Европарламентын гишүүн Пааво Вяюрюнен Финландын парламентад тус улсыг Европын холбооноос гаргах иргэдийн хүсэлтийг уламжилжээ. Уг хүсэлтэд 53 мянган финланд иргэн гарын үсгээ зуржээ.
“Европын холбооноос гарах сэдэв хамгийн халуун сэдэв болоод байна, Финландын хүн амын тал хувь нь энэ асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахын төлөө байна” хэмээн Пааво Вяюрюнен ярьжээ.
Тэрбээр Финланд улс эдийн засгаа хөгжүүлж, өсье гэж бодож байгаа бол еврогоос татгалзах ёстой гэж үздэг хүн юм. “Хэрвээ Финланд Европын холбоонд үлдвэл эцэстээ эдийн засгийн, улс төрийн тусгаар тогтнолоо алдана” гэсэн байр суурийг Вяюрюнен баримталдаг.
Харин Финландын парламентын дарга Мариа Лохела энэ асуудлыг зохих дээд байгууллагаар хэлэлцүүлнэ хэмээн хэлжээ.
А.ШАРАВ