“AstraZeneca”-д БНАСАУ-ын хакерууд халдсан гэж сэжиглэжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.28-нд нийтлэгдсэн

COVID-19

“AstraZeneca”-д БНАСАУ-ын хакерууд халдсан гэж сэжиглэжээ

“AstraZeneca”-д БНАСАУ-ын хакерууд халдсан гэж сэжиглэжээ

Оксфордын их сургуультай хамтран Covid-19-ийн вакцин бүтээхээр ажиллаж буй, Англи-Шведийн “AstraZeneca” компанид БНАСАУ-ынх байх магадлалтай хакерууд кибер халдлага үйлдсэн байна. Энэ талаар “Ройтерс” агентлаг өнгөрсөн Баасан гариг (2020.11.27)-т эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, тэдгээр хакерууд нь Linkedin нийгмийн сүлжээгээр дамжуулан өөрсдийгөө  компаниудын төлөөлөл хэмээн танилцуулаад, “AstraZeneca” компанийн ажилчидтай холбоо тогтоож, улмаар тэдэнд шинэ ажил санал болгосон байна.

Агентлагийн мэдээлснээр, тэд “AstraZeneca”-гийн ажилчдад “харилцан ярилцагчийнхаа компьютерт нэвтрэх хортой код" бүхий, шинэ ажилтны хүлээх хариуцлагын тухай баримт бичиг илгээжээ.

Дээрх баримт бичгийг Covid-19-ийн эсрэг вакцин бүтээхээр ажиллаж буй ажилтнууд руу голдуу илгээсэн бөгөөд хакеруудын энэхүү оролдлого амжилт олоогүй талаар “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар БНАСАУ-ын эрх баригчид болон “AstraZeneca” компанийн аль аль нь дээрх мэдээлэлтэй холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм.

Ройтерс агентлаг, өмнө нь АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчид ийм аргуудыг Хойд Солонгосын хакерууд ашигладаг хэмээн хэлж байсан” гэж тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ тус агентлагийн мэдээлснээр, “AstraZeneca” компанийн системийг хакердах оролдлогод ашигласан хэд хэдэн данс Оросын и-мэйл хаягийн бүртгэлтэй байгаа нь цахим халдлагыг шалгах хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудыг төөрөгдөлд оруулж буй бололтой.

“AstraZeneca” компанийн бүтээж буй AZD1222 вакцины клиникийн гуравдугаар үе шатны туршилтад хамрагдсан 23 мянга гаруй сайн дурын оролцогчийг санамсаргүй түүврийн аргаар гурван бүлэгт хуваажээ. Эхний бүлэгт вакцины хагас тун, хоёр дахь бүлэгт вакцины бүтэн тун тарьсан бол гурав дахь бүлэг болох плацебо бүлэгт ердийн давсны уусмал буюу “MenACWY”-ийг тус бүр хоёр тунгаар тарьж, үр дүнг харьцуулан судалсан аж.

Вакцины хагас тун тариулснаас нэг сарын дараа бүтэн тун хийлгэсэн оролцогчдын датад дүн шинжилгээ хийхэд тус вакцин Covid-19-ийн эсрэг 90 хувийн үр дүнтэй гэсэн дүн гарсан байна. Вакцины бүтэн тунг нэг сарын зайтай тарьж туршсан бүлэгт вирусийн эсрэг 62 хувийн үр дүн ажиглагджээ. Тиймээс вакцин хөгжүүлэгчид хоёр тусдаа бүлгийн үр дүнг нэгтгэн, вакцины Covid-19-ийн эсрэг үр дүнг дунджаар 70 хувь гэж тооцжээ.

Өнгөрсөн Пүрэв гариг (2020.)-т “AstraZeneca” компанийн Гүйцэтгэх захирал Паскал Сорио "Олон шинжээч вакцины үр дүнд эргэлзэж байгаа учраас компаниас вакцинд нэмэлт туршилт хийхээр төлөвлөж байна” хэмээн мэдээлсэн байна.

Өнгөрсөн нэгдүгээр сараас аравдугаар сарын хооронд дэлхийн мянга гаруй том компани кибер халдлагад өртжээ.

Энэ чиглэлээр “Nikkei” сонины мэргэжилтнүүд кибер аюулгүй байдлын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Trend Micro” олон улсын фирмтэй хамтран судалгаа явуулжээ.

Судалгаанд дурдсанаар, өнгөрсөн оноос вирус ашиглан кибер халдлага үйлдсэн тохиолдол огцом нэмэгдсэн байна. Халдлага үйлдэгчид “нууц” мэдээлэл хулгайлсныхаа дараа төлбөр төлөх шаардлага биелүүлэхгүй бол хулгайлсан нууц мэдээллээ задруулна гэж компаниудыг сүрдүүлдэг байна. Нууц мэдээллийг задруулах нь компанийн нэр хүндэд халтай юм.

Японы “Toyota Motor”, БНСУ-ын “LG Electronics” зэрэг компаниуд халдлагад өртсөн компаниудын жагсаалтад багтжээ.

Эх сурвалж: REUTERS, TASS, NIKKEI
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж