“Ариг” банк дахь Монголбанкны Бүрэн эрхт төлөөлөгч 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр шийдвэр гарган тус банкны хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэл хүргүүлжээ.
Уг мэдэгдэлд “Ариг банк ХХК-ийн зарласан хувьцааны тоонд багтаан нэг бүр нь 21,166,565.90 (хорин нэгэн сая нэг зуун жаран зургаан мянган таван зуун жаран таван төгрөг ерэн мөнгө) төгрөгийн нэрлэсэн үнэтэй 709 ширхэг энгийн хувьцаа гаргахаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар шийдвэрлэснийг мэдэгдсэн бөгөөд “Ариг” банкны хувьцаа эзэмшигч хэн бүхэн компанийн дүрмийн дагуу өөрт ногдсон хувьцааг нэрлэсэн үнээр тэргүүн ээлжинд худалдан авах эсэх,, эсхүл уг эрхээ бүхэлд нь буюу хэсэгчлэн хэрэгжүүлэх эсэх саналаа арваннэгдүгээр сарын 20-ны өдөр ирүүлэхийг хүсээд заасан хугацаанд хүсэлт ирүүлээгүй тохиолдолд энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан гэж үзэхийг мэдэгджээ.
Энэ мэдэгдлийн дагуу тус банкны үүсгэн байгуулагч, 61 хувийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбатыг давуу эрхээр авах ёстой 428 ширхэг хувьцаанаасаа татгалзсан гэсэн шийдвэрийг Монголбанкны Бүрэн эрхт төлөөлөгч 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр гаргажээ. Энэ үйлдэл нь хуульд заасан Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, тэр бүү хэл мэдэх /мэдээлэл авах/ эрхийг нь ч хангуулалгүйгээр, хувьцаа эзэмшигчийг төмөр торны цаана байх хооронд, мөн улс даяар хөл хорионд байх хугацаанд гаргаснаараа хууль зөрчсөн, хүний өмчлөх эрхэнд халдсан үйлдэл болжээ.
Мөн арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь хүчинтэй эсэх нь эргэлзээтэй байгаа ажээ. Тухайлбал, хуульд заасан 50-иас дээш хувийн ирц бүрдээгүй байхад хуралдуулж, банкны үйл ажиллагаанд нөлөөтэй чухал шийдвэрийг хууль зөрчин гаргажээ.
Ч.ТАМИР
Холбоотой мэдээ