"Сэлэнгэ аймгийн иргэдэд таван минут ч тайвшрах эрх байхгүй" | News.MN

"Сэлэнгэ аймгийн иргэдэд таван минут ч тайвшрах эрх байхгүй"

"Сэлэнгэ аймгийн иргэдэд таван минут ч тайвшрах эрх байхгүй"

"Сэлэнгэ аймгийн иргэдэд таван минут ч тайвшрах эрх байхгүй"

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо нийт 167 болсон талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Тус аймгийн Засаг дарга Ш.Оргил орон нутаг дахь нөхцөл байдлын талаар өнөөдөр (2020.11.28) мэдээлэл хийлээ. Тэрбээр "Манай аймагт илэрсэн анхны тохиолдлоос хойш бид өнөөдрийг хүртэл иргэдээ аль болохоор шуурхай шинжилгээнд хамруулж, нэгэнт тархсан байсан вирусийг илрүүлэх, эмчлэх ажлаа эрчимтэй хийж байна. Хэн ч, хэзээ ч тусах магадлалтай учир иргэн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмээ сайн сахих ёстой. Өвдсөн хүмүүстээ, бие биедээ сэтгэлийн урам дэм өгөх хэрэгтэй байна" гэсэн юм.

Мөн тэрбээр "Тархсан вирусийг аль болох хурдан илрүүлж, халдвар авсан байж болзошгүй иргэдээ дараагийн эмчилгээнд хамруулах бодлого барьж ажиллаж байна. Өнөөдөр ч гэсэн Мандал, Алтанбулаг сумдад иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Иймээс эдгээр сумдын иргэд шинжилгээндээ хамрагдахыг Аймгийн онцгой комиссоос анхааруулж байна.

Бусад сумын тухайд мэргэжлийн баг бүрэлдэхүүн түүврийн аргаар шинжилгээ авах ажлаа зохион байгуулж байна. Аймгийн онцгой комиссын даргын хувьд хэлэхэд, бидэнд таван минут ч тайвшрах эрх байхгүй. Бид өвчлөл бүртгэгдээгүй тайван бүс нутгийн иргэд биш гэдгээ байнга бодож байх цаг үе ирээд байна.

Манай аймгийн хувьд эрсдэл маш өндөр хэвээр байгааг иргэд та бүхэн ойлгож байгаа байх. Аймгийн нэгдсэн эмнэлэгт Covid-19-ийн 45 ортой тасагт их эмч 10, сувилагч 10, үйлчилгээний ажилтан 10, ариутгагч 10 нийт 40 эмч, эмнэлгийн ажилтныг ажиллуулахаар бэлтгэл хангаад байна. Зочид буудал 10, цэцэрлэг 2, дотуур байр 4, ахмадын сувилал, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасаг зэрэг 17 ажиглалтын байранд 307 иргэнийг ажиглалтад аваад байна.

Арваннэгдүгээр сарын 27-ны байдлаар халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуураар Сүхбаатар сумын 17416 иргэнийг, бусад сумдад 11394, нийт 28810 иргэнийг шинжилгээнд хамрууллаа. Гудамж, зам талбайд хөдөлгөөн хянах зориулалтаар 15 теле камер суурилуулж, бүрэн ажиллагаанд орууллаа.

Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор орох чиглэлд 3 галт тэрэг, 174 вагон, 6 ажилтан, гарах чиглэлэд 3 гал тэрэг, 176 вагон, 6 ажилтан тус тус хилээр нэвтэрсэн мэдээтэй байна. Мандал сумын тухайд сумын хэмжээнд батлагдсан тохиолдлын 3, түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 211, PCR шинжилгээнд 474, ойрын хавьтлын 70, дам 37 хавьтлыг тодорхойлоод байна" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

УОК-д 2020-11-28 202.126.88.220

Ковидийн дараа хамгийн түрүүн хариуцлага тооцох хүн бол Ш.Оргил тэргүүтэй Сэлэнгэ аймгийн удирдлага шүү. Мэдэж байгаа биз дээ. Хариуцлагагүй ажлаа далдлахын тулд худлаа ажил хийж байгаа дүр исгээд байна

Avatar

Зочин 2020-11-28 202.126.89.220

4 минут л амарч байгаа байх нь. жаахан тааруу л засаг дарга бололтой

Avatar

zochin 2020-11-28 103.57.95.88

Энэ муу шээснээс болж аймагт маань корона тархсан, олигтой засаг дарга байсан бол аль хэдийнээ арга хэмжээ аваад таслан зогсоох байсан. Энэ нөхрийг яаралтай зайлуулж, чадварлаг туршлагатай хүнээр аймгаа удирдуулах хэрэгтэй байна даа, Сэлэнгэчүүд минь. Ш. Оргил аймгийн төсөв, төсөл, ЖДҮ гээс идсэн, луйвардсан, хулгайлсан, ашигласан хэргээр АТГ-т шалгагдаж байгаа бөгөөд, өнгөрсөн 4 жилд хийсэн бүтээсэн гарт баригдаж, нүдэнд харагдах юм бүтээсэнгүй. Огцруулах хэрэгтэй

Avatar

Здтг 2020-11-28 202.126.88.220

Зунжингаа амарчихаад юу хуцаад байгаа юм. Ажилаа хийж чадахгүй н**ш. Огцрохоо бэлд.

Avatar

Зочин 2020-11-28 150.129.142.5

Хуцдаг халтар вэ

Avatar

Зочин 2020-11-28 66.181.161.124

Selenge aimag maani yag fpontod baigaa shuu* burhan urshuug

Avatar

Зочин 2020-11-28 202.21.108.22

Оргил найз минь одоо л жинхэнэ ажлаа хийж байна уу даа, Овоо турсан харагдаж байна

Avatar

Зочин 2020-11-28 66.181.161.124

Оргил дарга хүнд нөхцөлд маш сайн ажиллаж байна.

Avatar

Зочин 2020-11-28 202.179.8.210

Хөл хорионы үед халдвар гарсан газар нутагт ийм байдалтай байхад хөл хорио,хяналтыг сулруулах юм бол цар тахал хяналтаас гарч олон аймагт тахлын голомт үүсэж эхэлвэл улс орон ямар байдалтай болох вэ? манай дээд удирдлагууд бодоод үз дээ.Хөл хориог үргэлжлүүлж цар тахлыг бага дээр нь хумих хяналтандаа оруулах хэрэгтэй байнаа.Хяналтаас гарвал яах вэ? бүх хүмүүс бодоод үзээч.Зөвхөн өөр өөрсдийн явцуу эрх ашгийг бодоод байх юм.Эх орныхоо язгуур эрх ашгийг бодох цаг нь болсон шүү.

Avatar

Зочин 2020-11-28 202.21.113.238

heniig hen daramtlaad bn aa.

Avatar

Зочин 2020-11-28 124.158.96.203

Оросуудаас манай дарга нар их айдагаа болимоор юм. Тэднийг карантилж чаддаггүй дураар нь явуулсан учраас өвчин даамжирсан байна.

Avatar

Зочин 2020-11-28 66.181.178.235

Тайван дархлаагаа дэмжээрэй сэлэнгэчүүд ээ

Avatar

ganaa 2020-11-28 150.129.142.88

МӨНГӨ ТАРААЖ ДАРГА БОЛСОН АЙМГИЙН ДАРГА ХИЛИЙН НУТГАА АНХААРААГҮЙ, ЯЛАЛТАА ТЭМДЭГЛЭЭД БАЯРЛААД Л БАЙСАНЫ ГОР НЬ АРД ТҮМНИЙГ ӨВЧЛҮҮЛЖ ГАРЛАА. АЖЛАА ӨГӨХ ХЭРЭГТЭЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД

Avatar

Эмгэн 2020-11-28 49.0.212.165

Жолооч Д-ээс өмнө Сэлэнгэд тархцан байсан байгаа юм, Оросоос машиг оруулхаа болиод өг, хаагаад өг гээд байхад нүдэн балай чихэн дүлийн байсан УОК-ийн алдаа, тэрнээс Сэлэнгийн ард иргэд буруугүй. Муруй нүүртэй жидүүчин Янгүүгийг огцруулж арай нэг үйлстэйхэн шиг юмыг томил

Avatar

Зочин 2020-11-28 66.181.161.124

Жинхэнэдээ ТЗамын боомтоор Сэлэнгэд өвчин тархсан байна. Харин ч Алтанбулаг боомтоор жолооч нар нь хатуу хяналттай байсан нь өвчтэй байсан ч тархаагаагүй нь жолооч нарыг сайн хянаж ажилласан Сэлэнгэ, Дарханы цагдаагийнхандаа баярлаж байна. Төмөр замын Сүхбаатар боомтыг сул анхаарсан байна лээ.

Avatar

Зочин 2020-11-28 66.181.161.124

Алтанбулаг боомтын хил8 гааль8 хилийн мэргэжлийн хяналт бас сайн ажиллаж, халдваргүйжүүлэлтийн хамгаалатыг сайн хийсээн, жолооч нараас Алтанбулагаас тээвэрлэх явцад халдвар тархаагүй шүү дээ. Энхсаран сувилалд эрүүл очоод тусгаарлалтанд байх хугацаандаа халдвар авсан. Үүнд Алтанбулаг боомтоор ачаа оруулах үйл ажиллагаанд алдаа гараагүй. Алтанбулаг боомтоор өвчний фронтод ажилласан нийт ажилтануудад гүн талархал илэрхийлье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж