Буэнос-Айрест 60 насандаа зүрхний шигдээсийн улмаас нас барсан Аргентины агуу хөлбөмбөгч Диего Марадонаг оршуулах ёслол болов. Домогт хөлбөмбөгчтэй Ерөнхийлөгчийн "Каса Розада" ордонд ойр дотных нь хэдэн арван хүн салах ёс гүйцэтгэж, Аргентины туг далбаагаар ороосон шарилыг нийслэлээс 40 км зайд орших "Белла Виста" оршуулгын газарт аваачсан байна.
Хэдийгээр фенүүд нь салах ёс гүйцэтгэх ёслолд оролцох эрхгүй байсан ч түүний шарилыг авч явах замд мянга мянган хүн дагалджээ. Домогт хөлбөмбөгчийг аав, ээж Далма Сальвардора Франко, Дон Диего нарынх нь булшны хажууд оршуулсан байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ