Машпи Вампаноаг омгийн удам залгамжлагчид өдгөө өвөг дээдсийнхээ нутаглаж байсан 121 га, хоёр мужид хуваагдсан газар нутгийг эргүүлэн авахаар тэмцэж байгаа аж. АНУ-д талархлын баяр болж өчигдөр/2020.11.26/ хэдэн сая америкчууд цугларчээ. Гэвч сүүлийн жилүүдэд талархлын баяраар уугуул америкчуудын үр сад өвөг дээдсийнхээ алдагдсан эрх чөлөөг дурсан санах явдал нэмэгдэж байгаа юм. Америкчуудын дунд Африк, Латин зэрэг өөр үндэстнээс гаралтай нэгнээ шахан хавчих, ялгаварлан гадуурхах үзэгдэл нэмэгдсээр байгаад уугуул америкчууд шүүмжлэлтэй хандаж, газар нутгийн жинхэнэ эзэд гэдгээ батлахаар идэвхтэй тэмцэх нь улам түгээмэл болж байгаа аж. Тухайлбал, Машпи Вампаноаг омгийн үр удам хулгайлагдсан газар нутгаа буцаан өөрсдийн эзэмшилд авахын тулд тэмцэх болжээ. Түүхээс харвал Машпи Вампаноаг омгийнхон одоогийн Массачусетс, зүүн Род арлын нутаг дээр 12 мянган жилийн турш амьдарсаар ирсэн аж.
Өдгөө омгийнхон тус 121 га газрынхаа итгэмжлэх эрхийг олж авахын тулд кампанит ажил өрнүүлж буй гэнэ. Хэрвээ тэгж чадвал Машпи Вампонаог омгийн газрыг хэн ч холбооны зөвшөөрөлгүйгээр ашиглах боломжгүй болохоос гадна омгийнхон газар нутаг дээрээ давуу арх эдэлж, өөрсдийн дураар байшин барилга, сургууль, эмнэлэг, цагдаагийн хэлтэс барьж байгуулах боломжтой болох юм. Гэвч Трампын захиргаа Машпи Вампаноаг овгийг 1935 онд холбооны харьяалалд багтаагүй учир итгэмжлэх эрх олгох боломжгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Холбооны шүүх хэргийг хаасан боловч дотоод хэргийн департмент давж заалдан хэргийг дахин хэлэлцэхээр болсон байна
Машпи Вампаноаг бол АНУ-д газар нутгийнхаа төлөө тэмцэж буй ганц уугуул омог биш билээ. Тэднээс гадна Виёт омог өдгөө Калифорни мужийн захиргаанд багтсан Дулуват арлаа өөрсдийн мэдэлд авахаар тэмцэж буй. Мөн оклахома мужид Вяндотте омгийнхон энэ жил ялалт байгуулж, өөрсдийн газар нутгийг хоёр зууны дараа эргүүлэн авч чадсан билээ.
Эх сурвалж: THEGRIO.COM
Зочин 2020-11-27 202.126.92.60
Amerikiin uuguuluud ene baitugai avah erhtei humuus shu. olon sayaara hyaduulsan, erelheg humuus.
зочин 2020-11-27 66.181.161.116
Оросуудын суртал ухуулгаар бол ,, янкууд очоод бүх уугуулуудыг нь хядаадд дуусгачихсан,, гэдэг биз дээ ? .
Зочин 2020-11-27 202.21.108.155
ОРОСУУЛ ӨӨРСДИЙГӨӨ АРИУН ҮНДЭСТЭН ГЭЖ БОДДОГ
muu hurliiz chi vgui gej chadahgui ch de. tvvhiin vneniig za. 2020-11-27 64.119.23.110
tsagaan aristanuud amerikd ochihod amerikd 40 say hvn amidarch baisan za. amerik bol gaar dulaan tul bizon geh vheruud mash ih baisan daa. amerikuud ne ulaan aristanii huihiig 5 dollaraar abdag bas tvvhiig chi hudalaa geh uu dee.amerik ch ene tuhai zondoo kino hiisen za..odoo amerikd dongoj 1.5 say ulaan aristanuud bnaa..
Зочин 2020-11-27 139.5.219.254
Монголоос гаралтай
Зочин 2020-11-27 146.115.161.230
Роод арал гэчжэээ хахахаха. Гүүглээр орчуулцымуу яацын.
/*-*/ 2020-11-27 49.0.212.165
Тэр Америк тивд чинь ганцхан АНУ байгаа гэж бодоо юу, Бразил яахуу, Мексик, Аргентин ,Чили, Уругуай, Парагуай, Перу гээд маш олон улс үндэстэн аль хэдийн бүрдээд оршин тогтнож байхад аль хэдийн алга болсон Индиан омгийнхон одоо яах юм. Тэр байтугай комунист Кубыг яах юм?
Зочин 2020-11-27 139.5.218.173
Уугуул оршин суугч индианчууд газар нутгаа эзэмшиж европын тэнүүлчид зайлж америк задрах цаг ирлээ.
Зочин 2020-11-27 192.82.74.121
hahaha uvchtei humuusiin uvching hudulguh iimerhuu yum bitgii tavij baildaa
Зочин 2020-11-27 202.21.109.50
Too late SAM UNCLE TOOK ALL UR LAND