Майк Тайсон, Рой Жонес нарын тулаан тэнцээгээр өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2020.11.29-нд нийтлэгдсэн

Майк Тайсон, Рой Жонес нарын тулаан тэнцээгээр өндөрлөлөө

Майк Тайсон, Рой Жонес нарын тулаан тэнцээгээр өндөрлөлөө

Мэргэжлийн боксын домгууд болох хүнд жингийн дэлхийн аварга Майк Тайсон болон хүнд, дунд жингийн дэлхийн аварга Рой Жонес Жуниор нарын үзүүлэх тулаан өнөөдөр/2020.11.29/ АНУ-ын Калифорни мужийн Карсон хотод байрлах Дигнити спортын ордонд зохион байгуулагдлаа.

Хоёр домгийн тулаанаас өмнө сагсан бөмбөгийн спортын чанга залуусын нэг, NBA-ийн гурван удаагийн тохолтын тэмцээний аварга Нэйт Робинсон болон “youtube”-ийн од Жэйк Пол нар хоорондоо тулалдсан юм. Тулааны хоёрдугаар үед Жэйк Пол чанга залуу Нэйт Робинсонг хүнд цохилтоор унагааж ялалт байгууллаа.

Тулааны дараа Жэйк Пол “Конор МакГрегор, Диллон Данис нарыг би ялах болно” хэмээжээ.

Үүний дараа гол тулаан явагдсан. 54 настай, тамирчны замналдаа нийт 56 тулаан хийж, 50 удаа ялж, 6 удаа ялагдсан Майк Тайсоны эсрэг 51 настай тамирчны замналдаа 75 тулаан хийж, 66 ялж, ес ялагдсан Рой Жонес Жуниор. Хоёр домгийн үзүүлэх тулаан хоёр минутаар 12 үргэлжлэх байсан ч найм үе тулалдсаны эцэст Майк Тайсон, Рой Жонес Жуниор нар харилцан тохиролцож, тэнцээгээр тулаанаа өндөрлүүллээ.

Хоёр тулаанч хоёулаа нэг сая ам.долларын шагналыг тулалдсаныхаа төлөө авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж