Трамп Цагаан ордноос явах талаар анх удаа ам нээв

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

Трамп Цагаан ордноос явах талаар анх удаа ам нээв

Трамп Цагаан ордноос явах талаар анх удаа ам нээв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2020.11.26/ сэтгүүлчидтэй уулзахдаа Цагаан ордноос явах тухай анх удаа ам нээсэн байна. Тэрбээр ирэх долоо хоногт АНУ-ын мужуудын сонгуулийн төлөөлөгчид Жо Байденд саналаа өгвөл тэр Цагаан ордныг орхино гэж ярьжээ. Гэхдээ тэр сонгууль будлиантай болсон хэмээн мэдэгдсээр байгаа юм.

АНУ-ын Үндсэн хуулийн дагуу ирэх долоо хоногт муж бүрийн сонгуулийн төлөөлөгчид хэн Ерөнхийлөгч болохыг эцэслэн шийднэ. Гэхдээ энэ шийдвэр жирийн сонгогчдын саналыг баталгаажуулдаг учир сонгуулийн үр дүнг өөрчилж чадахгүй.

Дараа нь төлөөлөгчдийн саналыг конгрессын хоёр танхим баталснаар шинэ Ерөнхийлөгч ирэх оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөх боломжтой болно. Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байдены хувьд 538 төлөөлөгчийн саналаас 306 саналыг нь авсан бол Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трамп 232 санал аваад байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж