Европын бүсэд харъяалалтай иргэн Англид хөлбөмбөг тоглох боломжтой

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

Европын бүсэд харъяалалтай иргэн Англид хөлбөмбөг тоглох боломжтой

Английн нийслэл Лондон хотын мэргэжлийн хөлбөмбөгийн клүб болох "Барнет ФС" клүбийн акедемийн хөтөлбөрт нэг сарын хугацаатайгаар хамрагдахаар Эрчим клүбийн тоглогч С.Гал-Эрдэнэ, Хоромхон клүбийн тоглогч Г.Ганбаяр нар оролцоод эх орондоо ирлээ. Мөн Эрчим клүбийн дасгалжуулагч З.Баттулга акедемийн дасгалжуулагч нартай уулзаж онол практикийн туршлага солилцлоо.

Манай тамирчид эхлээд хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан бөгөөд энэхүү хөгжлийн хөтөлбөрт амжилттай суралцсан тамирчид акедемид хамрагддаг юм. Монголын тамирчид эхлээд долоо хоногийн хугацаатай хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж улмаар авьяас чадвар тун сайн байсан учир Барнет ФС багийн үндсэн акедемийн бэлтгэл сургуулилт, хичээлд хамруулсан.

Г.Ганбаярын хувьд 16 нас хүрж буй учир бүхий л тоглолтонд оролцсон бөгөөд Английн алдарт багуудын нэг "Фулхэм ФС" акедемийн багийн эсрэг хоёр гоол оруулж нэг гоолын дамжуулалтыг өгсөн. "Фулхэм ФС" багийн акедимийн багийн хаалгачаар та бүхний сайн мэдэх "Онцгой нэгэн" буюу алдарт дасгалжуулагч Жозе Моуриньогийн хүү болох Жозе Моуриньо Жуниор тоглогдог бөгөөд түүний хаалганд Г.Ганбаяр хоёр гоолыг шигтгэсэн.

Харин С.Гал-Эрдэний хувьд 20 хүрж байгаа учир акедемийн бүх тоглолтонд оролцох боломж тааруу байлаа. Өөрөөр хэлбэл мэргэжлийн багуудтай өрсөлдөх нас нь болсон гэж үздэг учир цөөн тоглолтонд оролцжээ.

Г.Ганбаярын хувьд тухайн багийн акедемид үлдэх хангалттай боломж байсан ч Английн Хөлбөмбөгийн Холбооны хуулийн дагуу Европын бүсэд хамааралтай аль нэг оронд амьдардаг байх, мөн "ФИФА"-ийн дүрмийн дагуу 18 нас хүрээгүй учир гэрээ хийх боломжгүй гэсэн шалтгаануудаас болж ийнхүү эх орондоо буцаж ирсэн юм.

Хөлбөмбөгийн хүчирхэг төлөөлөгч болох Англи улсад тамирчдаа очиж бэлтгэл сургуулилт хийхэд гүн туслалцаа үзүүлсэн "Эрчим" клүб болон Англи улсад халуун дотноор угтан хүлээн авч, акедемийн бүхий л хөтөлбөртөө хамруулж, мэдлэг мэдээлэл өгж байсан "Баянгол ФС" клүбийн эзэн Пол Уатсон нарт МХБХ-ны зүгээс, нийт хөлбөмбөг сонирхогчдынхоо өмнөөс талархал илэрхийлье.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж