Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг хэлэлцлээ. Уг баримт бичигт Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, зам, барилга дэд бүтцийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбарыг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах тодорхой заалтуудыг тусгасан байна. Мөн хуралдаанаар нийслэлийн газар зохион байгуулалт төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавих шийдвэр гаргасан. Улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсантай холбоотойгоор Нийслэлийн 2021 оны төсвийн төслийг НИТХ-ын ээлжит II хуралдаанаар хэлэлцсэнгүй. УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг шийдвэрлэсний дараа Нийслэлийн 2021 оны төсвийн төслийг дахин хэлэлцэх юм.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Зочин 2020-11-28 202.9.40.91
Одоо л хот төлөвлөлтөндөө анхаарч бган бна ! Ер нь өнөөгийн энэ хотын хүндрэлүүд бол төлөвлөөгөөний дагуу хөгжөөгүйтэй л холбоотой юм шүү дэ ! Сумьяа дарга хотын а гэх зэрэглэлийн бүсэд чигжиж барилга бариулдагыг ор үндсээр нь таслан зогсоох хэрэгтэй ! Мөн нийслэлд хашаалсан газруудын экэмшилыг цуцалж хурааж аван ногоон байгууламж болговол олон түмний талархалыг хүлээх болно !!!
Зочин 2020-11-28 64.119.17.130
Төлөвлөгөөгөө барьдаг байсан бол хот өөр байх байсан даа хөөрхий, барьдаггүй төлөвлөгөө гэж,
СУДЛААЧ ИРГЭН 2020-11-28 202.9.46.154
бүх юм төлөвлөгдөж байж л хийгдэнэ шүү дээ төлвөлөснөө яг гүйцэтгэхийг төлөө шаргуу ажиллах нь л чухал ,,япончууд төлөвлэх бэлтгэх ажилд 80 хувь цаг зарцуулж бүтээн байгуулхад 20 цаг зарцуулдаг гэдэг тэхээр төлөвлөт гэдэг ийм л их чухал ажил шүү дараагийн засаг нь түрүүчийн засгийн төлөвлөснйиг үрэглжлүүлэн хийгүй бол бид хэзээ ч сайн хөгжихгүй
Зочин 2020-11-28 64.119.20.44
Yagaad 5 jileer tuluvluud baina. Huuchin tsagiin 5 jiliin tuluvluguug yostoi buruu baisan, sotsialist arga baril ene ter geed h*****d bsan sanagdah yum