Төрийн албан хаагчийн хандлага, ур чадварын талаар зөвлөлдөв | News.MN

Төрийн албан хаагчийн хандлага, ур чадварын талаар зөвлөлдөв

Төрийн албан хаагчийн хандлага, ур чадварын талаар зөвлөлдөв

Төрийн албаны зөвлөл хүний нөөцийн менежментийн орчин үеийн шилдэг арга, туршлагуудыг судлан нэвтрүүлэх замаар Монгол Улсын төрийн албыг дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэх судалгаанд суурилсан шинэтгэлийн бодлого, олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа билээ. Зөв хүнийг зөв ажилд томилж, зөв үр дүнд хүрэх үндсэн хүчин зүйлийн нэг бол төрийн албан хаагчийн ёс зүй, зан төлөв, хандлага, ур чадварын хүрээг ангилал, зэрэглэл бүрээр оновчтой тогтоох явдал юм.

“Төрийн албан дахь ур чадварын хүрээ” сэдэвт цахим зөвлөлдөх уулзалтыг Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл, “Монгол Улсын төрийн албан хаагчийн нийтлэг ур чадварын хүрээ”-г боловсруулах Английн Төрийн захиргааны хүрээлэнгийн (PAI UK) зөвлөхүүд болон Төрийн албан дахь тэгш боломжийн талаарх IPAC Канадын Төрийн захиргааны хүрээлэн зөвлөх байгууллагатай хамтран өргөн хүрээнд зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, гишүүд, Ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан хаагчид, Удирдлагын академийн судлаач, эрдэмтэд, Англи улсаас зөвлөх багийн ахлагч Эндрю Мак Брайд, PAI UK /Пи Эй Ай/ зөвлөх байгууллагын зөвлөхүүд, Канад улсаас IPAC зөвлөх байгууллагын төслийн зөвлөх Риган Манчини зэрэг 40 гаруй хүн оролцлоо.

Төрийн албан хаагчид тавигдах нийтлэг ур чадварын хүрээг тодорхойлох судалгаатай холбоотой сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдийг энэ оны наймдугаар сараас үе шаттай хийж байна. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтын үеэр төрийн албан хаагчийн ёс зүй, зан төлөв, хандлага, ур чадварын хүрээг асуудлаар хэлэлцсэн саналуудыг тусган практикт туршин нэвтрүүлэх судалгааны үйл явцыг эрчимжүүлэн ажиллахаар талууд тохирлоо.

Монгол Улсын төрийн албан хаагчийн нийтлэг ур чадварын хүрээг бий болгох ажлыг ийнхүү эхлүүлснээр төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд тавигдах ур чадварын шалгуур үзүүлэлтийг олон улсын түвшинд хүргэн боловсруулж, төрийн албаны хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, шатлан дэвшүүлэх тогтолцоонд ашиглах юм.

Төрийн албан тушаалд тавигдах хуульд заасан боловсрол, мэргэжлийн ур чадвараас гадна төрийн албан хаагчийн хувь хүний ёс зүй, зан төлөв, харилцаа, хандлагын үзүүлэлтүүдийг зайлшгүй байх нийтлэг ур чадварын хүрээнд тусган ур чадварын хүрээг иж бүрнээр тодорхойлон мөрдүүлж, мэргэшсэн чадварлаг, иргэдийн итгэл хүлээсэн төрийн албыг төлөвшүүлэхэд бодитой үр дүн гаргах болно.

Эх сурвалж: МУТАЗ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨХ СЭТГЭЛТЭН 2020-11-27 202.55.191.130

ТӨРИЙНХ НЬ АЛБАН ХААГЧИД АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨНӨӨС ХЭРХЭН ЛУЙВАРДАХ ВЭ Л ГЭСЭН ХАНДЛАГАТАЙ.
УР ЧАДВАРЫН ХУВЬД ХЭРХЭН ДЭЭДЧҮҮЛД ДОЛИГОНОХ, Б Ө Г С ХЭРХЭН ДОЛООХ Л ЧАДВАРТАЙГ ЮУНД НЬ НУУХ ВЭ ДЭЭ

Avatar

aagii 2020-11-27 66.181.190.104

Toriin albani zoblold baigaa hotsrogdson uzel bodoltoi obgocnuul odoo bolimoor um aa daa, hun bur l uarij bna snuu dee, oorsdoo ooiigoo mederdeggui um bh daa,

Avatar

Зочин 2020-11-27 64.119.24.65

Учир нь бүтэн 2 жил дамнах цар тахлын хорио цээр эдийн засгийн бууралтаа үүдэн бичил бизнес эрхлэгчид төрийн албан хаагч болхоор эргэлт буцалтгүй шийдэж он гараад өрсөлдөөн ширүүсэх тул наана нь чанаржуулж байгаа байх. Халамж ч ялгаагүй ккк

Avatar

хэ хэ хэ 2020-11-27 49.0.212.165

Төрлийн албаны хандлага, ур чадвар гэнэ шүү, ёстой нохойн жогорхой байхөө

Avatar

Төрийн албаны авилагчид 2020-11-27 59.153.115.166

АВИЛГАЛ авч амьдралаа дээшлүүлэх гэж Төрийн албанд ордог юм.

Намууд нь Төрийн албан тушаалыг захын лангууны бараа шиг үнэлэн зардаг юм.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Хүний нөөцийн удирдлагын үг хэллэгийг онож орчуулахад анхаараасай 2020-11-27 103.26.195.13

Гадаад үг хэллэгийг монголчлохдоо сайн судлах хэрэгтэй.Өмнө нь манайх юу гэж орчуулж байсан, манай хууль тогтоомжид өмнө нь энэ үгийг буулгаж хэрэглэсэн тохиолдол байна уу гэх мэтээр судлаасай.Сompetency гэдэг үгийг ур чадвар гэж орчуулжээ. Гэтэл skill гэдэг үгийг юу гэж орчуулах вэ гэдэг асуудалтай тулгарна.Энэ үгийг "МЭДЛЭГ ЧАДВАР" гэж орчуулж ЗГ-ын тогтоол гарсан. Сompetency гэдэг үг өргөн, хураангуй утгатай учир агуулгаар нь авч үзэх хэрэгтэй болно.

Avatar

баясгалан 2020-11-27 202.179.21.200

Төрийн албаны сүүлийн 2 жилийн шалгуур төрийн албанд ажиллах осгыг өндөр болгож байгаа ч шалгаруулалтанд ороогүй иргэд ажилсаар байгаад хяналтыг чангаруулмаар байна.Тэнцсэн иргэдэд төрийн албанд ажилсан жил шаардаж байгаа болхоор ажлын байранд орох болзол хангаж чадахгүй байдалд хүрээд байна. Харин шалгалт өгөөгүй иргэд төрийн албанд ажиллаж байгаад шалгалт өгч унаж ахин дахин жил болгон өгч тэнцээд ажлын байраа хадгалгалж үлдэх үзэгдэл их гарч байгаад анхаарлаа хандуулмаар байна.

Avatar

сайхнаа 2020-11-27 66.181.161.11

тѳрийн албаны зѳвлѳлд хэдэн ѳвѳгчүүд хэдэн жил шинчилэл яариж суулаа .энэ хэдэн ѳвѳѳ нар шинчлэл хийж чадахгүй нь илт харагдаж байна .Хууль нь шинчилэгдсэн эрх нь байсаар байтал хууль бус томилгоотой тэмцэж чадахгүй худлаал хурал зѳвѳлгѳѳн хийж хэдэн жил боллоо .тѳрийн албанд болж бүтэхгүй хууль завхруулдаг байдал одоо энэ тѳрийн албаны зѳвлѳлд ажиллаж байгаа хэдэн ѳвѳгчүүдийн хийж байсан ажил .одоо эд нар ѳѳрсдийн хийж завхруулсан ажилаа засна гэж юу байхавдээ .хѳѳж зайлуулмаар бна

Avatar

Зочин 2020-11-27 202.9.40.161

оройтсон ч гэсэн төрийн албаа анхаарч бга нь яамай да ! Өнөөдөр бол төрийн алба бол цус ойртсон ураг төрөл найз нөхдийн бөөгнөрөл болсон, шинэ сэнал санаачилга, хөгжил дэвшил өөд хөтөлсөн юу ч санаачилдаггүй,төрийн албан тушаалыг наймаалцдаг, ажлаас хойш суусан, цалхуучдын бөөгнөрөл болсон шүү дээ ! Мөн аливаа тендэр, худалдан авах ажиллагаа хувь авч цавчаа хийх сонирхолтой, авилгад гүн гүнзгий идэгдсэж, ялзарсан төрийн аппарат болсоныг бүгд л мэдэж байгаа !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж