Цаг агаар ирэх арванхоёрдугаар сард ямар байх вэ? | News.MN

Цаг агаар ирэх арванхоёрдугаар сард ямар байх вэ?

Цаг агаар ирэх арванхоёрдугаар сард ямар байх вэ?

Цаг агаар ирэх арванхоёрдугаар сард ямар байх вэ?

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлвийг гаргалаа.

Энэ сард агаарын дундаж температур Алтайн ар говийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, тодруулбал (Увсын өмнөд, Ховд болон Говь-Алтайн хойд, Завханы баруун хэсгээр) бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг, Хэнтийн нурууны зүүн хэсгээр, мөн Дорнод талын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр хоёрдугаар арав хоногийн дунд үеэр болон сарын сүүлээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3- 5°С сэрүүснэ. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15-17 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 4-8 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 12-14 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16-18 м/с хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр, хоёрдугаар арав хоногийн дундуур болон сүүлээр  гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5 -10°С хүйтэн. Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 6 -11 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С хүйтэн. Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар: Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15-17 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-11-28 49.0.212.165

Тааж мэддэг Таван хаан биш, Тамшааж мэддэг тарлан бух биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж