"Иргэн Ц вирус тараагаагүй, тарсан вирус энэ хүн дээр эхэлж илэрсэн" | News.MN

"Иргэн Ц вирус тараагаагүй, тарсан вирус энэ хүн дээр эхэлж илэрсэн"

"Иргэн Ц вирус тараагаагүй, тарсан вирус энэ хүн дээр эхэлж илэрсэн"

"Иргэн Ц вирус тараагаагүй, тарсан вирус энэ хүн дээр эхэлж илэрсэн"

Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар ээлжит (2020.11.29) мэдээллээ хийлээ.


Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил:

Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар албан ёсны батлагдсан тохиолдол долоогоор нэмэгдсэнийг та бүхэн сонссон байх. Шинээр бүртгэгдсэн бүх тохиолдлууд Сүхбаатар сумаас илэрлээ. Тодруулбал, өмнөх тохиолдуулын ойрын хавьтлуудаас буюу нэг гэр бүлийн гурван гишүүн, нэг гэр бүлийн гурван гишүүн, нэг гэр бүлийн нэг гишүүнээс тус тус илэрлээ. Гэр гэртээ байж, бээлий амны хаалтаа тогтмол зүүж, дэглэмээ сайн мөрдөөрэй гэж та бүхнээс хүсч байна. Халдвар илрээд буй гурван сумын иргэд яаралтай түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамрагдах хэрэгтэй байна. Мандал, Алтанбулаг сумдын иргэд дэглэмээ сайтар мөрдөж байгаа учир тохиолдлын тоог барьж чадаж байна гэж бид үзэж байна. Сүхбаатар суманд түргэвчилсэн оношлогооны явуулын лаборатори ажиллаж байгаа. Өнөөдөр аймгийн хэмжээнд 18 цэгт 312 иргэн тусгаарлалтанд байгаа бол гэрийн тусгаарлалтанд 97 иргэн байна. Сүхбаатар өртөөний 657 ажилтнаас 647 нь шинжилгээнд хамрагдлаа. Үлдсэн 10 ажилтан нь Улаанбаатар болон бусад газарт хөл хорионд орчихсон байна. Өчигдрийн байдлаар Сүхбаатар сумын 17519 иргэнийг, бусад сумын 11563 иргэнийг гээд нийт 29082 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамрууллаа. Манай аймагт зөвлөж, тусалж байсан Зоонозын явуулын лабораторийнхан Архангай аймаг руу яаралтай явсан. Алтанбулаг боомтоор гарах чиглэлд хоёр орны хоёр зорчигч, тээврийн хэрэгсэл ОХУ руу нэвтэрсэн мэдээлэлтэй байна. Мандал суманд ойрын хавьтлын 70, дам хавьтлын 37 иргэнийг олж тогтоогоод байна. Сүхбаатар сумын нэг байрны нэг орцноос халдварын тохиолдол олноор илэрч байгаа учир ариутгал халдваргүйжүүлэлтийг сайн хийж байна. Эцэст нь нэг зүйлийг тодруулж хэлэхэд, иргэн Ц-г аймагт вирус авчирсан гэх таашаа мэдээлэл явж байна. Иргэн Ц ирж тараасан юм биш, харин ч тарсан байсан халдвар энэ хүн дээр эхэлж илэрсэн юм. Өдрөөс өдөрт халдварын тархалтыг хумьж байна. Өдөрт 20, 40 гарч байсан бол өнөөдөр гэхэд долоо боллоо. Энэ хүмүүс рүү баримт нотолгоогүй сошиалаар дайрах хэрэггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-29 202.9.46.166

арай гэж улаанбаатараас гараад очсон чинь аймгийнхаа гадаа осгоод үхчих нь ээ. энэ янзаараа бол. ер нь яагаад ийм хүнлэг бус байгаам бээ. бүх шинжилгээг нь ном ёсоор нь өгөөд ирж байгаа иргэдээ хүлээж ав л даа. эмчилж болдог өвчин юм бол өвчтэй нэгнийг нь эмчил л дээ. why ийм харгис юм бээ. энэ ямар ДОХ юм уу. хөнгөн дунд үедээ бол эдгэдэг л өвчин ш дээ. хүнд үедээ байсан ч сайн эмч эм эмнэлгийн ачаар эдгээд л байгаа биз дээ. яагаад ДОХ-оос долоон дор хандаад байгаам бээ. энэ бол жинхэнэ ялгавар

Avatar

Зочин 2020-11-29 202.9.40.163

Энэ нэг эргүү юм юуч хийж чадахгүй бнаа

Avatar

ter baaxan xujaag oruulj irsen, irex bolomj olgoson erx bedeltenuudiig olj shiithgemeer baina shvv .... 2020-11-29 103.10.22.52

taraasan xujaa nariig olj xooj yawuulaxiin orond mongol ni mongoloo barij id gesen shig noxtsol baidal vvsgesen xujaagiin e****z luuxaan darga said tergvvteniig xaraagaach ee…. dund ni yas xayj awaad xeden xujaa naraa xaash ni nuuchixaw aa …. uudam saixan ornoor mini tenvvchilj yawaa baix daa …. ter oruulj irsen irex bolomj olgoson erx bedeltenuudiig olj shiithgemeer baina shvv ….

Avatar

Зочин 2020-11-29 202.179.24.26

Иргэд өнөөдөр ажил орлогогүй болоод бухимдалтай байна. Тиймээс энэ вирусыг тараасан хүмүүсийг муугаар ярьна. Тэр болгонд албан тушаалтан тайлбар хэлэх хэрэггүй. Вирусыг хурдан таслан зогсоох талаар ажил хий. Үүний ард гарсаны дараа олон хүнд хариуцлага тооцох ёстоы.

Avatar

Od 2020-11-29 124.158.82.59

Logikoor bodohod ene 2 hun tiim olon hund taraachihaar tsag hugatsaa vaisan gej uu??

Avatar

Зочин 2020-11-29 66.181.161.16

санал нэг зориуд сэлэнгэд мууг тохох энхсаранг х амгаалах заль удахгүй илэрнэ оросоос гэх оролдлого харин ч сэлэнгэ д арханы дарга нар мангар сумьяагаас дээр ажилсан энэ тэнэг нүүрс үүрээд бүр ч мангар дэмиирэл солиорол болдог

Avatar

Haha 2020-11-29 66.181.161.78

Orgil goliison piz daa bayajij bnaa

Avatar

Зочин 2020-11-29 192.82.74.158

Gemtei ch bsan, gemgvi ch bsan neg hvn rvv oliulaa nilj haraaj zvhej, hashgarch dairan doromjildog ni mongolchuud bidnii turulh aranshin! Mongol gagtshvv dargiigaal umguuldug, busad bvhniig zvhdeg. Dargiigaa ogtsorhoor ni haraaj vhvvldeg. Bi hudlaa heleegvi baihaa,Ta bodood vzdee!

Avatar

Зочин 2020-11-29 203.98.76.40

Тийм шүү үнэн хэллээ. Тарчихсан байсныг нь Иргэн Ц, Д хоёрт эхэлж илрээд, түүгээрээ эрх баригчид бамбай хийгээд өнгөрсөн.

Avatar

зочин 2020-11-29 59.153.114.142

Төмөр замын ажилтнаас анх тарсан гээ биздэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж