“Ятгын хатан хаан” хэмээн нэрлэгддэг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ өчигдөр “Монголчууд гэртээ” теле концертод авьяаслаг охинтойгоо нэгдэн, хос ятга тоглож үзэгчдийн сэтгэлийг баясгав. Олны хүндлэл хүлээсэн урлагийн цөөн гэр бүлийн нэг бол соёл судлаач, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэвийнх юм.Тэдний гэр бүлээс дахин нэг авьяаслаг хөгжимчин төрөн гарч, аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж буй ажээ.
Түүний охин Г.Амина нь Монгол Улсын консерваторийн 8а ангийн сурагч бөгөөд өсвөрийн төгөлдөр хуурч. Тэрбээр саяхан Милан хотноо онлайнаар зохион байгуулсан "Piano Talents" олон улсын уралдаанд амжилттай оролцож, гуравдугаар байр эзэлсэн байна. Тэрбээр төгөлдөр хуур хөгжмөөс гадна чамгүй сайн ятгачин гэдгээ теле концертын үеэр харуулсан юм.
Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ өмнө нь манай сайтад ярилцлага өгөхдөө "Манай том охин хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид сурдаг. Харин бид хоёр хүүгээ урлагаар явуулъя гэж боддоггүй. Өөрийнхөө сонирхсон мэргэжлээр явах байх" хэмээн ярьж байсан юм. Авьяаслаг төгөлдөр хуурч охин Г.Амина нь Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдааны гуравдугаар байрын шагналт, Испани улсын Мадрид хотод болсон олон улсын IV уралдааны хүрэл, мөнгөн медальт, ОХУ-ын Улаан-Үд хотод болсон “Найдал” уралдааны гуравдугаар байрын эзэн, Монгол Улсын Консерваториос зохион байгуулсан И.С.Бахад зориулсан уралдааны “D” ангиллын хоёр болон гуравдугаар байрын шагналтай. Түүний мэргэжлийн багш нь Соёлын тэргүүний ажилтан Ц.Мягмарцэрэн ажээ.






ЭХ СУРВАЛЖ: SOYOL-URLAG.MN
А.СҮРЭН
Зочин 2020-11-27 66.181.184.176
Урлаг ойлгодог ард түмэндээ ятгын хатан мөн мөн. Ямар гайхамшигтай тоглодог билээ дээ.
/*-*/ 2020-11-27 49.0.212.165
Хэн тэгж хатан матан, Queen Mueen гэж цол өгөөд байгаа юм, худлаа щаах гэж
ПД 2020-11-27 139.5.216.186
ХАТАН ХААН МААН ГЭЖ ТЭНЭГТЭХЭЭ Л БОЛИЧИХ, ӨНХӨР НЬ ГЭЖ НЭГ УВС ГЭР Л ӨӨРТӨӨ ТИЙМ НЭР ӨГСӨН БАЙХ. ЗҮГЭЭР Л САЙН ЯТГАЧИН.
Лхагва 2020-11-27 202.9.46.134
Баярлалаа. Авъаслаг гэр бүлд ажмилтын дээдийг хүсэн ерөөе.
zochin 2020-11-27 122.201.24.154
yatgiin khaan ch gekh shig , khen tiim ner ugsun yum bol doo , bas neg duuldag awgay bas uuriiguu niitiin duuny gunj ch gekh shig khelsen baysan , mun ch ikh soliorokh yum daa