Махны үнэ ханш ямар байна вэ?

Хуучирсан мэдээ: 2020.11.28-нд нийтлэгдсэн

Махны үнэ ханш ямар байна вэ?

Махны үнэ ханш ямар байна вэ?

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Улаанбаатар хотын зургаан дүүргийн нутагт дэвсэгр, Орхон, Дархан-Уул, Өвөрхангай аймгуудад байрлах зах, сүлжээ дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж байна.

1. Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины цул мах 8000 төгрөг, хонины ястай мах 7000-7300 төгрөг, үхрийн цул мах 10000-12000 төгрөг, үхрийн ястай мах 10500-11500 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7000 төгрөгийн үнэтэй байна. Харин махны бөөний үнийн хувьд хонины мах 6200-6500 төгрөг, үхрийн мах 7500-7800 төгрөг, адууны мах 6000-6500 төгрөг, ямааны мах 4500-5000 төгрөгийн үнэтэй байна. Нийт 89.2 тонн мах нийлүүлэгдсэн байна.

2. Чингэлтэй дүүргийн "Нарантуул-2" худалдааны төвд жижиглэнгийн 1 кг хонины ястай махыг 7000 төгрөг, хонины цул махыг 8300-8500 төгрөг, 1 кг үхрийн ястай махыг 9000-10000 төгрөг, үхрийн цул махыг 10000-11000 төгрөг, 1 кг адууны махыг 8500 төгрөгөөр тус тус худалдаалж байна. "Нарантуул-2" худалдааны төв бөөний 1 кг хонины махыг 6000-6300 төгрөг, 1 кг үхрийн махыг 7000-7800 төгрөг, 1 кг адууны махыг 5000-6200 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Махны үнийг өмнөх өдөртэй харьцуулахад үхрийн ястай мах 500-1000 төгрөгөөр буурсан, үхрийн цул мах 500-1000 төгрөгөөр тус тус буурчээ. Чингэлтэй дүүрэгт байрлах худалдааны төвүүд “НВЦ” ХХК, “Түмэн шувуут” ХХК-иудийн бүтээгдэхүүнийг 380-400 төгрөгөөр худалдаалж байна. Бусад өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой, хангамж нөөцтэй байна.
"Баяннуур" минимаркет, "Очирдагинас", "Их цэнгэл", "Бидний" хүнсний дэлгүүр, "Баяннуур", "Алтан" хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийхэд мах худалдаалаагүй, бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой хэвийн байна.

3. Баянзүрх дүүргийн Баянзүрх-1 захад хяналт шалгалт хийхэд үхрийн цул мах 11000-11500, үхрийн ястай мах 9000-9500, хонины ястай мах 7500, адууны мах 8000-8500 төгрөгийн үнэтэй байна. Энэ сарын 22-ны өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай мах 1000 төгрөгөөр буурсан, үхрийн ястай мах 500 төгрөгөөр, адууны мах 300-800 төгрөгөөр тус тус буурчээ. Тус захад бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

4. Сүхбаатар дүүргийн "Метро молл" дэлгүүрт гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж байна.

5. Сонгинохайрхан дүүргийн Эрчим худалдааны төвд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой, үнийн мэдээллээ ил байршуулсан байна. Шөнийн зах, Сэлэнгэ захад хяналт шалгалт хийхэд үхрийн цул мах 10000-12000, үхрийн ястай мах 9000-10500, хонины ястай мах 7000-7500, хонины цул 8500-9000 төгрөгийн үнэтэй байна. Адууны мах 8500-9000, ямааны мах 7800 төгрөг байна.

6. Чингэлтэй дүүргийн "Шилэн дэлгүүр", "Охьманлай", "Өлзийт анд", "Халиун" хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийхэд хонины ястай мах 7000-7500, хонины цул 8500-9000 төгрөгийн үнэтэй байна. Бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Тайжийн гүнж эмийн санд нэг удаагийн амны хаалт 500, гар ариутгагч 5500-9500, спирт 2000 (100 мл) төгрөгийн үнэтэй байна.

7. Хан-Уул дүүргийн "Хуланзаяа", "Жаргалан", Махны дэлгүүрүүдэд тус тус хяналт шалгалт хийсэн. Хонины цул мах 9000-9500, хонины ястай мах 7500-7600, үхрийн цул 11500-12500, үхрийн ястай мах 10200, адууны мах 9500 төгрөгийн үнэтэй байна.

8. Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багт үйл ажиллагаа явуулж байгаа "Чандмань-Ундрах", "Үүрийнтуяа", "Ихэр Саран", "Дархан Илч" хүнсний дэлгүүрүүдэд махны үнэ, тосны үнэ нэмэгдсэн гэсэн Дархан сумын 1-р багийн иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн. "Чандмань-Ундрах" дэлгүүр "Дархан Меат Фүүдс" ХХК-ийн нөөцөөс нийлүүлж байгаа үхрийн мах 1 кг нь 8300 төгрөгөөр ирж, 8500 төгрөгөөр худалдсан, ургамлын тос "Янта" 1 литрийнх "Луча" ХХК-иас 4050 төгрөгөөр нийлүүлж, 5000 төгрөгөөр худалдаж байна. "Үүрийн туяа" дэлгүүрт "Таван богд" ХХК-иас арваннэгдүгээр сарын 19-нд нийлүүлсэн тос "Олейна" 1 литрийнх 5100 төгрөгөөр, оливтой "Олейна"-г 6200 төгрөгөөр, "Олейна 2" литрийнхийг 9800 төгрөгөөр нийлүүлсэн бөгөөд тос бүрт 1000 төгрөг нэмж борлуулж байна. "Ихэр Саран" дэлгүүр хонины ястай махыг 7500 төгрөгөөр, үхрийн ястай махыг 8500 төгрөгөөр, "Луча" ХХК-иас "Янта" 1 литрийнхийг 4050 төгрөгөөр авч 4300 төгрөгөөр, "Янта" 5 литрийг 21000 төгрөгөөр авч, 22000 төгрөгөөр зарж байна. "Симпли" 1 литр тосыг 5329 төгрөгөөр авч 6000 төгрөгөөр зарж байна. "Дархан Илч" ХХК үхрийн ястай махыг 8500 төгрөгөөр, хонины ястай махыг 7500 төгрөгөөр, адууны махыг 7500 төгрөгөөр тус тус зарж байна. Хяналт шалгалтад хамрагдсан газруудад бараа, бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмсэн гэх зөрчил тогтоогдсонгүй.

9. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд 12 цагийн байдлаар 115 утсанд 6, чатботод 9, дуут шуудангаар 20, ибаримт аппликэйшнээр зургаан иргэн тус тус хандсан байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж