"Энхсаран” сувиллаас 49 хүн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.11.28-нд нийтлэгдсэн

"Энхсаран” сувиллаас 49 хүн халдвар авчээ

"Энхсаран” сувиллаас 49 хүн халдвар авчээ

Улаанбаатар хотод одоогийн байдлаар эх уурхай тусдаа бие даасан дөрвөн кластер бүртгэгдсэн бөгөөд үүний нэг нь "Энхсаран" сувилал юм.

“Энхсаран” тусгаарлах байранд ажиглалтад байсан 146 хүнээс арваннэгдүгээр сарын 3-наас арваннэгдүгээр сарын 23-ны хооронд нийт 49 хүн халдвар авч өвчилжээ. Тус кластерт арваннэгдүгээр сарын 17-ноос хойш өвчлөл бүртгэгдээгүй байна. Тиймээс "Энхсаран" тусгаарлах байранд гарсан тархалтыг хязгаарлаж, хяналтад оруулах боломжтой байна" гэж үзжээ.

Дашрамд дурдахад, “Энхсаран” сувиллыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, Цагдаагийн байгууллагаас материалжуулж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналаар прокурорын байгууллагад хүсэлтээ хүргүүлээд байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж