Нийслэлийн Онцгой комиссоос өнөөдөр /2020.11.27/ 14.00 цагт ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Замын хөдөлгөөнд оролцох QR кодтой холбоотой асуудлаар олон иргэн хандаж байна. Энэ кодыг зөвхөн тусгай чиг үүргийн 13 байгууллагын автомашинд олгох юм. Бүх нийтийн бэлэн байдлын хөл хорионы дэглэм хэвийн үргэлжилж байгаа гэдгийг анхааруулъя. Нийслэл хотод халдвар тархах эрсдэл өндөр байна. Тиймээс иргэд аль болох гэртээ байх хэрэгтэй. Иргэдийн санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулах боломжийг судалж байна. Улаанбаатар хот руу орж ирэх хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байгаа. Гэтэл орон нутаг руу самар түүхээр явсан иргэд хот руу нэвтрэхээр хандаж байна. Орон нутгийн иргэдийн хотоос гаргах түр журам тунд удахгүй хэрэгжинэ. Тиймээс арванхоёрдугаар сарын 1-н хүртэл Улаанбаатар хот руу иргэд зорчихгүй байхыг анхааруудъя. Өчигдрийн байдлаар 22-ын товчоон дээр 300 гаруй иргэн алба хаагчдын ажилд хүндрэл учруулсан. Нийслэлий Онцгой комиссоос 1800-1200 дугаарын тусгай дугаарын утаснаас шаардлагатай мэдээ мэдээллээ авч болно” гэв.
А.СҮРЭН
иргэн 2020-11-27 64.119.16.104
гэрт нь оруулахгүй зочид буудал ажиллуулахгүй тэгээд энэ хүмүүсийг өвлийн хүйтэнд яах гээв хөлдөж үхэхгүйн тулд гэр лүүгээ ирлээ одоо тэгээд яахийн шийд л дээ төр бгаа юм бол.амвдрал та нарын сонголтгүй тэнэг шийдвэрээс хамаагүй баян шүү дээ.
zochin 2020-11-27 49.0.212.165
Хөөгөөд буцаа
ТҮМНИЙ НЭГ 2020-11-27 192.82.73.146
гэрт чинь үр хүүхэд чинь халдварт өртвөл дураараа зорчих нь зөв байсан гэх үү
Зочин 2020-11-27 66.181.161.33
Учруулахаас яадгийн хүндрүүлж байгаа хүмүүс нь иргэд биш өөрсдөө л байгаа шд. Зам хаасан нэртэй хот хөдөөгөөс хүмүүс хүнс мах зөөх нэрээр баахан хүмүүс шинжилгээгүй орж гараад л байгаашд. Адилхан наад хүмүүс чинь бас орох гарах эрхтэй шүүдээ. Та нарын иргэдийг боддоггүй, ажлаа хийдэггүй, хариуцлагагүйн уршгаар л халдвар голомтлон гарсаншд. Арван сар иргэд чадах ядахаараа л ажил төрөлөө алдан өдий хүрч байхад тусгаарлалтын байрнаасаа халдварыг гадагш алдсан өөрсдөдтэйгээ хариуцлага я
Зочин 2020-11-27 66.181.185.134
оруулаад,явуулаад,ажил албаа эхлуулэхгуй бол хэдэн суржигнэсэн мудакууд улс орныг суйруулэх янзтай!!
Зочин 2020-11-27 49.0.212.165
"Нийслэлд халдвар тархах эрсдэл өндөр байна. Тиймд иргэд аль болох гэртээ байх хэрэгтэй. Иргэдийн санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулах боломжийг судалж байна" гэх юм. Та нар "судалж байна, судалж байна" гэж худлаа аргацаасаар бултсаар, асуусан асуултыг дүйвүүлсээр байтал наад хөл хорионы 25 хоног чинь дууслаа айн?. Ямар арчаагүй худалч хогнууд вэ
Зочин 2020-11-27 64.119.17.253
СУДЛАХ ТАЛААР АЖИЛЛАХААР СУДАЛЖ БАЙНА
Зочин 2020-11-27 202.21.109.67
ХАХА