БНХАУ шинэ оноос буюу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх төрлийн хогны импортоо зогсоохоор болсон тухай тус улсын төрийн мэдээллийн агентлаг өчигдөр (2020.11.27) мэдээлжээ.
1980 оноос хойш Хятад олон улсаас хатуу хог импортлон, дотоодын компаниудаараа цэвэрлүүлэн бутлуулж, барилгын материалын түүхий эд бэлтгэдэг байсан юм. Олон жилийн турш дэлхийн хамгийн том хог импортлогч Хятадын хогны импорт улам өссөөр, сүүлдээ дотоодын компаниуд нь бүх импортын хогийг цэвэрлэж, дахин боловсруулж дийлэхээ байсан байна.
Тиймээс дэлхийн хамгийн том хогны сав болж дуусахгүйн тулд Хятадын засгийн газар 2018 оноос эхлэн хогны импортоо багасгасаар өдийг хүрчээ. Үүний улмаас Хятадад хог экспортлодог байсан орнууд өөрсдөө хогонд баригдах болсон аж.
Өнгөрсөн хугацаанд Хятад улс төрөл бүрийн хуванцар, машины эд анги, цаас, даавуу, мод, төмрийн хаягдлуудын импортыг нэг нэгээр нь ээлж дараалан хассаар ирсэн бөгөөд шинэ он гэхэд тус улсад бүх төрлийн хогны импорт бүрэн зогсох юм байна.
"Шинхуа" агентлагийн мэдээлснээр, Хятадын импортлосон хогны хэмжээ өнгөрсөн жил гэхэд 13.48 сая тонн болж, 2018 оны 22.63 тонноор багассан аж. Мөн энэ оны эхний арван сарын байдлаар импортолсон хогны хэмжээ өнгөрсөн оныхоос 42.7 хувиар буурчээ.
Эх сурвалж: AFP
Зочин 2020-11-28 202.55.188.105
Huwhai hujaad koroonoogiin n dahin awaachij ogch hun amiig n jaahan tsooloh ymsan
Зочин 2020-11-28 202.126.94.99
Хогоо боловсруулах жижиг уйлдвэруудээ дэмжээд л явахад болноштээ.
Зочин 2020-11-28 64.119.16.120
jisheen msc kompan huvancar savnii haygdliig dahin bolovsruulah uildvertee bolohiig shaardah ugui bol undaa hiihiig horigloh geh met bodlogo barih heregtee
Зочин 2020-11-28 64.119.16.120
huvancar sav hergeldeg uildveruud negdej bas bolon uildveriin guchin chadlaas hamaaran uilderit horongo oruulj bas bolon salbar salbaraaraa nogoo hariucahan zov
Зочин 2020-11-28 49.180.137.252
Mongol balarsaan
Эмгэн 2020-11-28 49.0.212.165
Хөөрхий муу Монгол тэгвэл ус ундааны сав лааз хуванцар нийлэг хогондоо дарагдаж ,сүйрэх өдрөө тоолж суух болох нь дээ
Зочин 2020-11-28 107.77.173.43
Тэрвэл бусад улсууд Хятадаас импортоор авдаг хямд төсөр лэнсий хог новшоо ч бас багасгах хэрэгтэй болох биз….
Зочин 2020-11-28 64.119.25.122
Ядуусыг шигшигдсэн нийгмээс гаргах том буян болдог