Калифорнийн сүмүүд тайчих клуб болон хувирч байна

Хуучирсан мэдээ: 2020.11.28-нд нийтлэгдсэн

Калифорнийн сүмүүд тайчих клуб болон хувирч байна

Калифорнийн сүмүүд тайчих клуб болон хувирч байна

Калифорнид үйл ажиллагаа явуулдаг хоёр ч том сүм маргааш (2020.11.29)-аас эхлэн тайчих клуб болохоор шийджээ. Учир нь мужийн удирдлагууд хөл хорио гэх шалтгаанаар сүмүүдийг хаасан ч тайчих клубүүдийг онгорхой үлдээсэн аж.

Мэдээж дээрх сүмүүд жинхэнээсээ тайчих клуб болон хувирахгүй бөгөөд энэ нь ердөө эрх баригчдын утгагүй шийдвэрийг эсэргүүцэж буйг харуулах гэсэн хөгжилтэй арга юм байна. Нэгэнт тайчих клуб болсных хоёр сүм маргаашийн цуглаан эхлэхээс өмнө тайчих үзүүлбэр үзүүлэх ажээ. Сүмийн номлогчид тайзан дээр гарч ирэн хүрмээ тайлж, зангиагаа үзэгч олон руу шидэх зэрэг үйлдэл хийхээр төлөвлөсөн байна.

Сүмийн ахлах номлогч Жарген Мэттьюсус "Сүмүүдийг хаасан. Гэхдээ тайчих клубүүдийг зүгээр өнгөрөөлөө. Эрх баригчид маань тайчих клуб бол зайлшгүй анхдагч хэрэгцээ хэмээн үзсэн бололтой. Тиймээс бид ч гэсэн тайчих клуб ажиллуулахаар шийдлээ. Гэхдээ манай тайчих клуб гэр бүлийн бүх гишүүн зочилж болдгоороо онцлог. Бид үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл зүрхнээс муу бүхнийг нь тайчна" хэмээн ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ХахаХаха
12
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж