Covid-19 тусаад эдгэрсний дараа шүд унаж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2020.11.29-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19 тусаад эдгэрсний дараа шүд унаж болзошгүй

Covid-19 тусаад эдгэрсний дараа шүд унаж болзошгүй

Шинэ төрлийн коронавируст халдвар буюу Covid-19 өвчний шинж тэмдгүүд хүн төрөлхтөнийг төөрөлдүүлсээр байна. Энэ өвчнийг туссан хүмүүст 100 гаруй өвчний шинж тэмдэг илэрч байгааг Япон эрдэмтэд мэдээлсэн. Нэг хүнд энэ олон шинж тэмдэг зэрэг илрэхгүй ч Сovid-19 халдвар авсан хүмүүсийн биед илэрсэн шинж тэмдгүүдийг нэгтгэж үзэхэд ийм үр дүн гарсан байна. Тэгвэл халдвар авсан хүмүүст илэрч болох өөр нэгэн шинж тэмдэг бол Сovid-19 халдвар нь буйлны үрэвслийг хүндрүүлж, улмаар шүд унагах эрсдэлийг бий болгож болзошгүй талаар “The New York Times” сонин мэдээлжээ.

АНУ-д Сovid-19-ийн халдвар аваад эдгэрсэн насанд хүрсэн хоёр эмэгтэй, 12 настай хүү гэнэтийн байдлаар шүд нь унасан талаар мэдээлжээ. Ингэхдээ цус огт гараагүй, эхний эмэгтэй гаа хүлхэж байтал гэнэт шүд нь унасан бол, хоёр дахь эмэгтэйн шүд зайрмаг идэж байх үед нь унажээ. Дээрх хоёр эмэгтэйн нэг нь халдвар авсан хүмүүсийн “Facebook” группт нэгдэж, өөрийн туршлагаасаа хуваалцахад хэд хэдэн хүн түүнтэй адил шүдний асуудалтай болсон талаараа бичсэн байв. Зарим хүмүүсийн шүд үйрэх, харлах шинж тэмдэг илэрч байжээ.

АНУ-ын судасны өвчлөл судлалын Ангиогенезийн холбооны ерөнхийлөгч Уильям Лигийн ярьснаар Сovid-19 нь шүдний мэдрэлийн төгсгөл хэсэг болон судасны дотор бүрхүүлийг гэмтээж, улмаар буйлны судаснуудыг гэмтээж болзошгүй гэнэ. Мөн Калифорнийн шүдний эмч Майкл Ширер буйл үрэвсэх нь бие организмд нэвтэрсэн вирусийн эсрэг үзүүлж буй хариу үйлдэл байх боломжтой гэж үзэж байна.

Ютагийн их сургуулийн шүдний тулгуур эдийн эмч, доктор Дэвид Оканогийн хэлснээр Сovid-19 өвчнөөс болж шүд шууд унах нь өрөөсгөл ойлголт бөгөөд харин Сovid-19 тусахаасаа өмнө шүд нь өвддөг байсан, буйлны үрэвсэлтэй хүмүүс энэ халдвараар өвчилснөөр шүд, буйлны өвчлөлийг улам даамжруулж, эцэстээ шүд унах эрсдэлийг бий болгож болно гэж тайлбарлажээ. Нью-Йоркын зарим шүдний эмч нар ч сүүлийн зургаан сарын хугацаанд шүдний өвчлөл эрс нэмэгдэх болсон талаар ярьж байна.

Баримт нотолгоо дутагдалтай байгаа ч шинжээчид, шүдний эмч мэргэжилтнүүд ийм зүйл тохиолдож болохыг үгүйгэсэнгүй, Сovid-19 туссан бол дээрх шиг шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анхааралтай ажиглахыг анхааруулж байна.

Эх сурвалж: The New York Times, Economic Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж