МҮОХ-ноос “Олимпын давлагаа” челленжид нэгдэхийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2020.11.28-нд нийтлэгдсэн

COVID-19

МҮОХ-ноос “Олимпын давлагаа” челленжид нэгдэхийг уриаллаа

МҮОХ-ноос “Олимпын давлагаа” челленжид нэгдэхийг уриаллаа

Covid-19 цар тахал гарч, улс даяар хөл хорио тогтоогоод байгаа энэ үед МҮОХ болон олимпын гэр бүлийн эрхэм гишүүд, спорт сонирхогчид, Монголынхоо нийт ард түмнийг гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо ОЛИМПИЙН_ДАВЛАГАА_CHALLENGE-д нэгдэж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийн, дархлаагаа дэмжихийг -ноос уриаллаа.

Та бүхэн МҮОХ-ноос санаачлан явуулж буй уриалгыг дэмжиж, энэхүү челленжид нэгдэж байгаа бол дасгал хөдөлгөөн хийж буй бичлэгээ МҮОХ-ны пэйж хуудас руу илгээгээрэй. Тэд бичлэгийг хүлээн авч, хэний челленж хамгийн олон хүн урьсан, хэн нь хамгийн олон найз нөхдөө уриалсан, хэний челленж хамгийн олон хүнд хүрсэн, хэн нь хамгийн олон өвөрмөц дасгал хийсэн зэргээр ялагчдыг шалгаруулах аж.

Ялагчийг хамгийн олон like, share хийсэн, олон хүнд хүрснээр нь шалгаруулах бөгөөд МҮОХ-ноос бэлдсэн шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч, олимпын аварга Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулах юм байна.

Челленжийн ялагчийг МҮОХ-ноос томилогдсон комисс олон нийтэд ил тодоор зарлах ажээ. МҮОХ-ноос “Энэ онцгой цаг үед та бүхэн биеийн тамир, спортоор идэвхтэй хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг хайртай гэр бүлдээ хэвшүүлээрэй! Та бүхэн гараа сайтар угааж, амны хаалтаа зүүгээрэй. Шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, хайртай хүмүүсээ цар тахлаас хамгаална уу” хэмээн уриаллаа.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж