"Сэлэнгэ аймгийн иргэдэд таван минут ч тайвшрах эрх байхгүй"

Хуучирсан мэдээ: 2020.11.28-нд нийтлэгдсэн

"Сэлэнгэ аймгийн иргэдэд таван минут ч тайвшрах эрх байхгүй"

"Сэлэнгэ аймгийн иргэдэд таван минут ч тайвшрах эрх байхгүй"

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо нийт 167 болсон талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Тус аймгийн Засаг дарга Ш.Оргил орон нутаг дахь нөхцөл байдлын талаар өнөөдөр (2020.11.28) мэдээлэл хийлээ. Тэрбээр "Манай аймагт илэрсэн анхны тохиолдлоос хойш бид өнөөдрийг хүртэл иргэдээ аль болохоор шуурхай шинжилгээнд хамруулж, нэгэнт тархсан байсан вирусийг илрүүлэх, эмчлэх ажлаа эрчимтэй хийж байна. Хэн ч, хэзээ ч тусах магадлалтай учир иргэн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмээ сайн сахих ёстой. Өвдсөн хүмүүстээ, бие биедээ сэтгэлийн урам дэм өгөх хэрэгтэй байна" гэсэн юм.

Мөн тэрбээр "Тархсан вирусийг аль болох хурдан илрүүлж, халдвар авсан байж болзошгүй иргэдээ дараагийн эмчилгээнд хамруулах бодлого барьж ажиллаж байна. Өнөөдөр ч гэсэн Мандал, Алтанбулаг сумдад иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Иймээс эдгээр сумдын иргэд шинжилгээндээ хамрагдахыг Аймгийн онцгой комиссоос анхааруулж байна.

Бусад сумын тухайд мэргэжлийн баг бүрэлдэхүүн түүврийн аргаар шинжилгээ авах ажлаа зохион байгуулж байна. Аймгийн онцгой комиссын даргын хувьд хэлэхэд, бидэнд таван минут ч тайвшрах эрх байхгүй. Бид өвчлөл бүртгэгдээгүй тайван бүс нутгийн иргэд биш гэдгээ байнга бодож байх цаг үе ирээд байна.

Манай аймгийн хувьд эрсдэл маш өндөр хэвээр байгааг иргэд та бүхэн ойлгож байгаа байх. Аймгийн нэгдсэн эмнэлэгт Covid-19-ийн 45 ортой тасагт их эмч 10, сувилагч 10, үйлчилгээний ажилтан 10, ариутгагч 10 нийт 40 эмч, эмнэлгийн ажилтныг ажиллуулахаар бэлтгэл хангаад байна. Зочид буудал 10, цэцэрлэг 2, дотуур байр 4, ахмадын сувилал, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасаг зэрэг 17 ажиглалтын байранд 307 иргэнийг ажиглалтад аваад байна.

Арваннэгдүгээр сарын 27-ны байдлаар халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуураар Сүхбаатар сумын 17416 иргэнийг, бусад сумдад 11394, нийт 28810 иргэнийг шинжилгээнд хамрууллаа. Гудамж, зам талбайд хөдөлгөөн хянах зориулалтаар 15 теле камер суурилуулж, бүрэн ажиллагаанд орууллаа.

Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор орох чиглэлд 3 галт тэрэг, 174 вагон, 6 ажилтан, гарах чиглэлэд 3 гал тэрэг, 176 вагон, 6 ажилтан тус тус хилээр нэвтэрсэн мэдээтэй байна. Мандал сумын тухайд сумын хэмжээнд батлагдсан тохиолдлын 3, түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 211, PCR шинжилгээнд 474, ойрын хавьтлын 70, дам 37 хавьтлыг тодорхойлоод байна" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж