"Иргэн Ц вирус тараагаагүй, тарсан вирус энэ хүн дээр эхэлж илэрсэн"

Хуучирсан мэдээ: 2020.11.29-нд нийтлэгдсэн

"Иргэн Ц вирус тараагаагүй, тарсан вирус энэ хүн дээр эхэлж илэрсэн"

"Иргэн Ц вирус тараагаагүй, тарсан вирус энэ хүн дээр эхэлж илэрсэн"

Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар ээлжит (2020.11.29) мэдээллээ хийлээ.


Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил:

Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар албан ёсны батлагдсан тохиолдол долоогоор нэмэгдсэнийг та бүхэн сонссон байх. Шинээр бүртгэгдсэн бүх тохиолдлууд Сүхбаатар сумаас илэрлээ. Тодруулбал, өмнөх тохиолдуулын ойрын хавьтлуудаас буюу нэг гэр бүлийн гурван гишүүн, нэг гэр бүлийн гурван гишүүн, нэг гэр бүлийн нэг гишүүнээс тус тус илэрлээ. Гэр гэртээ байж, бээлий амны хаалтаа тогтмол зүүж, дэглэмээ сайн мөрдөөрэй гэж та бүхнээс хүсч байна. Халдвар илрээд буй гурван сумын иргэд яаралтай түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамрагдах хэрэгтэй байна. Мандал, Алтанбулаг сумдын иргэд дэглэмээ сайтар мөрдөж байгаа учир тохиолдлын тоог барьж чадаж байна гэж бид үзэж байна. Сүхбаатар суманд түргэвчилсэн оношлогооны явуулын лаборатори ажиллаж байгаа. Өнөөдөр аймгийн хэмжээнд 18 цэгт 312 иргэн тусгаарлалтанд байгаа бол гэрийн тусгаарлалтанд 97 иргэн байна. Сүхбаатар өртөөний 657 ажилтнаас 647 нь шинжилгээнд хамрагдлаа. Үлдсэн 10 ажилтан нь Улаанбаатар болон бусад газарт хөл хорионд орчихсон байна. Өчигдрийн байдлаар Сүхбаатар сумын 17519 иргэнийг, бусад сумын 11563 иргэнийг гээд нийт 29082 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамрууллаа. Манай аймагт зөвлөж, тусалж байсан Зоонозын явуулын лабораторийнхан Архангай аймаг руу яаралтай явсан. Алтанбулаг боомтоор гарах чиглэлд хоёр орны хоёр зорчигч, тээврийн хэрэгсэл ОХУ руу нэвтэрсэн мэдээлэлтэй байна. Мандал суманд ойрын хавьтлын 70, дам хавьтлын 37 иргэнийг олж тогтоогоод байна. Сүхбаатар сумын нэг байрны нэг орцноос халдварын тохиолдол олноор илэрч байгаа учир ариутгал халдваргүйжүүлэлтийг сайн хийж байна. Эцэст нь нэг зүйлийг тодруулж хэлэхэд, иргэн Ц-г аймагт вирус авчирсан гэх таашаа мэдээлэл явж байна. Иргэн Ц ирж тараасан юм биш, харин ч тарсан байсан халдвар энэ хүн дээр эхэлж илэрсэн юм. Өдрөөс өдөрт халдварын тархалтыг хумьж байна. Өдөрт 20, 40 гарч байсан бол өнөөдөр гэхэд долоо боллоо. Энэ хүмүүс рүү баримт нотолгоогүй сошиалаар дайрах хэрэггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж