Covid-19 тусаад эдгэрсний дараа шүд унаж болзошгүй | News.MN

Covid-19 тусаад эдгэрсний дараа шүд унаж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2020.11.29-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19 тусаад эдгэрсний дараа шүд унаж болзошгүй

Covid-19 тусаад эдгэрсний дараа шүд унаж болзошгүй

Шинэ төрлийн коронавируст халдвар буюу Covid-19 өвчний шинж тэмдгүүд хүн төрөлхтөнийг төөрөлдүүлсээр байна. Энэ өвчнийг туссан хүмүүст 100 гаруй өвчний шинж тэмдэг илэрч байгааг Япон эрдэмтэд мэдээлсэн. Нэг хүнд энэ олон шинж тэмдэг зэрэг илрэхгүй ч Сovid-19 халдвар авсан хүмүүсийн биед илэрсэн шинж тэмдгүүдийг нэгтгэж үзэхэд ийм үр дүн гарсан байна. Тэгвэл халдвар авсан хүмүүст илэрч болох өөр нэгэн шинж тэмдэг бол Сovid-19 халдвар нь буйлны үрэвслийг хүндрүүлж, улмаар шүд унагах эрсдэлийг бий болгож болзошгүй талаар “The New York Times” сонин мэдээлжээ.

АНУ-д Сovid-19-ийн халдвар аваад эдгэрсэн насанд хүрсэн хоёр эмэгтэй, 12 настай хүү гэнэтийн байдлаар шүд нь унасан талаар мэдээлжээ. Ингэхдээ цус огт гараагүй, эхний эмэгтэй гаа хүлхэж байтал гэнэт шүд нь унасан бол, хоёр дахь эмэгтэйн шүд зайрмаг идэж байх үед нь унажээ. Дээрх хоёр эмэгтэйн нэг нь халдвар авсан хүмүүсийн “Facebook” группт нэгдэж, өөрийн туршлагаасаа хуваалцахад хэд хэдэн хүн түүнтэй адил шүдний асуудалтай болсон талаараа бичсэн байв. Зарим хүмүүсийн шүд үйрэх, харлах шинж тэмдэг илэрч байжээ.

АНУ-ын судасны өвчлөл судлалын Ангиогенезийн холбооны ерөнхийлөгч Уильям Лигийн ярьснаар Сovid-19 нь шүдний мэдрэлийн төгсгөл хэсэг болон судасны дотор бүрхүүлийг гэмтээж, улмаар буйлны судаснуудыг гэмтээж болзошгүй гэнэ. Мөн Калифорнийн шүдний эмч Майкл Ширер буйл үрэвсэх нь бие организмд нэвтэрсэн вирусийн эсрэг үзүүлж буй хариу үйлдэл байх боломжтой гэж үзэж байна.

Ютагийн их сургуулийн шүдний тулгуур эдийн эмч, доктор Дэвид Оканогийн хэлснээр Сovid-19 өвчнөөс болж шүд шууд унах нь өрөөсгөл ойлголт бөгөөд харин Сovid-19 тусахаасаа өмнө шүд нь өвддөг байсан, буйлны үрэвсэлтэй хүмүүс энэ халдвараар өвчилснөөр шүд, буйлны өвчлөлийг улам даамжруулж, эцэстээ шүд унах эрсдэлийг бий болгож болно гэж тайлбарлажээ. Нью-Йоркын зарим шүдний эмч нар ч сүүлийн зургаан сарын хугацаанд шүдний өвчлөл эрс нэмэгдэх болсон талаар ярьж байна.

Баримт нотолгоо дутагдалтай байгаа ч шинжээчид, шүдний эмч мэргэжилтнүүд ийм зүйл тохиолдож болохыг үгүйгэсэнгүй, Сovid-19 туссан бол дээрх шиг шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анхааралтай ажиглахыг анхааруулж байна.

Эх сурвалж: The New York Times, Economic Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Xuitsai 2020-11-29 98.33.93.32

СOvid-19 анх Уханьд үүсээгүй,монголд аль эрт үүссэний баталгаа нь энэ л дээ.Хүн амын ихэнх хувь нь ковидоор урд нь өвчлөөд эдгэчихсэн,шүд байхгүй,онгорхой

Avatar

/*-*/ 2020-11-29 49.0.212.165

Тэртэй тэргүй орчин үед бүтэн шүдтэй хүн байхгүй, одооны хүүхдүүд бүгд шүдний өвчлөлтэй, хүнснээсээ болж байгаа юм. Асар их чихэр печень, газтай чихэртэй ундаа. Хүний чинь бүх шүд цоорхой, яс нь сийрэгжээд хөөсөнцөр шиг болцон

Avatar

Зочин 2020-11-29 202.21.107.124

Ингэнэ тэгнэ гэж айсаар байтал шүд сулраад уначих юм байна л даа.

Avatar

Цог мн 2020-11-29 64.119.23.117

Хорхойтой хэдэн шүд унана гэдэг чинь харин цэвэршиж залуужих юм биш үү кк

Avatar

Зочин 2020-11-29 49.0.212.13

буйлны үрэвсэл.

Avatar

Зочин 2020-11-29 202.21.108.152

Аймар

Avatar

Зочин 2020-11-29 122.201.21.160

gah 2 ochigdor neg guzee shuud nevtruulgeer holbogdood ta nar odoo hezee arhia zarhiim be uzemnii dhius isgej uusaar baigaad hordlooshdee gej shaadgiin ahahahahha sadaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж