Архангайн Батцэнгэлд халдвартай иргэний ойрын хавьтлыг гэрт нь тусгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

Архангайн Батцэнгэлд халдвартай иргэний ойрын хавьтлыг гэрт нь тусгаарлажээ

Архангайн Батцэнгэлд халдвартай иргэний ойрын хавьтлыг гэрт нь тусгаарлажээ

Архангай аймгийн Батцэнгэл суманд нэг сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй гэж албаныхан үзэж, сумаас орох, гарах хөдөлгөөнийг хаажээ. Энэ талаар тус сумын Тамгын газрын дарга Ш.Нэргүйбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод Covid-19-ийн халдвар авсан иргэний ойрын хавьтал болсон нэг иргэн суманд ирсэн гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас бидэнд өгсөн. Үүний дагуу өнөөдрөөс эхлэн сумын үйлчилгээний бүх газрыг хааж байна. Аймгийн төвөөс одоо мэргэжлийн баг ирж байна. Халдвартай иргэний нэгдүгээр хавьтал болсон иргэн нь хөл хорионы үеэр эмнэлэгт үзүүлэх зайлшгүй шаардлагаар хот руу яваад ирсэн. Түүнтэй хамт нөхөр нь хамт яваад, арваннэгдүгээр сарын 15-нд суманд ирсэн.

Одоогоор ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, гэртээ тусгаарлагдаж байна. Удахгүй тухайн хүнээс шинжилгээ авч, хариуг нь эргэн мэдээлнэ. Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Хөл хорионы үеэр тусгай чиг үүргийн машинуудаас гадна сумаас хүнсний түгээлт, эмнэлгийн зайлшгүй шаардлагатай иргэд, буяны ажилд оролцож буй машин орж, гарч байна” гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж