“Хамгийн хамгийн” тодорхойлолт авахаар 2015 оны гол машинууд | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Хамгийн хамгийн” тодорхойлолт авахаар 2015 оны гол машинууд

Хуучирсан мэдээ: 2016.03.12-нд нийтлэгдсэн

“Хамгийн хамгийн” тодорхойлолт авахаар 2015 оны гол машинууд

Хамгийн хямд – Bajaj Qute.

Энэтхэгийн Bajaj Auto компанийн автомашин дэлхийн хамгийн хямд гэдэг цолыг өөрийн орныхоо Tata Nano гэх бас нэг компаниас булаан авсан юм. Эх орондоо тэр машин бараг хоёр мянга орчим доллараар зарагдана. Харин Нано нь наад зах нь 3000 долларын үнэтэй аж.

Bajaj шинэ машинаа 16 улсад экспортлохоор төлөвлөжээ.

Хамгийн үнэтэй – Ferrari 290 MM.

Өнгөрсөн оны хамгийн үнэтэй машин нь Формула-1 уралдааны дэлхийн таван удаагийн аварга Хуан-Мануэль Фанхиод зориулан бүтээсэн 1956 оны уралдааны  Ferrari 290 MM загвар байлаа. Тэр машиныг  RM Auctions дуудлага худалдаа дээр 28,05 сая доллараар заржээ.

Модель 290 MM машин нь дөнгөж дөрвөн ширхэгээр бүтээсэн машины нэг бөгөөд дэлхийн хамгийн үнэтэй машинуудаас хоёр дахь болов. 1962 оны Ferrari 250 GTO Berlinetta машин 2014 оны  Bonhams дуудлага худалдаагаар 38,115 сая доллараар зарагдан дээрх жагсаалтыг тэргүүлж байна.

Хамгийн дрифт удирдлага бүхий хот-хэтч – Ford Focus RS.

Шинэ Focus RS, бүтэн мацалтын системээс гадна түүхэнд хамгийн хурдан RS-моделийн Ford болж байна. Мөн эргэлтийн тогтворжуулалтын дрифт-дэглэмтэй. Дрифт-дэглэм нь дугуйнуудын эргэлдэх агшины тусгай хувиарлалтыг хийж, машиныг эргэлт дээр гулсуулахгүй.

Focus RS машиныг Ford Mustang загварт байгаа  350 морины хүчтэй "турбодөрвөл» хадалгүүр хөдөлгөөнд оруулна. Байрнаасаа 100 км-ийн хурдыг 4,7 секундад авдаг. Хурдын хайрцаг нь зөвхөн “механик”.

Хамгийн"халуухан" хэтчбек – Mercedes-AMG A45.

2015 онд A-ангиллын AMG-хувилбар хоёр литрийн эзлэхүүнтэй  хөдөлгүүрээ шинэчлэн  381 морины хүчтэй (475 Нм)болгосны дараа хамгийн хүчтэй, дэлхийн хот-хэтч цолыг эргүүлэн авлаа. Эхний 100 километр  цагийн хурдыг  модель 4,2 секундад авдаг.

A45 AMG хүчирхэг хот-хэтч статусыг шинэчлэхээсээ өмнө ч зүүж байлаа. Эхлээд “халуухан” Mercedes-Benz 360 морины хүчээр уг цолыг авсан байгаад  дараа нь цолоо  367 хүчний хөдөлгүүртэй  Audi RS3 машинд алдсан юм.

Хамгийн удаан жолоодлоггүй Google автомашины анхны загвар.

Google-мобилийг яагаад  удаан гэж цоллосон бэ гэвэл арваннэгдүгээр сард  тэр машиныг хэтэрхий удаан явлаа гээд цагдаа нар зосоосонд л байгаа. Харин ч торгуулсангүй.

Цагдаа нар тршилтын машиныг 40 км-аас илүү хурд гаргаж болохгүй гэсэн хуульд хамаатай машин явж байсныг мэдээгүй ажээ.

Хамгийн тансаг – Rolls-Royce Dawn.

Rolls-Royce компанийн шинэ загвар дөрвөн суудалтай Dawn кабриолет 2015 оны хамгийн тансаг машин болов. Зөөлөн хураагддаг дээвэр нь “ямар ч дуу чимээгүй” 22 секундын дотор хураагдана. Гадны шуугианаас хамааран дуугаа зохицуулдаг тус бүртээ удирдлагатай аудиосистемин 16 динамик нь энэ машины бас нэг онцлог. Мөн түүнд зам дээрх хүн, амьтныг дулааны  төхөөрөмжөөр таних систем бийй.

Задгай Rolls-Royce машиныг 6,6-литрийн эзэлхүүн бүхий 563 морины хүчтэй хөдөлгүүр “давхиулдаг”. Хурдын хайрцаг нь автомат.

Хамгийн урт – Mercedes-Maybach Pullman.

Супер тансаг Mercedes-Maybach шугамыг 2015 онд бүрэн бүтэн лимо хувилбарын модель Pullman өргөтгөлөө.  Түүний урт нь дугуйн баазын 4418 миллиметр дээр 6499 миллиметр болсон нь хамгийн урт машин цолыг түүнд авчирлаа.

“Мерседесийн салоны арын хэсэгт нь тус дусдаа  дөрвөн суудлыг урд урдаас нь харуулан байрлуулжээ. Лимузинг урт хэсгээс нь  тусгай “хөшгөөр хааж болох багаад суудлын гуравдугаар эгнээг 43,5 градусаар налуулж болно.

Хамгийн олон хаалгатай – MINI Clubman.

Хэрэв Clubman-ы өмнөх үе нь ганцхан туслах хаалгаар арын суудалд оруулдаг байсан бол энэ загварт дөрвөн бүрэн бүтэн хаалгатай. Мөн ачааны хэсгийн хоёр  хавтант хаалгатай. Энэ бүгд нь түүнд оны хамгийн олон хаалгатай гэх цолыг авчирлаа.

Шинэ Clubman нь 360-1250 литрийн эзэлхүүн бүхий  ачааны орон зайгаараа бахархаж болно.

Хамгийн сүүлчийн – Land Rover Defender.

2015 онд бидний  салах ёс хийсэн цорын ганц машин нь "Деф» биш гэхдээ үйлдвэрийн дамжлагаас авагдсан хамгийн хуучин загвар болж байгаа юм. Домог болсон машинаа Land Rover 67 жилийн дараа дамжлагаас  гарган “тэтгэвэрт” суулгалаа.

Гэрэл зураг дээрх энэ хоёр  сая дахь машиныг нэрээ нууцалсан Катарын иргэн хагас сая еврогоор худалдан авчээ.

Хамгийн экологитой – Toyota Mirai.

Машинаа албан ёсоор гаргасны дараах хэдэн өдөрт, компанийн анхны устөрөгчөөр ажиллах, үйлдвэрийн дамжлагын Mirai машиндаа 1500 захиалгыг Toyota авчээ. Шинэ эко машин нь утааг биш ус л хаялдаг аж.

Хөдөлгүүр нь шахмал устөрөгчийн бакуудын цуглуулга, түлний үүрүүдин нийлүүлэг болон  олон зайтай  цахилгаан мотороос бүрэлдэнэ. Хөдөлгүүрийн 153 морины хүчийг нь ус төрөгч ба хүчил төрөгчийн хоорондын химийн урвал гарган өгдөг ажээ.

Нюрбургринг дээр хамгийн хурдалсан– Lamborghini Aventador SV.

"Авентадора» загварын SuperVeloce хувилбар нь дээд хурд үзүүлэхийг хориглохоос өмнө Нюрбургринг талбайд байж амжаад 2015 оны хамгийн хурдан машин болж чадлаа. “Хойд тойрогт”  энэ хоёр хаалгатай машин бүтэн тойргийг 6 минут  59,73 секундад хийж чаджээ.

Ийнхүү, 750 морины хүчтэй, аэродинамикийг нь сайжруулсан, жинг нь буулгасан  Aventador өнөөдрийн хувьд үйлдвэрийн дамжлагын  хамгийн хурдан машин гэх Porsche 918 Spyder суперхибридаас хоёр секундаар л бага хурдыг харуулжээ.

Хамгийн хүчтэй – Koenigsegg Regera.

Өнгөрсөн хавар Женев хотноо танилцуулагдсан хибрид Koenigsegg Regera нь өнгөрсөн оны хамгийн хүчтэй машин болж байна. Бас хамгийн их хурдтай байхаар. Шведийн суперкар нь 1500 морины хүчтэй бөгөөд паспортад нь бичигдсэнээр байрнаасаа  20 секундын дотор 400 цагийн хурдыг авч чадах гэнэ.

Regera машинд таван литрийн эзлэхүүнтэй твин-турбо V8 хөдөлгүүр тавьжээ. Мөн гурван цахилгаан мотор нь  шингэнээр хөргөх литийн зайн цуглуулгатайн. Үүнээс гадна түүнд хурдын хайрцаг гэж байхгүй гэхдээ аэродинамикийн элементүүд хазайлтын дагуух  зохицуулалт бүхий зүүлттэй ба карбон-вааран тоормостой. Дугуйнуудын диск нь бас карбон материалынх.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ulmedeh 2016-03-12 150.129.141.158

Түүний урт нь дугуйн баазын 4418 миллиметр дээр 6499 миллиметр болсон нь хамгийн урт машин цолыг түүнд авчирлаа. ene yag hedii hemjeenii urt ve?