З.Энхболд Барилгын цэрэгт мэндчилгээ дэвшүүлэв | News.MN

З.Энхболд Барилгын цэрэгт мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

З.Энхболд Барилгын цэрэгт мэндчилгээ дэвшүүлэв

Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, ахмад дайчид аа, 

        Хүндэт зочид оо,

Монгол орны өнгө төрхийг өөрчлөн орчин цагийн хотыг сүндэрлүүлж, Монголын уудам талд аж үйлдвэр, хөдөө, аж ахуй, нийгэм соёл, батлан хамгаалах зориулалт бүхий олон зуун барилга байгууламжийг бүтээн босгосон түүхийн эзэд Барилгын цэргийн үе үеийн төлөөлөл Та бүхэнд Зэвсэгт хүчний  95, Барилгын цэрэг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Өнгөрсөн 80 жилийн хугацаанд Төрийн ордноос эхлээд 40,000-тын 1, 2 дугаар хэсэг, аж үйлдвэрийн комбинат, цахилгаан станцын бүтээн байгуулалт, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг хот, суурин 14 аймгийн нутаг дэвсгэр дээр үйлдвэр үйлчилгээ, сум, сангийн аж ахуй, сургууль, олон улсын Найрамдал зуслан, Залуучуудын соёлын төв, соёлын иж бүрэн цоцолборууд болон тусгай обьектын 5000 гаруй барилга байгууламж барилгын цэргийнхний гараар босжээ.

Цэргийн барилгачдын бүтээлч хамт олны дотроос хурандаа Д.Бямбаа, ахлагч Б.Цээхээ, Д.Түмэн, У.Батмөнх, Г.Очирбат нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор, Хошууч генерал Х.Жүгдэрнамжил, Ю.Жаргал, хурандаа Т.Батсуурь, Х.Лхүнрэв, С.Мөнхөө, ахлагч Б.Шарав, Г.Сэр-Од, нарын 12 хүнийг Монгол Улсын “Гавьяат барилгачин” цолоор тус тус шагнажээ.

Мөн Барилгын цэргийн удирдах газрыг чадварлаг дарга, улс төрийн ажилтанууд удирдаж байсны дотроос Барилгын цэргийн удирдах газрын дарга хошууч генерал Д.Бавуу, Монголын ардын армийн улс төрийн газрын орлогч дарга, Барилгын цэргийн улс төрийн хэлтсийн дарга хошууч генерал Ч.Данзан нарын шилдэг удирдагчид ажиллаж байсан түүхтэй.

Орчин үеийн улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг даган барилгын цэргийн бүтэц зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг шинэчлэгдэж байна. Батлан хамгаалах зэвсэгт хүчинд шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар барилга-инженерийн цэргийн тусгай ангиудыг байгуулахаар шийдвэрлэсний дагуу  Сүхбаатар, Баянхонгор, Баян-Өлгий аймагт 338, 339, 340 дүгээр ангийг тус тус байгуулсан нь улсын хэмжээний болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцохын зэрэгцээ олон улсын энхийг сахиулах ажиллагаанд сэргээн босголт, инженерийн чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна.

Улаанбаатар хотын барилгын цэргийн 017 дугаар анги өргөжин шинэчлэгдэж, улсын хэмжээний болон батлан хамгаалах салбарынхаа барилга байгууламж, цэргийн тусгай обьектуудыг бүтээн байгуулж, цэргийн албан хаагчдын 800 орчим орон сууцыг нийслэл, орон нутагт барьж, цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг хэлэхэд таатай байна.

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт барилгын цэргийн үйл ажиллагааг өргөтгөн, Засгийн газрын 2013 оны 107 дугаар тогтоолоор “Монгол цэрэг бүтээн байгуулалтанд” хөтөлбөрийг баталж, хугацаат цэргийн албан хаагчдыг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр тусгай мэргэжилд сурган, улс орны стратегийн бүтээн байгуулалтанд оролцуулж эхэлсэн нь ард түмний талархлыг хүлээж байна. Улсын Их Хурлаас Төмөр замын бүтээн байгуулалтанд барилгын цэрэг, цэргийн албан хаагчдыг оролцуулахаар төсөв хөрөнгийг шийдвэрлэж, мэргэжлийн тусгай сургалтанд хамруулж байна. Мөн Засгийн газраас 2016-2017 онд Архангай, Говь-Алтай аймгуудад барилга инженерийн тусгай ангиуд байгуулахаар шийдвэрлээд байна.

Цаашид орчин үеийн шаардлагад нийцүүлэн барилга инженерийн цэргийг бэхжүүлэн, улс орны томоохон бүтээн байгуулалтанд оролцуулж, тэдний нийгмийн болон хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, залуучуудыг цэрэг эх оронч, хөдөлмөрийн хүмүүжлээр хүмүүжүүлж төлөвшүүлэхэд онцгой анхаарах нь зүйтэй.

Монгол Улсад хөгжлийн шинэ эрин үе ирж, бүтээн байгуулалтын олон ажил эхэлсээр байна. Мэргэжилтэй ажилтан, боловсон хүчин, бүх талын өндөр бэлтгэл, зохион байгуулалтай цэргийн барилгачид олноор бий болгохыг нийгмийн хөгжил өөрөө шаардаж байгаа энэ цаг үед энэ танхимд хуран цугласан инженер техникчид, мэргэжлийн өндөр чадвартай боловсон хүчин, ахмад дайчин Та бүхний оюун ухаан, арвин туршлага Монгол Улсад нэн хэрэгцээтэй.

Улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн хурдцыг хангах, бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа нийт барилгачин дайчид, энхийн бүтээн байгуулалтад эрч хүчтэй  ажиллаж байсан ахмад дайчид Та бүхэндээ дахин баяр хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

heheheh 2016-03-11 98.220.228.4

muun shashiny avsnaas garaad irev uu gemeer zurag be heheheh

Ard 2016-03-11 68.100.43.176

Ипотекийн зээл яг сонгуулийн дараа асар том санхүүгийн хямралыг Монголд авчирна гэдгийг энд хамгийн түрүүнд хэлье.... З. Энхболд гэх энэ атигар нөхөр ард түмний өчүүхэн хэрэгцээ нь дээр тоглолт хийж ард түмнийг басамжилсан нүдээр харж, хөөсөрсөн борлогдохгүй байгаа байрыг дахин хөөсрүүлэхээ болиооч гэж чангаар хэлмээр байна..... АН л 16 оны сонгуулиар амьтай голтой тэсч үлдэж байвал ард түмний эрх ашиг хөсөр хаягдсан ч хамаагүй гэж үү? Асудал ипотекийн зээлийн хүүнд байгаа юм биш хөөсөрсөн байрны үнэд байгаа юм гэдгийг энэ атигар нөхөр олж харахгүй байнагэж үү ? Ипотек 5 хувь болох л юм бол дагаад бүх бараа бүт-ний өсөж инфляци 2 оронтой тоонд хүрнэ. Ер нь бол инфляцийг Монгол банк дарсан юм биш Монголын төр, банкны буруу бодлогын хар гайгаар эдийн засгийн гүн хямралын улмаас ард иргэдийн худалдан авах чадвар эрс буурч инфляци нэг оронтой тоо руу орж дефляцийн шинж тэмдгүүд үүсч эхэлсэн юм гэдгийг 10-р ангийн хүүхэд ч ойлгохтойгоо байна.....Энэ зээлийг ард түмэн улстөржүүлээгүй, харин ч яг одоо төрийн бүх шатанд эрх барьж байгаа нам нэг атигар биетэй нөхрийг гадаад руу дэмий сэлгүүцэж, худал хошгируулах гэж хар машины хүчээр дээд суудалд аваачсан гэдгийг тэнэг ч хүн мэдэхтэйгээ байна. Монголын ард түмэн өнөөдөр юунд дургуйцээд байна вэ гэвэл, төр засаг нь эрээ цээргүй хувийн бизнесс руу хутгалдан орж өөрсдийн борлогдохүй байгаа хөөсөрсөн үнэтэй байрыг ард түмэнд бүх насаар нь өрийн дарамтанд өгөх гэж байгаад ард энд дургуйцлээ илэрхийлж байгаа юм. Тиймдээ ч ард түмний нэгээхн хэсэг энд эсрэг сэтгэгдэл бичиж байгаа юм шүү гэдгийг энд зарим хүмүүс ойлгоосой. Ипотекийн 8 хувийн зээл хамгийн анх өөрөө улс төрийн зорилгоор гарч ирсэн эд. Цаашид ч улс төрийн зорилгоор л үүнийг ашигласаар байх болно. Ард түмэн өнөөдөр юуг хүсэж байна вэ гэвэл бодит зах зээлийн үнэ өртөгтэй, чанартай, хүн амьдрах эрүүл орчин бүрдсэн орон сууцыг ямар нэгэн нам, бүлэлглэл, компанийн дарамт, шахалтгүйгээр, үнэ нь ахиж хэзээ унах бол гэсэн айдсгүйгээр авахыг л хүсэж байгаа юм. Өнөөдөр яагаад нэг ч улс төрч, нэг ч нам орон сууцны үнийн хөөсрөлийг ярихгүй байна вэ? Орон гаран ухаантай, ард түмнийг юу ч мэдэхгүй мал гэж боддог нөхдүүд энэ нам гэх МАНАН, МАХН,ИЗН, ХҮН-д л байна. Хэрэв ард түмэн мартаагүй бол анх 2012 онд МАН ипотекийн зээлийг 6 хувь болгож, зөвхөн анх удаа байр авч хүмүүст өгч эхлэхэд АН-хан 6 хувь бол хэзээ ч бүтэхгүй, ийм байж болохгүй гэж эсэргүүцээд болиулсан түүхтэй юм. Одоо болохоор бүр 5 хувь болгох боломжтой гэж ард түмний тархи угаасан мэдэгдэл хийж байна....Байрны үнийн хөөсийг хагалахгүй гэж энэ дээр байгаа луйварчид мөн ч их тэмцэж байна даа, уучлаарай та нарын санаснаар болохгүй гэдгийг мэргэжлийн судлаач хүний хувьд хэлчихье. Нэмэгдэхүүний байрыг хичнээн ч солиод нийлбэр өөрчлөгдөхгүй гэдгийг тэнэг хүн ч мэдэхтэйгээ байна, яг одоогоор ипотекийн хүүгээс илүүтэйгээр байрны үнэ гэдэг зүйл өөрөө хамгийн гол авч үзэх ёстой шалгуур нөхцөл болчихоод байна. Байрны үнийн хөөс хагарахгүйгээр хүү бага хэт хөөсөрсөн үнэтэй байр аваад ямар ч ашиггүй шүү дээ..... Яг үнэндээ ипотекийн зээл юунаас болж зогсон вэ гэвэл, ямар ч тооцоо судалгаагүй олгосон ипотекийн зээл нь байрны үнийн хөөсрөлийг бий болгож эргээд энэ нь эдийн засагт асар том хөөс үүсгээд одоо тэр хөөс нь хагарчих гээд барилгын болоод банкны бизнес эрхэлдэг Монголын луйварчдыг өмдөнд нь чацга алдуулахад хүргэж байгаад гол асуудал нь байгаа юм. Тэрнээс биш яг одоо ипотекийн зээлээс илүүтэйгээр байрны үнийн хөөс хэзээ хагарч нийт ард түмэн бодит зах зээлийн үнэ ханштай байрыг бэлнээр болон зээлээр ямар нэгэн авилгалгүйгээр, дараа нь ахиж үнэ нь унах вий гэсэн айдасгүйгээр авч чадах уу гэдэг асуудал олон түмний санааг зовоож байгаа юм аа. Эдийн засагч, судлаач хүний хувьд асуудалд обьектив талаас нь хандаж, эрүүл саруул дүгнэлт хийвэл доорх зүйлийг хэлж болохоор байна. Нэгдүгээрт ипотекийн 8%-н зээл гэж өөрөө юу вэ? Гол зорилго болон гаргах болсон шалтгаан нь юу байсан вэ? Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан Нам Элбэгдоржийг 2013 онд ямар ч үнээр хамаагүй улайран гаргаж ирэхийн тулд ипотекийн 8%-н зээл гэгчийг бодож олж, яг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос 20-оод хоногийн өмнө түүхий шийдвэр батлан гаргасан юм. Уул нь бол ипотекийн 8%-н зээлийн гол зорилго нь бага дунд орлоготой өрхийг дэмжих замаар УБ хотын утааг бууруулах гэсэн 2 гол зорилготой байсан. Гэвч энэхүү зорилгоо огтхон ч хангаж чадаагүйгээр үл барам орон сууцны үнийг хөөсрүүлснээс одоо барилгын салбар мөн банкны салбар элгээрээ мөлхөж эхэлж байна. Өөрөөр хэлбэл ямар ч тооцоо судалгаагүй, шударга бус шийдвэр өөрөө эдийн засгийг боомилсон болно. Ипотекийн 8%-н зээлийн хамгийн гол ололт гэвэл санал луйварддаг машинаар элбэгдорж дахин сонгогдож, барилгын компани, банкныхан болоод үл хөдлөх хөрөнгийн компани, ченжүүд 2.5 триллион төгрөг буюу ойролцоогоор 1.25 МИЛЛИАРД доллараар гараа угаасан болно. Түүгээр үл барам ипотекийн зээлийн бас нэг давхар гол зорилго нь иргэдийг намын (МАНАН, МАХН-н) болоод банкны дарамтанд бүх насаар нь байлгах гэсэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Хүний Эрхийн тухай зүйл заалтыг ноцтой зөрчсөн зорилгыг агуулж байсан болно. Энэ нь ч өөрөө бодит үнэн гэдэг нь өдөр ирэх тутам тодорхой болсоор байна. Асуудлыг зөвхөн нэг талаас нь харж бичиж байна гэж хүмүүс намайг шүүмжилж магад. Ипотекийн зээл өөрөө ард түмэнд хэрэгтэй юу ? Мэдээж хэрэгтэй, ганц ипотек гэлтгүй бусад төрлийн санхүүгийн зээлийн үйлчилгээ ард түмэнд агаар ус шиг хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь эдгээр санхүүгийн үйлчилгээ нь иргэдэд жигд, тэгш хүртээмжтэй, шударга, эрсдэл бага байх ёстой. Ипотекийн 8%-н зээл нь эдгээр шаардлага нөхцлийн алиныг нь хангаж чадаагүй болно. Нийгмийн тодорхой нэг хэсэг шинэ болоод хуучин байранд орсныг үйгүйсгэхгүй, гэхдээ эд бүгд хөөсөрсөн үнэтэй байрыг бүх насаараа банкны болоод намын дарамтанд орж авсан гэдгийг хүмүүс одоо л ойлгож байна. Найман хувийн зээл гарснаар орон сууцны үнэ 50-200 хувиар шууд өссөн. 2013 оны 4 сард дунджаар шинэ байр мкв нь 1,5 сая хуучин байр 1 сая байсан бол тус бүрийн үнэ 2-оос 2,5 сая хүртэл хөөсөрсөн. Яг үнэндээ бол 8%-н ипотекийн зээл анх удаа бодит эзэддээ очсон нь “Буянт-Ухаа-1” хороолол дээр байлаа бусад нь бол дан үл хөдлөхийнхөн болон байрны ченжүүдэд очиж байсан юм шүү. Ер нь бол нийт 8%-н ипотекийн зээлийн 20 хувь орчим нь жинхэнэ зорилтот бүлэгтээ очсон, бусад нь бол дан 2 дахь 3 дахь байраа авч байгаа, ах дүүгийнхээ байрыг бие биендээ зарсан болж жүжиглэсэн тоглоом байсан юм шүү, тиймдээ ч яг одоохондоо 8%-н ипотекийн зээлд эзлэх чанаргүй зээл 1 орчим хувьтай байна. Хамгийн зөв шийдэл бол анх 8%-н зээл гарахад л яг энэ “Буянт-Ухаа-1” хороололд тавьсан “1м2-ын үнэ 1.280 сая төгрөг байна. Иргэд худалдан авсан байраа бусдад түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүрэг хүлээнэ. Хэрвээ энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэ ханшаар буцаан борлуулах учиртай” журмыг тавих байсан юм. Тэгсэн бол одоонийх шиг орон сууцны үнэ ингэж их хөөсрөхгүй байсан. Яг одоо бол энэ хөөсөрч балайрсан үнэтэй байрыг авах нэг ч хүн алга. 8 %-н зээл зогсолтын байдалд ороод байрны үнийн хөөс хагарч, байрны үнэ өдрөөс өдөрт унаж байхад ямар эргүү дебил нь хөөсөрсөн үнэтэй байр авах вэ дээ. Хотын төвийн шинэ байр м2 нь 1 сая 200-д зарна гэхэд бэлэн авах хүн алга. Хотын төвийн шинэ байр мкв нь 1 саяд захиалга авъяа гэхэл захиалга өгөх хүн алга. 8%-н зээл хүссэн хүсээгүй бүрэн гацаанд орох болно. Яагаад зогсоохгүй хүчээр бариаад, хамаг мөнгөө хаяаад байсан вэ гэвэл төр засгийн эрх барьж байгаа нөхдүүдийн барилгын компанийг дэмжихийн тулд л хамаг мөнгийг ийш нь цутгаж байсан болно. Цаашид байдал хаашаа эргэх вэ гэвэл, улс төр болоод эдийн засагт үүссэн хүндрэл ойрын 5-10 жилд арилахгүй гэж үзэж байна. Иймд ипотекийн 8%-н зээл гацаанаасаа хэсэгтээ гарахгүй ирэх оны сонгууль хүртэл үргэлжлэх болно. Эдийн засагт бүрэн хүндрэл үүсчихээд байгаа энэ үед байрны үнэ бодит эрүүл түвшиндээ буюу хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Төр засаг 8 хувийн зээлийг дараа дахин үргэлжлүүлэн олгосон ч тэр нөхцөл шаардлагыг хангах хүн байхгүй тэгээд ч орон сууцны үнийн хөөс эдийн засгийн санхүүгийн хүндрэл, зах зээлийн эрэлт нийлүүлттэй уялдан хүссэн хүсээгүй 2016 оны 2-р хагас гэхэд аяндаа үнийн хөөс хагарч хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Иймдээ ч өнөөдөр олон зун мянган Монголчууд орон сууцны үнийн хөөс хагарахыг хүлээж байна.... Төр засгийн шийдвэр нь бодит амьдралтайгаа нийцсэн, шударга, зах зээлд ирээдүйд үүсч болох эрсдлийг бүрэн тооцсон ухаалаг байх болтугай.

Зочин 2016-03-11 182.160.39.248

3 сарын дараа их том луйвар илрэх болх нь

мулгуу тэнэгдээ 2016-03-11 122.201.22.127

З.Энхболд гэдэг энэ луйварчин эр хэдэн үеэрээ зовж амьдрах эхлэлээ өөрөө гараараа тавьж байна

ахмад дайчин 2016-03-11 103.229.121.12

Монголын уудам талд бүтээн босгосон аж үйлдвэр, хөдөө, аж ахуй, нийгэм соёл, батлан хамгаалах зориулалт бүхий олон зуун барилга байгууламжийг энэ эр хувьчилж тарамдуулсан даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж