НЭМЭЛТ:
Хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг олгох талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өнөөдөр /2020.11.27/ чиглэл өгчээ. Үүнд, өмчийн хэлбэрий харгалзахгүй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, хүүхэд харах үйлчилгээний төвд хамрагдаж байгаа нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг хүүхдийн тоонд үндэслэн, арваннэгдүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн үргэлжлүүлэн олгох чиглэл өгсөн байна.
“ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮД ХУВЬСАХ ЗАРДЛАА АВАХЫГ ШААРДАЖ БАЙНА”
Улаанбаатар хотын хэмжээнд 540 орчим хувийн цэцэрлэг бүртгэлтэй байдаг. Эдгээр цэцэрлэгт 5500 орчим багш, ажилтан ажилладаг гэх судалгаа бий. Нийт багш, ажилчдын 97 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Манай редакцид Баянзүрх дүүргийн хувийн цэцэрлэгүүдийн холбооны тэргүүн С.Пүрэвсүрэн хандсан юм. Тэрбээр цар тахлын улмаас хувийн цэцэрлэгүүдэд улсаас олгодог хувьсах зардлуудыг төсвийн дагуу олгохгүй байгаа талаар ярилаа. Ингээд түүний яриаг хүргэе.
-Цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Үүнтэй холбоотойгоор хувийн цэцэрлэгүүдийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Цар тахлын улмаас хувийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд асуудал үүсч байна. Хувийн цэцэрлэгүүдэд 2020 оны 11, 12 дугаар сард батлагдсан төсвийн дагуу хувьсах зардлаа бүрэн олгох ёстой. Гэтэл Засгийн газар, Улсын онцгой комиссоос дотоодод Covid-19-ийн халдвар гарсантай холбоотойгоор гэнэт бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн. Салбарын сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд баталсан тогтоолоор өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, сургууль, хүүхэд харах үйлчилгээний нэг хүүхдэд оногдох хувьсах зардлыг 2020 оны баталсан төсвийн дагуу арваннэгдүгээр сарын 11-нийг хүртэлх бүрэн зардлыг мөн өдрөөс эхлэн олгохгүй” гэж тусгасан байсан. Өнгөрсөн есдүгээр сард салбарын сайд хувийн цэцэрлэгийн удирдлагуудад хандаж “Энэ жил таван настай бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж байгаа. Та нар маань боломжоороо нэмэлт элсэлт аваарай” гээд хүүхдүүд нэмэлтээр элсүүлсэн. Гэтэл тэр хүүхдүүдиийн хоолны мөнгийг ес, аравдугаар сард улсаас өгөөгүй. Өмнөх жилүүдэд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн мөнгийг өгч байсан. Бид сайдын тушаалыг уншаад арваннэгдүгээр сарын 11 хүртэлх ажилласан нэмэлт элсэлтээр авсан хүүхдүүдийн хоолны мөнгийг өгөөд, тэрнээс хойшхийг өгөхгүй юм байна гэж ойлгосон. Гэтэл энэ тогтоол нь өмчийн хэлбэр харгалзахгүй бүх дүүргүүдийн цэцэрлэгүүдэд арваннэгдүгээр сарын 11-нийг хүртэл ажилласан хоногийн мөнгийг л өг гэсэн гэдэг хариуг өгсөн. Харин улсын цэцэрлэгүүд улсаас авах ёстой бүх мөнгөө авчихсан. Бас Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын нутаг болох Увс аймгийн хувийн бүх сургууль, цэцэрлэгүүд хувьсах зардлаа 100 хувь авчихсан байна.
-Хувийн цэцэрлэгийн нийт багш, ажилчдын 97 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг гэлээ. Баянзүрх дүүрэгт хэчнээн хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Өнгөрсөн жил Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хувийн цэцэрлэгүүд нэмэлт элсэлтээр 940 хүүхдийг цэцэрлэгт хамруулсан. Энэ жил салбарын сайдтай ярилцаад, 1600 гаруй хүүхдийг хамруулсан. Мөн багш, ажилчдынхаа хүүхдүүдийг үнэ төлбөргүй цэцэрлэгт хамруулдаг. Хувийн цэцэрлэгийн ажилчдын ихэнх нь эмэгтэйчүүд бөгөөд цөөнгүй өрх толгойлсон эхчүүд бий. Өнөөдрийн байдлаар цалин хөлсөө авч чадаагүй багш нар маш олон байна. Бид өнгөрсөн нэг сараас зургадугаар сар хүртэл ямар ч хуримтлал үүсгэж чадалгүй, багш ажилчдынхаа цалин, нийгмийн даатгалыг төлсөн. Тэгээд есдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлээд хоёр сар болох гэж байтал дахин хөл хорионд орж, хүнд цохилтод орлоо.
-Хувийн цэцэрлэгийн удирдлагуудын зүгээс салбарын сайдад энэ асуудлаар хандсан болов уу?
-Өнөөдрийн байдлаар цалин, мөнгөө авч чадаагүй олон багш манай холбоонд хандаж байна. Бид улс орныхоо эдийн засгийн ойлгож, маш хүлээцтэй хандаж ирлээ. Энэ хөл хорионы өндөржүүлсэн байдал хэрхэх эсэх нь тодорхой бус байгаагаас харахад хувийн цэцэрлэгүүдэд олгодог хувьсах зардлыг батлагдсан төсвийн дагуу 2020 оны 11, 12 дугаар саруудад хуваарийн дагуу бүрэн бүтэн олгуулахыг шаардаж байна. Иймд уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хууль болон Боловсролын тухай хууль, бусад хуулиар олгосон хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, уг хууль тогтоомжуудын дагуу шийдвэрлэж өгөхийг Монголын төрийн бус өмчийн нийт 540 гаруй цэцэрлэг, тэдгээрийн 5000 гаруй багш нарын нэрийн өмнөөс холбогдох албаныханд шаардлага хүргүүлж байна.
А.СҮРЭН
Зочин 2020-11-27 66.181.180.230
Huvisah zardalaa uguh heregtei… mongoliin huuhed usuj, suraltsaj bna…
Зочин 2020-11-27 202.179.27.56
хувийн цэцэрлэгт хувсах зардалнь өгсөн юмуу хөл хорионд хохирч байна ажилгүй цалингүй үүсэн байгуулсан нэг удирдаж байгаа юмнууд чинь нүдэн балай чихэн дүлий байна шүү төр засаг гэж байна ард түмэн хэцүүдлээ шүү
Зочин 2020-11-27 66.181.185.139
Онлайн хичнэл нэртэй баахан даалгавраар шахаж байж төлбөртөө ямар ч хөнгөлөлт үзүүлэхгүй. Тэгээд улсаас мөнгө нэхнэ. Арай л ичмээр бишүү. Хүүхдийнхээ төлбөрийг төлж байгаа эцэг эхчүүд ч гэсэн хөл хорионд цалингүй сууж байна.
Damia 2020-11-27 103.26.195.172
Huviin tsetserleguuded huvisah zardaliin uguh ni zuvuu
Зочин 2020-11-27 202.126.89.98
Хувийн сургууль цэцэрлэгийн багш нарт хөл хорионы үед ижилхэн цалин олгох ёстой. Улсын ачаалалыг нуруундаа үүрэлцэж өчнөөн түрээс төлж , өчнөөн зээл авч байгуулдаг. Аль болох хүүхдийн төлөө ажилладаг. Ингэж хувийн хэвшлээ алагчилж хэдэн багш нараа хувь хувьсгалаар нь төр засаг ялгаад байх юм бол хувийн хэвшилд хэн ирж ажиллах болж байна вэ. Хэрэв хувийн цэцэрлэг сургууль тийм хэрэггүй юм бол бүгдийх нь чиглэлийг өөрчлөөд явж болноштэй бас.
Зочин 2020-11-27 192.82.76.157
Хувийн цэцэрлэг улсын ачаанаас адилхан үүрэлцэж яваа шүү дээ. Харин одоо бол хувьсах зардалаараа цалинжих ёстой .төрийн албан хаагч цалин аваад сууж байхад хувийн цэцэрлэгийн багш адилхан л цалин авах ёстой .тэд чинь бас л амьдралтай хүмүүс үр хүүхэд ээ тэжээнэ шүү дээ.
Зочин 2020-11-27 43.242.243.104
хувийн цэцэрлэг сургуулийг ялгавартай үзэх хэрэгтэй бараг хүүхэдгүй өөрийн үндсэн багшгүй цахим хичээл огт заадаггүй Хөвгүүд сургууль бна тэгээд төлбөр нэхээд бна зарим хувийн сургууль тогтмол цахимаар хичээл зааж бна шүү дээ үүнийг ялгаж үзэх нь зөв баймаар
иргэн 2020-11-27 192.82.68.20
Төрийн бүх байгууллагуудыг хувийн хэвшлийнхэн тэжээдгийг олон түмэн мэддэггүй болтой юмаа? Улсын мөнгө хаанаас гардгийг бодоцгоо, хувийн хэвшлийнхэн ажил үйлчилгээ явуулж татвар түрээс, орлогын гааль нөтийн татвар өгч бүрдүүлдэг юм шүүдээ. Бас тэд өчнөөн хүнийг ар гэртэй нь авч явдаг тэжээж тэгэдэг хүмүүс, байгууллага. Улсаас мөнгө нэхэж суудаг биш. Харин ийм онцгой үед төр эргэж харах нь зөв. Улсын байгууллагууд хямгатай байж сурмаар, үүнийг төр ч анхаарах хэрэгтэй шүү.
Зочин 2020-11-27 66.181.186.19
AS NEGE UGJDAGA HEZE BOLIH MANGARVE AHIJ BU SONGO
aagii 2020-11-27 66.181.190.104
Bagsn nar ni tsalingaa abaad l uabj bna, Gants surguuli tsetserleg cn bisn hubiin emneleg subilal geed tataas abcn bgaa, busad uls ornuud cn ingej ogdog l um bna, sain harbal ene bol masn snudarga togtoltsoo bna,
Зочин 2020-11-27 64.119.21.37
Олон сая төгрөгийн төлбөртэй хувийн ЕБС ч хувьсах зардалаа авна гэж ойлгох уу? .
Зочин 2020-11-27 202.126.90.119
Энэ болохгүй ээ.хүүхэд цэцэрлэгтээяваагүй шүү дээ.
улсын төсвөөс хулгайлсан хэвээр 2020-11-27 192.82.74.114
хувийн хэвшлийн цэцэрлэг,сургуулиуд өөрөө өөрийгөө санхүүжүүжүүлж төсвөөс мөнгө шаардах ёсгүй.аж ахуй эрхэлсэн бол орлого олох бүх эх үүсвэрээ өөрөө л олно.тэгж чадахгүй бол хувичилал,хувийн хэвшилийн аж ахуй байгуулаад яах юм.улсаас төсвөөс мөнгө саадаг бол хулгайл гэсэн үг.чадахгүй л улсын нэгдсэн төсөвт хамрагдаж санхүү болон бусад үйл ажиллагаагаа явуул.улсын нуруун дээрээс ямар ачаагийн үүрээд бгаа юм.төсвөөс санхүүжилт авдаг бол хэрэг алга шүү дээ
Зочин 2020-11-27 66.181.161.98
Энд төр өөрөө орсон.Цэцэрлэгээ барьж чадахгүй хувийхан улсын цэцэрлэгийн ачааг хөнгөлж төлбөргүй хардаг байгаа.
Зочин 2020-11-27 202.179.27.81
Энэ бол буруу шүү. Төр хувийн хэвшлийг угжиж болохгүй.
Зочин 2020-11-27 66.181.161.64
Хувийн хэвшил нь төрөө тэжээдэг юм шдээ?
иргэн 2020-11-27 202.179.27.138
манайх шиг Хувийн Компаниудаа Төрөөс угжиж байдаг Засаг төртөй Улс орон Дэлхий дээр хаач байхгүй шүү
Иргэн 2020-11-27 202.9.46.138
Хувийн хэвшилд хувьсах зардал өгөхөө зогсооно уу. Энэ бол жинхэнэ буруу зүйл
zochin 2020-11-27 49.0.212.165
Буруу
Badarch taxar 2020-11-27 66.181.180.121
Toriin surguuliin bagsh nar koronad staaguuraa ih bayarlaj bga sul stalin awaad muuhai shimegchid
Зочин 2020-11-27 192.82.75.164
Etseg ehchuudees ni tulbur avch baij ulsaas mungu avahaa boliochee. Eniigee zogsoogoochee ediin zasag yamar bgaa bilee
Pupo 2020-11-27 64.119.21.196
Huwiin hewshilch bai, ulsiinh ch bai uunii tsaana hunii , ail geriin ami amidral baigaa gedgiig l turiin saiduud setgeldee oilgoh heregtei.Yag l tanii ger bul geed bod.Yag l tanii huuhdiin bagsh geed bod.Yag ta uuriuguu ene bairand tawiad bod.Bas ta eej hun.Sain bid.enerengui bai.Uguh yostou .
Zochin 2020-11-27 192.82.76.155
Huvisah zardaliiig batladsaniii daguu uguh estoi
Зочин 2020-11-27 202.9.40.6
AJIL HIIGEEGUI BAIJ TSALIN NEHNE. ENIIG L OILGOHGUI BAIGAA YUMDAA
Зочин 2020-11-27 202.55.188.46
Улсын сургууль цэцэрлэгийн багш нар бас адилхан ажиллахгүй бж цалингаа аваад бгаан бишүү
Зочин 2020-11-27 66.181.161.83
Хувийн хэвшилд ажилдаг маш олон хүмүүс ямар ч цалин аваагүй байна. Тэгэхэд улс ажиллаагүй байж цалингаа аль хэдийн авчихлаа
- 2020-11-27 64.119.18.229
ZASAG NOT GAIL TEGLEJ TENEGTHER BU SAD N BAS AVAHIG BODNO DONGOS GEJ HEL HURLETENGUDE
zochin 2020-11-27 122.201.24.154
ezdeesee aw
Zochin 2020-11-27 192.82.75.164
Ajillahgui bgaa yum chini olgoh yosgui shuu dee
Зочин 2020-11-27 66.181.161.83
Тэгээд тэнд ажилладаг багш нар хаанаас цалин авах вэ.
Зочин 2020-11-27 202.21.109.106
Ажиллахгүй гэртээ байцгааж байж юуун цалин авөх талаар яриад байгаан…
Зочин 2020-11-27 66.181.161.123
Тэд ч гэсэн ардаа үр хүүхэдтэй амьдралтай , өр толгойлсон эмэгтэйчүүд ч олон байгаа цалингаа авалгүй яахуу дэ !!! Цалингаа авч байжл үр хүүхэдээ тэжээнэ шүү дээ
Зочин 2020-11-27 66.181.161.83
Улс ч гэсэн ажиллаагүй байж яагаад аваад байгаан
Иргэн 2020-11-27 202.9.46.138
Улсын цэцэрдэгт ажиллахгүй яасын
Зочин 2020-11-27 202.55.188.46
Орон тоо нь.бгаад хахуулны мөнгө биш мэдлэг боловсролоор нь.авдаг бсан бол зөндөө олон багш улсын цэцэрлэгт орох блаа гэж😡😡😡
зочин 2020-11-27 202.179.27.56
арчаагүй тэнэг авгай нар хэрүүл хийсэн тамын тогооны үлгэр монголчууд харсан чинь дургүй хрчихлээ