Дорноговь: Төмөр замынхныг тусгаарлалтаас гаргах болоогүй

Хуучирсан мэдээ: 2020.11.29-нд нийтлэгдсэн

Дорноговь: Төмөр замынхныг тусгаарлалтаас гаргах болоогүй

Дорноговь: Төмөр замынхныг тусгаарлалтаас гаргах болоогүй

Дорноговь аймгийн онцгой комиссоос Covid-19 цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй ажлын талаар ээлжит (2020.11.29) мэдээллээ хийлээ.


Дорноговь аймгийн эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг:

Манай аймагт өнөөдөр шинээр тохиолдол илэрсэнгүй. Нийтдээ онош батлагдсан 21 тохиолдлын тав нь Айраг суманд, 16 нь Замын-Үүд суманд бүртгэгдсэн. Халдвар авсан хүмүүсийн нь 15 нь насанд хүрэгчид, зургаа нь 1-11 насны хүүхэд юм. Халдварын голомт төмөр замын ажилчид болон гэр бүлийн хүрээнд тархсан. Халдвар авсан зургаан хүнд өвчний шинж тэмдэг илэрч, 11 хүнд шинж тэмдэг илрээгүй байгаа. Ихэвчлэн ханиах, хамар битүүрэх, халуурах, үнэрлэх мэдрэмжээ алдах зэрэг шинж тэмдгүүд илэрч байна. Зарим нэг хүний нүд өвдөх, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрсэн. 21 тохиолдлын хавьтлын судалгааг хийж 425 хүнийг ойрын хавьтал хэмээн авч үзэж, 397 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Дам хавьтлын хувьд 1976 хүнийг илрүүлж, 1398 хүнийг үзлэгт хамрууллаа. 29 хүнийг тусгаарласан байсан бол долоон хүнийг гэрийн ажиглалтанд шилжүүллээ. Хилээр орж ирсэн гурван жолоочийг хянаж байна. Гэрийн хяналтанд аймгийн хэмжээнд 1412 хүн байна. Аймгийн хэмжээнд 11105 хүн тандалт судалгаанд хамрагдсан. Нийт 12154 хүнийг үзлэг шинжилгээнд хамрууллаа. Эдгээр хүмүүст 19705 шинжилгээ хийлээ. Шинжилгээний тоо хүний тооноос илүү байгаа. Учир нь зарим хүн дээр давтан шинжилгээ хийсэн. Айраг, Замын-Үүд суманд нэмэлт хүч ажиллаж, халдварын тархалтыг хумих гэж хичээж байна. Өвчлөл гарч дуусах хүртэл төмөр замын ажилчдыг тусгаарлалтаас гаргахгүй. Яг хугацаа хэлж мэдэхгүй байна.

Дорноговь аймгийн онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням:

Одоогоор аймгийн хэмжээнд 500 гаруй албан хаагчид ажиллаж байна. Тэг зогсолтыг зогсоосноос хойш Иххэт, Хатанбулаг, Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах сумдууд иргэдээ татан аваад байна. Харин Улаанбаатар хотоос иргэдээ татан авах тал дээр өнөөдрөөс эхлэн ажиллаж байна. Бид арванхоёрдугаар сарын 7-ноос эхлэн иргэдээ Улаанбаатар хотоос татан авна. Хэрхэн, яаж татан авах тал дээр хэлэлцэх болно. Хууль бусаар, хулгайн замаар ирэх гэсний хэрэггүй. Хэрвээ ирвэл хуулийн дагуу хариуцлага хүлээх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж