Италийн Болонья хотын “Boarini Milanesi” компани 7 сая ам.долларын өртөг бүхий дэлхийн хамгийн үнэтэй цүнх урласнаа зарлав. “Parva Mea” цувралын энэхүү цүнхийг ногоон туяатай усан цэнхэр өнгөтэй, хагас гялтгар болгож боловсруулсан аллигатор матрын арьсаар хийжээ. Мөн 10 цагаан алтан эрвээхийгээр чимэглэж, дөрөвт нь очир эрдэнэ, гуравт нь нийт 130 гаруй каратын жинтэй индранил болон ховор төрлийн үнэт чулуу болох парайба турмалин шигтгэжээ. Мөн алмаз ч орсон байна.
“Boarini Milanesi” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Маттео Родолфо Миланесе энэхүү гар цүнхийг өсвөр насандаа хагацсан аавдаа зориулжээ. Тэрбээр байгаль орчныг хамгаалахад олны анхаарлыг хандуулах зорилгоор далай тэнгисээс санаа авч цүнхний загвараа гаргасан байна. Маттео Родолфо Миланесе ийм гурван цүнх урлах бөгөөд зарагдсаных нь дараа тус бүрээс 950 мянган ам.долларыг далай тэнгист хөглөрч буй асар их хуванцар хогийг цэвэрлэх ажилд хандивлахаар төлөвлөжээ.
Дизайнер Каролина Боаринигийн хэлснээр чулууны сонголт ч бас далайтай холбоотой аж. "Цэнхэр индранил нь далайн гүнийг, турмалинууд нь бохирдоогүй Карибын тэнгисийг, харин очир эрдэнэс нь бороо болон унах тунгалаг усыг бидэнд санагдуулдаг" гэж тэрбээр хэлсэн байна.
Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг “Гиннесийн ном”-д бичигдсэн хамгийн үнэтэй цүнх бол “Mouawad 1001 Nights Diamond Purse” юм. Энэхүү цүнхийг урлахад мэргэжлийн 10 уран дархан 8800 цаг зарцуулжээ. Зүрх хэлбэртэй энэхүү цүнхэнд 18 каратын алт, 56 ширхэг ягаан өнгийн очир эрдэнэ, 105 ширхэг шар өнгийн очир эрдэнэ болон 4356 ширхэг тунгалаг алмааз шигтгэжээ. Цүнхэнд орсон нийт очир эрдэнийг нийлүүлбэл 381.92 карат болох бөгөөд 3.8 сая ам.доллароор үнэлэгдсэн аж.
Эх сурвалж: DAILY MAIL, REPORT
Б.ЖАРГАЛ
Зочин 2020-11-28 211.36.130.184
хөдөлмөрөөрөө баяжсан хүмүүс бол ийм цүнх авдаггүй байх нус нулимс шингэсэн бохир мөнгө ологсод улсаа худалдаж идэж ууж хөлжигсөд л иймэрхүү хэнд ч хэрэггүй тансаглал зугаа цэнгэлд автдаг байх
Elbeg dorj 2020-11-28 62.216.206.130
Hedeer zarah ve avmaar bn
Намбарын Энхбаяр 2020-11-28 49.0.212.165
Бүх гутал цүнх 5000 төгрөгөөр зарнаа хө!
Оогий 2020-11-28 150.129.142.126
Матар алж газар ухаж байгал сүйтгээд олсон мөнгөөрөө далай хамгаална. Хүний ухаан гэж!
МАНЫН ЖДҮЧДИЙН ЭХНЭРҮҮДИЙН ГАНГАРАА 2020-11-28 64.119.26.23
МАНЫН ЖДҮЧДИЙН ЭХНЭРҮҮДИЙН ГАНГАРАА. COVID оос олсон буудлуудынхаа ашгаар, эхнэрүүдийнх нь нэр дээ байдаг эмнэлэгүүдийн дансаар луйвардсан мөнгөөр авсан цүнхнүүд нь л байна
Иргэн 2020-11-28 150.129.142.153
СОЛИОРОЛ
Зочин 2020-11-28 122.201.22.43
Хямдрах байлгүйдээ сайн рарж байгаарай магайхаг аваал ирнэ.
Зочин 2020-11-28 64.119.17.153
Очир эрдэнэ болон алмаз ч орсон гэнэ ч гэх шиг.Очир эрдэнэ алмаз 2 чинь нэг чулуу шдээ
зочин 2020-11-28 124.158.86.189
бас Очир эрдэнэ болон бусд үнэт чулууг байгал орчнийг сүйтгэж байж олборлодог
Зочин 2020-11-28 122.201.22.60
БАЙГАЛ ОРЧНООС ГАНЦХАН МТАРТ Л ХАЙРГҮЙ ГЭНЭ ЭЭ .
данжаад 2020-11-28 49.0.212.165
Хай яаа, матарийн махаар баса хоола хийгээда идүүнаа, ихэ амттай шоо