Уугуул америкчууд газар нутгаа авахаар тэмцэж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

Уугуул америкчууд газар нутгаа авахаар тэмцэж байна

Уугуул америкчууд газар нутгаа авахаар тэмцэж байна

Машпи Вампаноаг омгийн удам залгамжлагчид өдгөө өвөг дээдсийнхээ нутаглаж байсан 121 га, хоёр мужид хуваагдсан газар нутгийг эргүүлэн авахаар тэмцэж байгаа аж. АНУ-д талархлын баяр болж өчигдөр/2020.11.26/ хэдэн сая америкчууд цугларчээ. Гэвч сүүлийн жилүүдэд талархлын баяраар уугуул америкчуудын үр сад өвөг дээдсийнхээ алдагдсан эрх чөлөөг дурсан санах явдал нэмэгдэж байгаа юм. Америкчуудын дунд Африк, Латин зэрэг өөр үндэстнээс гаралтай нэгнээ шахан хавчих, ялгаварлан гадуурхах үзэгдэл нэмэгдсээр байгаад уугуул америкчууд шүүмжлэлтэй хандаж, газар нутгийн жинхэнэ эзэд гэдгээ батлахаар идэвхтэй тэмцэх нь улам түгээмэл болж байгаа аж.  Тухайлбал, Машпи Вампаноаг омгийн үр удам хулгайлагдсан газар нутгаа буцаан өөрсдийн эзэмшилд авахын тулд тэмцэх болжээ. Түүхээс харвал Машпи Вампаноаг омгийнхон одоогийн Массачусетс, зүүн Род арлын нутаг дээр 12 мянган жилийн турш амьдарсаар ирсэн аж.

Өдгөө омгийнхон тус 121 га газрынхаа итгэмжлэх эрхийг олж авахын тулд кампанит ажил өрнүүлж буй гэнэ. Хэрвээ тэгж чадвал Машпи Вампонаог омгийн газрыг хэн ч холбооны зөвшөөрөлгүйгээр ашиглах боломжгүй болохоос гадна омгийнхон газар нутаг дээрээ давуу арх эдэлж, өөрсдийн дураар байшин барилга, сургууль, эмнэлэг, цагдаагийн хэлтэс барьж байгуулах боломжтой болох юм. Гэвч Трампын захиргаа Машпи Вампаноаг овгийг 1935 онд холбооны харьяалалд багтаагүй учир итгэмжлэх эрх олгох боломжгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Холбооны шүүх хэргийг хаасан боловч дотоод хэргийн департмент давж заалдан хэргийг дахин хэлэлцэхээр болсон байна

Машпи Вампаноаг бол АНУ-д газар нутгийнхаа төлөө тэмцэж буй ганц уугуул омог биш билээ. Тэднээс гадна Виёт омог өдгөө Калифорни мужийн захиргаанд багтсан Дулуват арлаа өөрсдийн мэдэлд авахаар тэмцэж буй. Мөн оклахома мужид Вяндотте омгийнхон энэ жил ялалт байгуулж, өөрсдийн газар нутгийг хоёр зууны дараа эргүүлэн авч чадсан билээ.

Эх сурвалж: THEGRIO.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж