Дэлхийн ирээдүйн төлөө бэрхшээлийг даван туулж хамтдаа урагшаа явцгаая

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

Дэлхийн ирээдүйн төлөө бэрхшээлийг даван туулж хамтдаа урагшаа явцгаая

2020 оны арваннэгдүгээр сарын 17-22-ны өдрүүдэд БРИКС-ийн орнуудын удирдагчдын XII уулзалт, Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын XXVII дахь албан бус хурал, “Их 20”-ийн удирдагчдын XV дээд хэмжээний уулзалт гэсэн гурван том олон талт арга хэмжээ ээлж дараалан зохион байгуулагдаж, маш чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус цуврал арга хэмжээнд бусад улс орны удирдагчийн хамт оролцсон нь сүүлийн үеийн олон талт үйл ажиллагааны онцлох үйл явдал болсон юм. Энэ үеэр Ши Жиньпин дарга хэд хэдэн чухал илтгэл тавьж, олон чухал санал гаргаж, олон улсын анхаарлыг их татлаа.

Дээрх гурван хурал дээр Ши Жиньпин дарга дэлхийн хөгжил хийгээд хүн төрөлхтөний сайн сайхны төлөө улс орнууд зөвшилцлөө хуримтлуулан хамтран ажиллаж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах болон нийгэм, эдийн засгийн хөгжлийг ерөнхийлөн төлөвлөх, цар тахлын дараах олон улсын дэг журмыг тогтоох, дэлхийн эдийн засгийн засаглалыг сайжруулах зэрэг чухал асуудлаар гар гараасаа барилцан хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлуулахад анхаарлаа хандуулахыг уриалж, 23 чухал санаачилга, санал, арга хэмжээг дэвшүүллээ. Ингэснээр дэлхий нийтийн өнөөгийн хямралаас гарах үйлсэд арга ухаан дэвшүүлж, цар тахлын дараах дэлхий ертөнцийг дахин төлөвшүүлэх үйлсэд чиглэлийг тодорхойлж өглөө.

Нэгдүгээрт, улс орнууд эв нэгдэн цар тахалтай тэмцэх тухай Хятад улсын үзэл баримтлалыг тайлбарлав.  Ши Жиньпин дарга олон улсын цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааны талаарх Хятад улсын үзэл баримтлал, дэвшүүлж буй саналыг нэг мөрөн тайлбарлаж, ард түмнийг төв болгосон хөгжлийн үзэл баримтлалыг мөрдөж, ард түмэн, хүний амь насыг нэгдүгээрт тавьж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын нэгдлийг хамтдаа цогцлуулахыг талуудад уриаллаа. Эв нэгдэлтэй хамтын ажиллагаа нь цар тахлыг ялах хамгийн хүчтэй зэвсэг бөгөөд улс орнууд зөрчилдөөнийг эв нэгдлээр орлуулж, учир шалтгааныг тунгаан бодож, өрөөсгөл ойлголтыг арилган, цар тахалтай тэмцэх хамгийн том хамтын хүчийг хуримтлуулах хэрэгтэй хэмээн онцолсон юм. Талууд ДЭМБ-ыг чиглүүлэх гол үүргээ биелүүлэхэд дэмжлэг үзүүлж, олон улсын хамтын халдвар хамгаалал болон алсын зайн эмчилгээг сайжруулж, дижитал технологи ашиглан цар тахалтай тэмцэх, эдийн засгаа сэргээх туршлагаа хуваалцан, олон улсын харилцан зөвшөөрсөн эрүүл мэндийн кодын механизмыг байгуулж, дэлхий нийтийн цар тахалтай тэмцэх хамгаалалтын ханыг хамтдаа босгох санаачилгыг дэвшүүллээ.

Олон улсын анхаарлын төвд байгаа вакцины асуудлын тухайд Ши Жиньпин дарга Хятадын тал цаашид ч мөн олон улсын вакцины хамтын ажиллагааг дэмжин оролцож, ДЭМБ-ын “COVID-19-ийн эсрэг вакцины хэрэгжилтийн төлөвлөгөө” /COVAX/-г биелүүлж, улс орнуудтай, ялангуяа хөгжиж буй орнуудтай Хятад улсын вакциныг хуваалцаж, вакциныг бүх улс орны ард түмэнд хүртээмжтэй, худалдан авах боломжтой нийтийн бүтээгдэхүүн болгохын тулд шаргуу ажиллах болно гэдгийг дахин нотоллоо.

Хоёрдугаарт, Дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд Хятадын талын саналыг дэвшүүлэв. Эдийн засгийн глобалчлал эсрэг эргэлттэй тулгарч, худалдааны нэг талт үзэл болон хамгаалах бодлого улам эрчимжиж буй нөхцөлд Ши Жиньпин дарга цар тахалтай тэмцэхийн зэрэгцээ нийгэм эдийн засгийн хөгжлийг хангах, ажил үйлдвэрлэл болон эдийн засгийн өсөлтийг хамгийн түрүүнд сэргээж чадсан Хятадын туршлагыг харгалзаж дэлхийн эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх Хятадын төлөвлөгөөг дэвшүүллээ. Үүнд,

  1. Дэлхийн нээлттэй эдийн засаг, нээлттэй хөгжлийг тууштай баримталж, Дэлхийн худалдааны байгууллагад суурилсан олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, үндэсний аюулгүй байдлын нэрийг ашиглан хамгаалах бодлого хэрэгжүүлэхийг эсэргүүцэх.
  2. Инновацийн хөгжлийг баримтлан цаг үеийн боломжоос атгаж, шинжлэх ухаан технологийн инноваци болон дижитал хөгжлийн шинэ хөшүүргийг бий болгож илүү өндөр чанартай, илүү тэсвэртэй хөгжилд хамтран хүрэх.
  3. Хүртээмжтэй хөгжлийг баримталж, баялгийн хуваарилалтыг ядуурлыг бууруулах, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт илүү чиглүүлж, хөгжлийн үр өгөөжийг хөгжиж буй орнуудад илүү хүргэх хэрэгтэй.
  4. Ногоон хөгжлийг баримталж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх “Парисын хэлэлцээр”-ийг сайтар хэрэгжүүлж, “нийтлэг боловч адилгүй хариуцлага”-тай байх зарчмыг мөрдөж, хөгжиж буй орнууд тэр дундаа жижиг арлын орнуудад илүү тусламж дэмжлэг үзүүлэх.

Гуравдугаарт, Дэлхийн засаглалын өөрчлөлтийг боловсронгуй болгоход Хятадын мэргэн ухаанаар хувь нэмрээ оруулав. Ши Жиньпин дарга улс орнууд олон талт үзэл санааг баримтлан хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдлийг хамтдаа цогцлуулж, шинэ хэлбэрийн олон улсын харилцааг байгуулж, дэлхийн энх тайван, хөгжил, тогтвортой байдалд эрчимтэй хувь нэмэр оруулах хэрэгтэй гэдгийг онцолсон. Өдгөө дэлхий дахинд цар тахал үргэлжилсээр байна. Дэлхийн эдийн засгийн засаглалын тогтолцооны цоорхой, дутагдалтай тал тодоор илэрч байна. Улс орнууд олон талт үзэл санаа, нээлттэй, хүртээмжтэй, харилцан ашигтай, цаг үетэйгээ зэрэгцэн хөгжих зарчмыг баримталж, НҮБ төвтэй олон улсын тогтолцоог хамгаалан, нэг талт хориг болон“ урт гарын зааварчлаг ”–ийг эсэргүүцэх хэрэгтэй. Үзэл суртлын ялгааг давж, өөрсдийн орны нөхцөл байдалд тохируулан сонгосон нийгмийн тогтолцоо, эдийн засгийн хэлбэр болон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх хэрэгтэй. Дэлхийн хөгжлийн илүү эрх тэгш, тэнцвэртэй түншлэлийн харилцаа байгуулахад  түлхэц өгч, ард иргэдийн амьжиргааг сайжруулахыг эн тэргүүнд тавихыг баримтлах хэрэгтэй. Олон талт худалдааны тогтолцоог тууштай хамгаалж, хөгжиж буй орнуудад хөгжих эрх ашиг болон орон зайг хангаж өгөх хэрэгтэй гэдгийг Ши Жиньпин дарга мөн онцоллоо.       

Эрхэм нөхөд өө,

Хятад, Монгол хоёр улс нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай, цар тахалтай мөр зэрэгцэн тэмцэж байгаа нөхөрсөг хөршүүд. Монгол улсын Засгийн газар болон ард түмэн Ковид-19 цар тахалтай тэмцэхээр бүх хүчээ дайчилж байна. Хятадын ард түмэн Монголын найз нөхдийн тулгарсан нөхцөл байдалд ихээхэн анхаарал хандуулж байна. Үүнтэй холбогдуулан Хятад улсын Засгийн газраас Монголын талд нуклейн хүчлийн шинжилгээний тоног төхөөрөмж болон оношлуур хандивлахаар шийдээд байна. Хятадын тал Монголын талын хүсэлтийг харгалзан чадах бүхнээрээ үргэлжлүүлэн дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Монголын ард түмэн цар тахлыг гарцаагүй ялан дийлэх болно гэдэгт найдаж байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнруй

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж