Нийслэлийн Онцгой комиссоос өнөөдөр /2020.11.27/ 14.00 цагт ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Замын хөдөлгөөнд оролцох QR кодтой холбоотой асуудлаар олон иргэн хандаж байна. Энэ кодыг зөвхөн тусгай чиг үүргийн 13 байгууллагын автомашинд олгох юм. Бүх нийтийн бэлэн байдлын хөл хорионы дэглэм хэвийн үргэлжилж байгаа гэдгийг анхааруулъя. Нийслэл хотод халдвар тархах эрсдэл өндөр байна. Тиймээс иргэд аль болох гэртээ байх хэрэгтэй. Иргэдийн санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулах боломжийг судалж байна. Улаанбаатар хот руу орж ирэх хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байгаа. Гэтэл орон нутаг руу самар түүхээр явсан иргэд хот руу нэвтрэхээр хандаж байна. Орон нутгийн иргэдийн хотоос гаргах түр журам тунд удахгүй хэрэгжинэ. Тиймээс арванхоёрдугаар сарын 1-н хүртэл Улаанбаатар хот руу иргэд зорчихгүй байхыг анхааруудъя. Өчигдрийн байдлаар 22-ын товчоон дээр 300 гаруй иргэн алба хаагчдын ажилд хүндрэл учруулсан. Нийслэлий Онцгой комиссоос 1800-1200 дугаарын тусгай дугаарын утаснаас шаардлагатай мэдээ мэдээллээ авч болно” гэв.
А.СҮРЭН