж ирсэн гурван жолоочийг хянаж байна. Гэрийн хяналтанд аймгийн хэмжээнд 1412 хүн байна. Аймгийн хэмжээнд 11105 хүн тандалт судалгаанд хамрагдсан. Нийт 12154 хүнийг үзлэг шинжилгээнд хамрууллаа. Эдгээр хүмүүст 19705 шинжилгээ хийлээ. Шинжилгээний тоо хүний тооноос илүү байгаа. Учир нь зарим хүн дээр давтан шинжилгээ хийсэн. Айраг, Замын-Үүд суманд нэмэлт хүч ажиллаж, халдварын тархалтыг хумих гэж хичээж байна. Өвчлөл гарч дуусах хүртэл төмөр замын ажилчдыг тусгаарлалтаас гаргахгүй. Яг хугацаа хэлж мэдэхгүй байна.

Дорноговь аймгийн онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням:

Одоогоор аймгийн хэмжээнд 500 гаруй албан хаагчид ажиллаж байна. Тэг зогсолтыг зогсоосноос хойш Иххэт, Хатанбулаг, Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах сумдууд иргэдээ татан аваад байна. Харин Улаанбаатар хотоос иргэдээ татан авах тал дээр өнөөдрөөс эхлэн ажиллаж байна. Бид арванхоёрдугаар сарын 7-ноос эхлэн иргэдээ Улаанбаатар хотоос татан авна. Хэрхэн, яаж татан авах тал дээр хэлэлцэх болно. Хууль бусаар, хулгайн замаар ирэх гэсний хэрэггүй. Хэрвээ ирвэл хуулийн дагуу хариуцлага хүлээх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнгө олоорой 2020-11-29 202.9.46.151

https://ref.moneyguru.co/byambaa082111 линкээр бүртгүүлэн 10$ Олоорой. Англи хэлтэй бол тус сайтаар мөнгө олох бүрэн боломжтой шүү

Avatar

Зочин 2020-11-29 212.95.5.192

Юун сонин иракт алба хаадаг америкийн тэнгисийн цэргүүдийх шиг хувцас өмсөх дуртайн. Сэтгэцийн эмгэг л байх даа

Avatar

иргэн 2020-11-29 192.82.67.20

сайн ажиллөж байна даа Энхцэцэг мэдлэгтэй боловсролтой дарга юм ыайна.

Avatar

Зочин 2020-11-29 103.26.193.3

reekt dembee reket demebrelhuu demberelshagai nar wagner asien zahiarl mongol zaluug zpoodj hund egmtesen. enige ichihgui ee uzeler magtal bolgoo dyariad suuj baihad. tsagda haraad suujina gej uu. ene dembee rekte arai dendu baina shde.

Avatar

Зочин 2020-11-29 103.26.193.3

shoorngin hulgarr atarsaihan atardelger dembee demberelhuu nar udaa daraalan uzeler radio stanz ashiglad kompani zahiral reket hiij baiahd harad sujidag. udahgui swaft 3 tusgai tasag mongold irnee. ter tsagt bugdes oshoo abna .. durtai huner uzeler doormjilool suujidag.

Avatar

Haha 2020-11-29 66.181.161.78

Duusahgui sh te maluudaa haha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж