2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 39,686,446.56 төгрөгийн үнийн дүн бүхий 210,012 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөх ган" ХК (HGN +14.55%) болон "Түшиг Уул" ХК (TUS +13.89%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "ЛэндМН ББСБ" ХК (LEND -4.74%) болон "АПУ" ХК (APU -1.78%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 9,004 ширхэг нэгж эрхийг нийт 957,133 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.19 хувиар буурч, 17550.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,585,287,938,118.11 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ