Илгээлтийн эзэд Баянхонгор аймагт ажиллана

Хуучирсан мэдээ: 2016.03.12-нд нийтлэгдсэн

Илгээлтийн эзэд Баянхонгор аймагт ажиллана

Баянхонгор аймгийн Залуучуудын холбоо Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран "Шинэ зууны илгээлтийн эзэн" аян хоёр дахь жилдээ үргэлжлэхээр болжээ. 

2016 оны 03 дугаар сарын 16-31-ний хооронд 14 хоногийн турш үргэлжлэх аж. Тус аянаар Баянхонгор аймгийн 20 сумын малчин өрхүүдэд 400 орчим залуус ажиллах юм байна. Нэг сумд төрийн алба хаагч, тодорхой эрхэлсэн ажилгүй залуус нийлсэн 20 хүн малчин өрхөд тусална. Мөн ажилгүй залуусыг цалинжуулахаар болсон байна. Санхүүжилтийг аймгийн Засаг даргын тамгын газрын нөөц хөрөнгө болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргахаар шийдвэрлэжээ. 

Т.НЯМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж