Орхон: Covid-19-тэй тэмцэхэд 500 сая төгрөг зарцуулаад байна | News.MN

Орхон: Covid-19-тэй тэмцэхэд 500 сая төгрөг зарцуулаад байна

Орхон: Covid-19-тэй тэмцэхэд 500 сая төгрөг зарцуулаад байна

Орхон: Covid-19-тэй тэмцэхэд 500 сая төгрөг зарцуулаад байна

Орхон аймгийн Онцгой комиссоос өнөөдөр (2020.11.29) ээлжит мэдээллээ хийлээ.


Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал:

Архангай аймаг руу идшэнд явсан, зорчсон иргэдийг шинжилгээнд яаралтай хамрагдахыг сануулж байна. Өнгөрсөн онд 540 сая төгрөгийг аймгийн Онцгой комисст хуваарилсан байсан, түүнээс 51 сая төгрөг нь үлдсэн байсан. Бусад нь Алтанбулаг боомтоор орж ирсэн иргэдийг тусгаарлахад зарцуулсан шатахуун, цалин, хоол хүнсэнд явсан. Өнөөдөр бид зах худалдааны төвүүдийн удирдлагуудыг дуудаж уулзах болно. Архи дарс худалдахгүй.

Орхон аймгийн Засаг даргын эрүүл мэндийн зөвлөх Ц.Мөнхцэцэг: 

Орхон аймагт батлагдсан 22 тохиолдлын ойрын хавьтал болох 428, дам хавьтал болох 4721 хүн байна. Гэрийн тусгаарлалтанд 334 хүүхэд байгаа бол тусгаарлах долоон байранд 166 иргэн байна. Эдгээр иргэд 21 хоног тусгаарлах байранд байж байгаад 14 хоног гэртээ үргэлжлэн тусгаарлагдана. Одоогоор 17475 хүн аймгийн хэмжээнд түргэн оношлуурын шинжилгээнд хамрагдаад байна. Үүнээс 1091 шинжилгээний сорьцонд баталгаажуулах шинжилгээ хийсэн. ХӨСҮТ-д 1026 сорьцонд PCR шинжилгээ хийгээд байна. Гэрийн тусгаарлалтанд тусгаарлах байрнаас гарсан 30, Сэлэнгэ аймаг руу самранд яваад ирсэн 68 хүн гээд нийт 98 хүн гэрийн тусгаарлалтанд байна. Нийт өвчилсөн хүмүүсийн дундаж нас нь 4-58 буюу 26 нас байна. Өчигдөр нийт 30 хүнд PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.

Орхон аймгийн Онцгой комиссын шуурхай штабын дарга, хурандаа Г.Ганбаатар:

Ирэх арванхоёрдугаар сарын 7-ноос эхлэн Орхон, Дархан, Сэлэнгэ аймгийн иргэд Улаанбаатар хотоос гарах товыг УОК-оос гаргасан. Өнгөрсөн хавар 166 сая төгрөгийн бэлэн мөнгөний хандив орж ирсэн. Үүнээс 65 сая төгрөгөөр автомашин авсан. Одоо бол 15 сая төгрөгийн хандив орж ирээд байна. Үүний таван сая төгрөгөөр нь лабораторид хамгийн хэрэгтэй байгаа оношлуурын хошуу солих гэх зүйлийг авсан. Мөн 2.4 сая төгрөгөөр лабораторид хэрэгтэй байгаа центрбук авсан. Өнгөрсөн хавраас өнөөг хүртэл 430 сая төгрөгийг иргэдийг татан авахад зарцуулсан. Сая 53.4 сая төгрөг нь дансанд байсан. Нийтдээ 500 гаруй сая төгрөгийг бид зохион байгуулалтандаа ашиглалаа. Сая ИТХ-аар 340 сая төгрөгийг нэмж баталж өгсөн. Үүний 230 сая төгрөг нь зохих зүйлст зарцуулагдаад явж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бага мөнгө . 2020-11-29 64.119.18.85

Сайд дарга гишүүд нарын уядаг зардаг авдаг хурдан морь мал тэрбум төгрөг байдаг юм шдээ . Ганц мориний үнэ хүрэхгүй мөнгөар бүхэл бүтэн аймгийн иргэдэд зарцуулна гэдэг мааш бага мөнгөө .

Avatar

Нутгийн зөвлөлүүд яасан бэ? 2020-11-29 122.201.24.46

500 ся ₮ гэдэг улсад түрүүлсэн, үзүүрлэсэн бөхөд нутгийн зөвлөлийнхний өгдөг шан харамжид ч аягүй бол хүрэхгүй хөрөнгө юм биш үү?. Нутгийн зөвлөлүүд үнэхээр нутаг усаа гэдэг сэтгэлтэй бол юм бодох хэрэгтэй байтал таг чиг байцгаадаг нь юу вэ? Нутаг, нутгийн том том бизнесменүүд яасан бэ? Хармын сэтгэл нь дийлээд байна уу? Мөнгө хөрөнгө яаралтай босгоод ганц амьсгалын аппарат ч болов аймгийн эмнэлэгтээ өгчихөж болохгүй юү?…

Avatar

Зочин 2020-11-29 203.91.119.174

зарах юмандаа л зар, нэг их мөнгө зарсан хүмүүс. нарийн шахаад үзвэл хүндээ хүрсэн нь их л бага тоо гарах байх шүү.

Avatar

Зочин 2020-11-29 192.82.69.36

Энэ хүнд хэцүү цагт "Чоно борооноор" гэгчээр дарга нар дундаас нь мөнгө бүү хулгайлаарай даа!!!

Avatar

Ард 2020-11-29 202.126.89.121

Ямар бага зарцуулаа вэ? Ингэхээр чинь яааж буурах юм? Онцгойд ажиллаж байгаа хүмүүстээ их өгөөчээ.

Avatar

Зочин 2020-11-29 202.55.188.46

Darga nar dalimduulj idej bainaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж