Дональд Трамп улсынхаа төлөө Байденд эрх мэдлээ шилжүүлнэ, гэхдээ сонгуулийн үр дүн будилаантай болсон учир тэмцсээр байх болно гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл тэрбээр Уисконсин мужийн хамгийн том тойргийн саналын хуудсыг дахин тоолуулах хүсэлт гаргасныг тус мужийн шүүх зөвшөөрсөн юм.
Ингээд дахин тооллого хийхэд нэр дэвшигч Жо Байдены эхний тооллогоор авсан саналын тоо 132-оор нэмэгджээ. Харин одоо тус мужийн өөр нэг том тойрог болох Дэйнд саналын хуудсыг дахин тоолох ажил үргэлжилж байгаа гэнэ.
Саналын хуудсыг дахин тоолох ажлын зардлыг Трампын сонгуулийн штаб гаргаж байгаа бөгөөд нийт гурван сая ам.доллар зарцуулж байгаа аж.
Байден Трампыг 20 мянга гаруй сонгогчийн саналаар, төлөөлөгчдийн 306:232-ийн харьцаагаар ялсан юм. Гэвч Дональд Трамп сонгуулийг будилаантай болсон гэж үзээд гол өрсөлдөөнтэй мужуудын саналыг дахин тоолуулах хүсэлтийг гаргаад байгаа юм.
Тус улсын Үндсэн хуулийн дагуу сонгуулийн үр дүнг нэгтгэх ажиллагаа энэ долоо хоногт эцэс болж, шинэ Ерөнхийлөгчид эрх мэдлээ шилжүүлэн авах ажиллагаа эхлэх юм.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ