Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын /НИТХ/ цахим хуралдаан өнөөдөр /2020.11.27/ болж байна. НИТХ-ын 45 төлөөлөгчөөс цахимаар 19 хүн оролцож байгаа бол 26 төлөөлөгч хүрэлцэн ирснээр 57 хувийн ирцтэйгээр хурал эхэлсэн юм.
Хуралдаанаар,
- Covid-19 халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нөхцөл байдал
- Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл
- Нийслэлийн засаг даргын 2020-2024 оны үлй ажиллагааны хөтөлбөр
- Нийслэлийн 2021 оны төсөв батлах тухай
- Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалт төлөвлөгөөний биелэлт,2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл
- Нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлагдах хуулийн этгээд эд хөрөнгийн жагсаалт батлах тухай гэсэн зургаан асуудлыг хэлэлцэх юм.
ОЙРЫН ХАВЬТЛЫН 991, ДАМ ХАВЬТЛЫН 68729 НИЙТ 7720 ХАВЬТЛЫГ ТОГТООСОН
Хэлэлцэх эхний асуудал болох Covid-19 халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нөхцөл байдлын талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө. Тэрбээр “ Covid-19 халдвар Улаанбаатар хот болон зарим аймгуудад илэрсэнтэй холбогдуулан Засгийн газрын 178, 181 дүгээр тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Халдвар илэрсэн голомтын бүсүүдэд ойрын хавьтлын 991, дам хавьтлын 68729 нийт 7720 хавьтлыг тогтоож түргэвчилсэн болон PCR шинжилгээг 59346 иргэнд хийлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 64 боллоо. Нийслэлийн хэмжээнд тусгаарлах байранд 1536, гэрийн ажиглалтад 1307 иргэн байна. Олон нийтийг хамарсан хурал цуглаан, жагсаал тэмцээн уралдаан, баар, сүм хийд урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар, спортын арга хэмжээ, зочид буудал, амралтын газруудын үйл ажиллагааг зогсоож хүнсний худалдаа болон эмийн сангуудын цагийн хязгаарлалтыг 07.00-22.00 цаг хүртэл тогтоосон. Хотоос орох, гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон хугацаанд өнөөдрийн байдлаар зохих журмын дагуу нийт 19478 тээврийн хэрэгслээр 40 мянга гаруй зорчигч нэвтэрсэн байна” гэв.
Дараа нь төлөөлөгчид асуулт асуулаа.
НИТХ дахь АН-ын бүлгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.ПҮРЭВДАВАА:
–2020 оны нэгдүгээр сараас хойш нийслэл хот Covid-19 халдварын эсрэг бэлэн байдлыг хэрхэн хангасан юм бэ. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээг харахад бэлэн биш байсан гэдэг нь харагдаад байна. Ялангуяа Нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгөд 7.3 тэрбум төгрөг төсөвлөсөн атлаа арвннэгдүгээр сард данс нь улайсан тэг төгрөгтэй байсан. 4.5 тэрбум төгрөгийг тодотголоор нэмж баталсан шүү дээ. Хоёрдугаарт хичнээн ажлын байр цар тахлын улмаас зогсчхоод байна вэ. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн 70 орчим хувь нь үйлчилгээний салбар. Энэ салбарын онцлог нь тухайн цаг үедээ л орлогоо олдог буюу нөхөж олох боломжгүй. Уул уурхай бол нөхөж орлогоо олох боломжтой.. Цаашдаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэг үргэлжлэх юм бол нийслэл хэдэн хоногийн хөл хориог даахаар байгаа юм бэ гэдэгт хариулт авмаар байна?
-Нийслэлийн Засаг дарга Д.СУМЪЯАБАЗАР:
-Монгол Улс өнгөрсөн нэгдүгээр сараас хойш өдөр тутмын бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдал гэсэн хоёр бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Засгийн газраас дотооддоо халдвар алдахгүйгээр, дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн зохицуулалт шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Тухайн үед өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сулруулах, 14 хоногийн гэрийн хориог цуцлах хүсэлтүүд их ирсэн учраас цуцалсан. Ингэснээр өдөр тутмын бэлэн байдлын зэрэг рүү шилжүүлсэн. Үүнээс улбаалан цар тахлыг дотооддоо алдах нөхцөл үүссэн гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байгаа. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан судалгаанд хамрагдсан нийт 3530 ААН-үүдийн 96 хувь нь маш хүнд нөхцөл байдалд байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 126 мянган орчим жижиг, дунд том ААН-үүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа.
-НИТХ-ын дарга Ж.БАТБАЯСГАЛАН:
-Нийт төлөөлөгч нарт цаасан болон файл хэлбэрээр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлан, нөөц хөрөнгийн зарцуулалтын талаар мэдээлэл өгье.
– НИТХ-ын төлөөлөгч Д.ПҮРЭВДАВАА:
-Ж.Батбаясгалан дарга та өнгөрсөн долдугаар сард “НИТХ-ын төлөөлөгчид сонгуульд анхаараад Улаанбатар хотод ажил хийдэг хүн алга байна” гэж хэлж байсан. Зарим хүмүүст нь та хариуцлага тооцсон. Гэтэл орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгууль гэж улстөржсөөр байгаад Covid-19 халдварын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээг сулруулсан юм байна гэдэг дүгнэлтийг ард түмэн өгч байна. Мөн та нар өөрсдийгөө сайн ажилласан гээд сая төгрөгөөр өөрсдийгөө шагнасан. Нийслэлийн онцгой комиссын хариуцлаггүй байдал халдварыг дотооддоо алдахад нөлөөлсөн гэж бодож байна хэмээн саналаа илэрхийлсэн юм.
НИЙСЛЭЛИЙН ЗҮГЭЭС ЭДИЙН ЗАСГАА ЧӨЛӨӨЛӨХ ТАЛ ДЭЭР АНХААРЧ АЖИЛЛАНА
Дараа нь хуралд цахимаар оролцож буй НИТХ-ын төлөөлөгч П.НАРАНБАЯР:
-Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын судалгаан дээр айхтар тоо байна. Нийт судалгаанд оролцсон ААН-үүдийн 70 хувь нь цалин олгоогүй бол ердөө 14 хувь нь цалингаа 100 хувь олгожээ. Ийм байдлаар эдийн засаг хэдий хүртэл тэсэх вэ. Эрүүл мэнд, эдийн засаг хоёр Монгол Улсыг хэцүү байдалд оруулж байгааг ойлгож байна. Гэхдээ бид хорио цээрийн дэглэмээ барингаа эдийн засгаа барьж үлдэх хэрэгтэй байна. Үүн дээр нийслэлээс ямар бодлого баримталж байгаа юм бэ. Завхөн хорьж, барьж, боох гэхээс илүүтэй өөр бодлого баримталмаар байна?
–Нийслэлийн Засаг дарга Д.СУМЪЯАБАЗАР:
-Эдийн засаг хүндхэн байгаа. Тиймээс жижиг том гэлтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ажлын байр хадгалж байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг төрөөс бодитоор дэмжих цаг болсон. Хөл хориог гуравдугаар сар хүртэл сунгахаар болбол эдийн засаг, ажлын байранд үзүүлэх нөлөөллийн тоон судалгааг гаргасан. Ер нь засгийн газар огт ажил хийгээгүй гэж ойлгож болохгүй. Бүх байгууллагууд тодорхой хэмжээгээр хяналтаа тавьж ирсэн. Харамсалтай нь 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг цуцлуулах асуудлыг сөрөг хүчний зүгээс удаа дараалан шаардаж, шахсаар байгаад Засгийн газраас гэрийн хориог цуцлуулах, хүчингүй болгох шийдвэрийг гаргуулсан. Хаа, хаанаа хариуцлаггүйн улмаас халдварыг дотооддоо алдсан. Иргэд ААН-үүдийн зүгээс халдвар хамгааллын дэглэмээ бариад ажиллах хүсэлтээ илэрхийлж байгаа. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргээс өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэний дараа ААН-үүд хэвийн ажиллана гэсэн үг. Арванхоёрдугаар сарын 1-ээс хойш эдийн засагт зөөлөн хүчний бодлого баримтлах саналтай байгаа. Бодлогоо боловсруулсан бөгөөд нөгөөдөр УОК-т танилцуулна. Нийслэлийн зүгээс эдийн засгаа чөлөөлөх тал дээр анхаарч ажиллана. ААН-үүд ажиллаж байж иргэд орлоготой байна.
Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.САНДАГСҮРЭН:
–Нийслэлийн онцгой комисс нь УОК-оос гарсан шийдвэрийн хүрээнд нийслэлд ямар зохицуулалт хийх вэ гэдгийг шийддэг. Одоо энэ цаг үед төр бүх хариуцлагыг өөртөө хүлээж, хяналтыг тавьж, хэн хаана байхыг нь хүртэл Засгийн газрын тогтоолоор зааж байна. Хойшдоо бид иргэддээ хэр итгэх вэ. Засгийн газар болон нийслэлийн захиргаа өөртөө нааж байгаа олон үүрэг хариуцлагаасаа иргэддээ өгөхөд иргэд бэлэн үү гэдэг зүйл дээр л голчлон ярилцаж байна. Иргэд хоёр метрийн зайгаа барьж, дэглэмээ хатуу барьж чадах уу. Энэ талаарх ерөнхий зураглалыг бид хэд, хэдэн хувилбараар гаргасан байгаа” гэлээ.
Дашрамд дурдахад, хурлын үеэр “Монгол Улсын нийт хүн амын 96 хувь нь ямар нэгэн хавсарсан өвчинтэй гэсэн судалгаа байна. Тэгэхээр хүн амын 96 хувь нь Covid-19 халвар авах эрсдэлтэй гэсэн үг. Хамгийн гол нь хүн бүрийн ухамсар чухал” гэдгийг төлөөлөгчид онцолж байсан юм.
НИТХ-ын төлөөлөгч М.ТУЛГАТ:
–Нийслэлээс шийдвэр гаргах процесс яаж яваад байна вэ? Шөнийн хүргэлт хийх, нийтийн тээврийн цагийн зохицуулалт нь алдаа дутагдалтай байсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Цаашид ийм алдаатай шийдвэр гаргахгүй гэсэн баталгаа байна уу?
Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.САНДАГСҮРЭН:
-УОК-оос ерөнхий гол шийдвэрүүд гарч эхэлсэн. Тус шийдвэрийн хүрээнд цагдаа, мэргэжлийн хяналт, нийслэлийн удирдлага, тагнуул гэсэн байгууллагууд тус, тус ажлаа хийсээр байна. Шөнийн хүргэлт болоод тээврийн хэрэгслийн цагийн хязгаарлалтын талаар хэдэн зүйл хэлье. УОК-ын хөл хорионы шийдвэр гарсан ч маргааш нь огт хэрэгжих боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Учир нь хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлэх ёстой замын цагдаа нар зайлшгүй ажиллах шаардлагатай 13 ААН-үүдийн машинтай зэрэгцээд иргэдийн машин хөдөлгөөнд оролцоод байхаар ялгахаа больсон. Тухайн үед иргэдийн хувийн машин онлайнаар зөвшөөрөл авсан эсэхийг хянах сүлжээний асуудал огт шийдэгдээгүй байсан учраас цагдаа нар өөрсдөө хувийн бие даасан шийдвэрүүд гаргаж ирсэн. ТиймээсУОК-оос цагдаа нар үүрэг гүйцэтгэх боломжгүй байгаа учраас нийслэлээс яаралтай тусгай зөвшөөрөл өгч байгаа машинуудад таних тэмдэг наа гэсэн үүрэг өгөгдсөн. Энэ хүрээнд тусгай зөвшөөрөл гарсан ч тэр оройдоо төрөөс олгодог лицензийн бичиг шиг сөрөг үр дагавар гаргасан учраас нийслэлийн зүгээс энэ бичгийг ашиглахыг зогсоосон. Үүнээс ч өөр арга байгаагүй. Сандарсан иргэд зах худалдааны төвөөр хүнсээ бэлдэх гэж яваад замын хөдөлгөөн тэг зогсолт хийх хэмжээнд хүрсэн. Хүнсний чиглэлийн үйлчилгээ хүргэдэг машинуудын бүртгэл огт байгаагүй. Маргааш нь жижиг дэлгүүрүүдэд хангалт хийдэг 10 мянга гаруй машин, дэлгүүрүүдэд бараа хүргэдэг 6000 машин дээр нь нэмээд 13 чиглэлийн 20 гаруй мянган машин тусгай зөвшөөрөлтэйгөөр хөдөлгөөнд оролцох нөхцөл бүрдсэн. Энэ тохиолдолд хүргэлтийн үйлчилгээг өдрөөс эхлэн шөнийн чиглэлд нэг өдөр явуулах шийдвэр гаргасан. Нэг шөнө туршсан. Энэ нь 60 хувийн үр дүнд хүрч замын хөдөлгөөнд 100 мянган машин оролцдог байсан бол маргааш нь 30-40 мянгад хүрч буурсан. Энэ хугацаанд томоохон үйлдвэрлэл эрхлэгчдийн хүргэлтийн машиныг QR кодын системд оруулчхаад тэднийг цагийн хуваарьт оруулсан. Ийм л процесс өрнөсөн. Хэдийгээр хэсэг хугацаанд 6000 гаруй хүргэлтийн машины үйлдвэрлэл эрхлэгч нарт тухгүй байдал үүсч зарим бараа тасарсан тохиолдол гарсан. Гэхдээ энэ асуудал шийдэгдсэн. Үүнээс гадна халамжийн үйлчилгээг авдаг иргэдийн амьдрал цар тахлын үед хэвийн явж байна. Гэтэл өдрийн орлогоороо амьдардаг иргэд хүндхэн байдалд байна. Баар,рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 6000 ААН-үүдийн ажилчид өнөөдөр орлогогүй байх жишээний. Энэ хүмүүс рүү чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр нийслэл ажиллаж байна.
Нийслэлийн Засаг дарга Д.СУМЪЯАБАЗАР:
-Нэмэлт хариулт өгье. Улаанбаатар хотын хэмжээнд жижиг, том 126 мянган ААН үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр эдгээр хүмүүсийн ажлын байрыг хамгаалах үүрэг нь нийслэлийн үүрэг болчхоод байна. Үйл ажиллагааг нээхээр санал хүсэлт ирүүлсэн худалдаа үйлчилгээний байгууллагуудын судалгааг өчигдөр авсан. Жишээлбэл нийслэлийн есөн дүүрэгт хүнсний зах худалдааны төв, ахуйн хэрэглээний бараа худалддаг газруудын тоо харилцан адилгүй байна. Хүнсний зах, худалдааны төвийн араас ресторан,кафе, цайны газрууд, түргэн үйлчилгээний цэг,үсчин, хувцас захиалга засвар, гэр ахуйн тавилгын дэлгүүр, хими цэвэрлэгээ, авто засвар, авто угаалга зэрэг эдгээр байгууллагыг нийлүүлэхэд 6588 ААН-үүд байна. Эдгээр байгууллагууд үйл ажиллагаагаа нээх саналыг ирүүлсэн. Нийслэл өөрөө том айл. Тиймээс хот өөрийн гэсэн шийдвэр гаргахдаа тооцоо судалгааг гаргаж , иргэд төрийн байгууллагын саналыг авч байна. Хамгийн гол нь ААН-үүд хорио цээрийн дэглэм баримтлах, иргэд хоёр метрийн зайгаа барьж, амны хаалтаа зүүгээд хэвшчих юм бол халдвар авах эрсдэл нь 96 хувиар буурна. Ингээд хотынхоо амьдралыг хэвийн горимд нь оруулах саналтай байгаа.
Э.БУРАМ
Мунхагуудад 2020-11-27 202.126.90.52
Улсын ажил хийж байж сөрөг хүчин тэгсэн ингэсэн, гээд эрхлээстэй, ямар ч төрийн хүний ноён нуруу гэж байхгүй. Одоо Ковидийн эсрэг болон эдийн засагаа авч үлдэхийн тулд та нар нэг тал бол.
naraa 2020-11-27 66.181.161.119
zah delgvvr butsgad hiw ajiluuh hergtei bn aaa mongvi hetsv bn aa shv hvvhdvv hool udgvi hetsv bn aa ajil hidg hvvn minii gert baichihar vnher aimdr l hetsv bn aa
Зочин 2020-11-27 202.55.188.44
Нойрны хэрүүлнээсээ бантаад сайн хүн болж харагдах гэж салбаганаж өгч байна аа бөх гуай. Бөх биш эрдэмтэн судлаач нар нь үгээ хэлбэл дээр байх даа.
Зочин 2020-11-27 150.129.142.44
tgsen ch gsn chi mal nerneesee ugaasaa salahgvi malaa
ЗОЧИН 2020-11-27 202.179.26.189
Сунгах шаардлагагүй.Өвчлөгдын 85% хөнгөн , 10 % -д ннь эмнэлзүй шинж тод илрэх, 5% хүндэрч болох эрсдэлтэй .Ханиадны вирус тархац хурдацтай, цаг алдалгүй арга хэмжээ авбал хурдан илааршина.Төрийнхөн цалингаа аваад гэртээ байгаа хүмүүс сунгуулах бодолтол, ААН.ЖДү ажиллаж хоолоо олдог ажилчидаа цалинжуулж, байдаг тул ажиллах хүсэл байгаа нь тодорхой. ЭМЯ,ХӨСҮТ хаваржин,зунжин, намаржин Эрүүл мэнд арга хэмжээ авч байна гэж хөл хорио тогтоолоо,үр дүн хаа байна. Дотоод халдвар гаргалаа. ……
сүрэн 2020-11-27 66.181.178.97
Хүнсний зүйл тараадаг юм. QR кодыг нь авч чаддаггүй ээ QR кодоо харуул гээд цагдаа нь явуулахгүй юм. 18001200 нь утсаа авахгүй юм
nokshtab.mn руунь QR код өгөөч гэсэн майл явуулахад хариу алга 3 хонолоо
Зохион байгуулалт авцалдаатай ажил гэж алгаа
Zochin 2020-11-27 202.126.90.76
Дахин 10 хоног сунгаад нэг мөр өьчнөө хяналтанд оруулаад хуучин шигээ бүх салбар ажиллах нь эдийн засагтаа илүү тул ард түмэн тэвчээд сайхан цагийг хамт авч ирэх хэрэгтэй.
mgl 2020-11-27 103.212.119.174
14 honogiin geriin horiog unuu l gaitai AN baihgui bolgoson baih nee. Mongold gai bolj duusahgui ni ee.
Зочин 2020-11-27 59.153.115.146
Бид нарыг энд хонь мал шиг хашиж байх хооронд урд хилээр нүүрс алт зэс гээд баялагуудыг өдөр шөнөгүй зөөгөөд байгаа юм бишүү. Уурхайнууд 24 цагаар ажилчидаа дайчлаад бүх баялаг чинь хил даваад явчихлаа.
Иргэн 2020-11-27 66.181.161.1
Юун цуцлах вэ.Корона алдчаад сvйрч байснаас,он гартал тэвчээчээ.ААН ашиг бодохоо боль,Амь нас яригдаад бна наана чинь.Одоо дахин хэд хоног харах хэрэгтэй шvv
Ажилтан 2020-11-27 66.181.161.1
Global bridje- хэн худалдааны телеелегч нэртэй борлуулагчдаа багасгаарай.Маш олон дэлгvvр хэсч халдвар тараана.Албаны бензин зарж ашиг олно.Илvv дутуу бараа зувчуулна.Ааш зан Харилцаа муутай шvv.Ялангуяа Б нэрт эмэгтэй худалдааны телеелегч.Та бараг гэртээ суусан нь дээр.Танай хамтарч ажилламааргvй бна.
Zochin 2020-11-27 202.126.90.122
Haldvar avsan hun medehgui gaduur yvj taraagaad baihad biznes , mungu hetsuudlee geed baih yum. Gadaadad 2 dahi davalgaa garch heden myngaaraa uvduj baina. Bugd dahiad hul horio togtooj baina.
Цар тахлыг улс төрийн сэдэв болгоод яахав 2020-11-27 66.181.180.16
Цар тахлаас хамгаалах, даван туулах менежментийг аж ахуйн нэгж, байгууллагад нь өгчих өө. Олон хүн цуглуулахгүй цөөн тоогоор ажиллуулах. Хяналт шалгалтыг чангатгаж зөрчил гаргасан этгээдийг торгох, эрхийг цуцлах, албадан ажил ял ногдуулж голомтод газар ажиллуулах, халдвар тархаасан бол нэг өвчтөнд зарцуулах мөнгийг гаргуулан авах.
иргзн 2020-11-27 202.179.27.138
ЭЗ-аа Бодож байна гээд ААН нэгжүүдээ ажиллуулж бөөгнөрөл үүсгэж Халдвар хамгаалалын дэглэм алдагдаж Тахалын тархац улам нэмэгдвэл Хэн хариуцахав УОК НИТХ- уу ядаж байхад Хотын дарга Сумьяабазар байн байн Эргэж буцсан шийдвэр гаргаж Иргэд дээ чирэгпдэл үүсгээд байдаг
Зочин 2020-11-27 64.119.19.89
Тэр гэрийн хорионы 14 хоног дээр улс төр хийх нь ээ. Угтаа бол Энхсаран дэглэм алдаад халдвар дотооддоо тарсан харагдаад байна.Тэндээс Д гуай хорионыхоо сүүлчийн өдрүүдийн хугацаанд халдвар аваад нууц үедээ гараад бужагнуулжээ.
Зочин 2020-11-27 43.242.243.73
Монгол Улсын нийт хүн амын 96 хувь нь ямар нэгэн хавсарсан өвчинтэй гэсэн судалгаа байна. Энэ одоо хаанаас ямар эргүү нь ийм худлаа судалгаа гаргадаг байнаа
Зочин 2020-11-27 192.82.75.24
Хорио цээрийн дэглэм тогтоож болно Хугацаа богино маш үр дүнтэй бх ёстой Өнгөрсөн 14 хоног маш зохион байгуулалтгүй эргэж буцсан шийдвэрүүд гаргаж бухимдал нэлээн үүслээ Бэлтгэл мэдлэг туршлага төлөвлөгөө дутаж бгаа нь илт блаа
Зочин 2020-11-27 46.224.12.211
Mongoliin coronagaas aigaad hitad nuursee awahaa boliloo teg zogsolt bolloo ene tal deeree anhaar
Zochin 2020-11-27 202.126.88.223
Hul horiog sungah heregtei. Delhiin huchirheg geed baigaa ulsuud zogsooj diilehgui zambaraagaa aldaj baina. Hytad shig buh niiteer ni shinjilgeend hamruulj uvchtei irgedee tusgaarlaj chadval ch yahav. Ene tal deer anhaalaa handuulmaar baina. Dotoodod aldsan koronoogoo darchihaad ydaj taivan ajil amidralaa urgeljluulmeer baina. Uvchin tussanaa medehgui haldvar taraagaad yvj baigaa humuustei taarchih magadlal mash ih baina.
Зочин 2020-11-27 66.181.176.242
Нэг мөсөн хил гааль бүх зүйлээ нээгээд, сүргийн дархлаа тогтоо
Зочин 2020-11-27 64.119.24.65
Ха ха. Хааяа Нямхүү эмчийгээ санагалзах юм. Угтаа УОК с гаргасан зарим шийдвэрүүд авцалдаагүй иргэд нь ийм салан задгай байх юм бол вируснууд хоорондоо ярилцаад амархан өгөөш болгоод байна шүү гэж зүйрлэж л хэлсэн байх. Яагаад ч энэ хүн чимээгүй болцын гэнэт ккк. Одоо НОК дээрээ УОК ын бүтэлгүйтлийг дарж аваад хөл хориогоо цуцлах нь зөв. Амьдрах нь чухал. Амьд явхаас илүү. Sci-fi кино бага үзэцгээ. Амьдрал бол кино биш
Зочин 2020-11-27 150.129.143.139
Ovoodoo erguunuud odoo l oilgoj bh shig
Хөл хориог сунгах хэрэгтэй 2020-11-27 138.197.178.152
Хориог он дуустал сунгаж коронаг эртхэн нам дарж авахгүй бол цаана чинь хятадууд манай нүүрсний жолооч нараас болгоомжлоод сэжиглээд Монголын нүүрсний экспорт 70%-иар буурсан байна. Өвчин даамжраад хятадууд монголчуудаас сэжиглээд нүүрс авахаа болиод Монголын экспортын орлого байхгүй болчихвол гамшигтай тэмцэж байгаа албад болох эмч, цагдаа, онцгойгийнхны цалинг тавьж өгж чадахаа байгаад халдвартын эмнэлэг хаалгаа барьчихвал корона хаа сайгүй тэнүүчилж вирустай зомби шиг хүмүүс сэлгүүцэх болно.
Зочин 2020-11-27 64.119.24.65
At your own risk гээд эрсдлээ бас хариуцлагаа өөрсдөө үүрээд ажиллаа гээд олон улс шийдээд байхад гүйээ гэхийн. Он гараад угаасаа 72 халамжаас дор хаяж 5-7 хамрагдаад төрийн албан хаагч болчихно зүгээр. Тэгээд та нартай адил сунгаачээ хөл хориогоо с** гээд дуу нэг постлоод явая
Зочин 2020-11-27 64.119.24.65
Халамж авагсад төрийн албаныхан гэртээ сууна уу. Өдрийн орлоготой хувиаараа бизнес эрхлэгч ААН компаниуд нь нэг ажиллаадхая тэхүү. Та хэд тэгээд халдвар тараахнуу яахнуу хараад сууж бай. Мөн та наргүйгээр амьдрал үргэлжилж буцалж болдгийг хар. Цаашдаа тэсэхгүйнээ гээд судалгаа нтр харуулаад эхнээсээ дампуураад цомхотгоод эхэлцэн байхад л гүйээ та нар сармагчин шиг энд тэнд гүйлдээд тараачихна гэхийн
Э 2020-11-27 66.181.161.21
Анх дэгдсгэнсээ илүү аюулд орох вий дээ хорио тавьсан тавиагүй хүмүүс өөрсдийөө тусгаарлаад хэцүүдэх дахиад хэдхэн хоног тэсчихвэл бүх юм арай урт хугацаанд чөлөөтөй бх хэд хоноод л хориод байвал бантан болох бх
Zochin 2020-11-27 66.181.161.58
ediin zacagaa avarhuu irgedee avarhuu tom darga narin mergen congoltg harj l cyyhaac ta narg lag yhaantai humuuc gd ard tumen congocn odoo yhaang n hari da
kk 2020-11-27 202.9.40.21
NITH zygeer arhi pivoo l bod aldsan hoino ni yu ch hiij chadahgyi sh dee
Zozin 2020-11-27 64.119.27.130
Tetgeberee hyrdan nemeh heregtei bn aa hugshid 7 hongoor hool hyns abj nuutsuluh mungu tug n hyrehgyi bn emee abna gj heden tug hadgalaaf geres garj chadahtyi jool ym buun abaad l mungu dyysch bn
Хөл хориог сунгах хэрэнтэй 2020-11-27 196.53.0.65
Аялал жуулчлалын салбарынхан бүтэн жил орлогогүй байсан боловч өр зээл тавиад гүрийж л байна. Гэтэл өнгөрсөн 10 сарын хугацаанд өдрийн орлогоороо амьдардаг гээд байгаа хүмүүс өдөр бүр өдрийн орлогоо олж байсан. Хөл хориог сунгаад коронаг Хятад шиг дарж авья гээд байхад өөдөөс сунгахгүй Орос шиг хяналтгүй алдая гээд байх юм. Өдрийн орлогоо алдаад өлсөж үхэх гээд байгаа юм огт биш харин өдрийн орлогондоо харамсаад л байгаа хэрэг ш дээ. Коронагаар өдөрт 12 мянган үхэж байна цаана чинь. Хатуужицгаа.
Зочин 2020-11-27 202.179.26.197
Хөдөлгөөн зогссон байхад юун 100 мянган компани хэвийн ажиллаж байна гэж? Яаж хэвийн ажилладаг юм бэ? Хүнснийхэн л хэвийн ажиллаж байгаа биз.
Zochin 2020-11-27 43.242.241.249
Zuv sanal baina. Medremjtei bn. Yum l bol haaj tugjine gej yu bhav.
Зочин 2020-11-27 202.55.188.46
Яаралтай тодотгол хийж тесевеес 331 суманд барих засах соёлын тев, спорт клуб, хешее чулуугаа хас. Тэр херенгеерее иргэн бурт сар бур хоолны талон егех хэрэгтэй, харин бэлэн менге егч болохгуй, бэлэн менге бол архичидын архи болно, эсвэл боломжтой хэсэг нь зугээр л хадгална
Зочин 2020-11-27 122.201.21.138
Аж ахуйн нэгжүүдээ ажиллуулж эхлүүлнэ үү. Олон хүний амьдрал хэцүүдэж байна шүү.
Зочин 2020-11-27 192.82.70.232
Бар кафе, караоке, хоолны газрууд, фитнесс төвүүдийг нээвэл жинхэнэ гамшиг болох байх даа . Манайхан ч эвгүй шүү дээ
Зочин 2020-11-27 203.91.119.42
ХӨЛ ХОРИОГ СУНГАА ОЛНЫ ХЭЛ АМНААС АЙГААД ЭНЭ СУМЪЯА ХАТУУХАН АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙНЭ ДЭЭ
Уншигч 2020-11-27 202.126.88.57
Мах муудвал хуушуур их болдог,хурал ихэдвэл ажил мууддаг гэсэн үг байдаг билээ.монголд хуралдаал байдаг яриал байдаг оновчтой шийдвэр байхгүй,хариуцах эзэнгүй,үр дүнгүй хоосон цаас үйлдвэрлэж байна.
Tuya 2020-11-27 192.82.75.235
Owchin gazar awbal yun ajil hiij we. Owchtei hun ajil hiij chada uu. Odoo gaduur haraad b.had yun 2 m zai barih owchin helj irdeggui hiis ch irdegiig medmeer l yum daa. Ed horongo heden jaltar togrognii toloo uhehnee. Bid ch yahuu heden nyalh huuhdedee humuus hetsuu. Ireeduigee bodoh l estoi.
Зочин 2020-11-27 202.9.40.75
Баар ёав караоке фитнесс гээд хаацан бхад болох юмнуудаа хаагаал бусдыг нээх хэрэгтнй бх. даж л крантнаас уё гоожих гэрэл шатчихаар барилгын материал ормоор л бх юм
kk 2020-11-27 202.9.40.21
Ediin Zasag Eryyl mendees chuhal yumuu Zaaval hymyys yheh yostoi yumuu
Эрсдэлгүй 2020-11-27 66.181.161.21
Эрсдэл ихтэй баар сав, хоолны газрууд, бүжгийн клубуудыг нээж болохгүй. Эхний ээлжинд дэлгүүр худалдааны газруудаасаа халдваргүйтэл ариутгал хийх, зөвхөн масктай хүнд үйлчлэх үүрэг өгөөд эхэлсэн нь зөв.
зочин 2020-11-27 64.119.20.139
Уг нь дахиад жаахан тэсч байгаад энэ хөл хориог сулруулах хэрэгтэй, тэгэхгүй бол үнэхээр гамшиг л болно, баар сав кароке найр цэнгээнийг хаах хэрэгтэй, мянга мөнгө хэрэгтэй байж болно, гэхдээ …" эхээс төрөхдөө нүцгэн төрдөг, эрлэг рүү буцахдаа нүцгэн явдаг" мөнгө, хөрөнгө байгаад энэ халдвараар хайртай нэгнээ нүдэн дээрээ алдахыг хүсээгүй л юм бол хөл хориогоо дахиад хэдхэн хоногоор сунга, тэгэхгүй бол гамшиг л болно, тэр цагт яаж ч хичээгээд бүх юм оройтсон байх болно
болдоо 2020-11-27 202.126.90.79
зайл далдаак аа ….
иргэн 2020-11-27 66.181.161.33
ХОТЫН ДАРГЫН САНАЛ МАШ ЗӨВ БАЙНА.САНАЛАА ХАМГААЛЖ АЖИЛ ХИЙЛГҮҮЛЖ ҮЗЭЭРЭЙ.ХАМТДАА УРАГШАА ХОТЫН ИРГЭДТЭЙГЭЭ.
Zochin 2020-11-27 66.181.161.33
иргэддээ итгэ битгий эцгийн халамж тавиад хардаад ажил хийлгэхгүй гай болоод бай ажлаа хийж амьдралаа бодоцгооё
irgen 2020-11-27 66.181.161.33
кафе баар зочид буудал цайны газар барилгын материалын худалдаа г.м нээж ажиллуулмаар бна.Ажилгүй бол амьдралгүй шүү дээ
Буруу 2020-11-27 66.181.161.21
Баар кафе, хоолны газарт зай барихгүй л бол маскгүй хүмүүс хэцүү. Жинхэнэ хотоороо халдвар авах болно.
иргэн 2020-11-27 124.158.94.9
Буруугаа сөрөг хүчин рүү чихсэн муу хулгайчийг зайлуулмаар юм. хяналт шалгалтын ажлаа хийхгүй дотроо алдсан байж.
Зочин 2020-11-27 64.119.21.186
Sumiya bol bish gedeg ni todorhoi bn doo, odoo bolio minii hugshin chadvar bolovsrol turshlaga bugd algaa
Зочин 2020-11-27 202.21.98.238
SIMUYABAZAR ODOO BOLIOO HUGSHUUN. UNEHEER BUH HUND ENE AJIL ZOHIHGUI BNAA… KKKKKK
Зочин 2020-11-27 202.21.108.60
Энэ эргүүг анхаарч ажилласаар байтал дийлэнхи нь дампуурч иргэдийн санхүү 00 заалаа. Сүржигнэхэд зах хязгаар бх хэрэгтэй шүү
Zochin 2020-11-27 202.21.108.35
Hol horiogoo urgeljluulj burmusun covidiig darj avaasai
Зочин 2020-11-27 64.119.24.65
Төрийн бодлого бол олон дагагч нэмээд эргээд зардаг твиттер аккаунтын жиргээ биш. ФБ лайв ч биш. Бодит байдлаа статистик датанд суурилан тодорхой аргачлалаар үнэлээд онилсон шийдвэрийг хэлэлцүүлж гаргадаг. Улсын төсөв юунаас бүрддэгийг одоо дундаж давхаргын жирийн иргэн мэддэг болсон байх. Ахиад халамж мөнгө тараагаал хориод гэрт нь жаргаах боломжгүй. Хорио цээр, бэлэн байдлаа шатлалтайгаар бууруулж эдийн засгийнхаа эрчмийг сэргээх нь зүйтэй
зочин 2020-11-27 202.179.26.189
ХОТЫН САНАЛ ЗӨВ БАЙНА. QR КОД ӨГЧ АВТО ЗАМЫН ХАРИЛЦААНД ОРУУЛЖ БАЙГАА НЬ ЗАМЫН БӨГЛӨРӨЛ БАГАСГАЖ ,ХӨДӨӨНЫ МАШИН ,АЖИЛГҮЙ СЭЛГУУЦЭХ БАГАСГАЖ ЦЭГЦТЭЙ ХОТ БОЛОХОД ҮР ДҮНГЭЭ ӨГӨХ ЮМ БАЙНА.
Зочин 2020-11-27 64.119.24.65
Дундаж давхаргынхан нь толгойгоо ажиллуулж юм боддог болмоор байна хө. Хий дэмий шалдан хүүхэн үндэслэлгүй твиттер жиргээ ФБ постоос өөр юмгүй. НДШ сан хоосорсон байна тэтгэврийн зээл тэглэснээс болж. Төсөв тасарсан. Нүүрс гаргахгүй байна. Алт хөтөлбөр хэрэгжлээ ч Монгол банк 0,75-0,85 сорьцтой алтыг хямд худалдаж аваах 0,99 болгож үнэ нэмж зардаг зөрүүн дээрээсээ валютийн нөөцөө бүрдүүлдэг юм. Халамжаа бараг тараагаад дууссан. Ийм нөхцөлд улсаас тэтгээд ахиад сунга гэх боломжгүй
Зочин 2020-11-27 66.181.178.76
Зөв шийдвэр бна
Зочин 2020-11-27 24.17.94.42
Zugeer AAH uuddee mongiig ogood tur haaj baigaad neg moson darj avaa hujaa shig. Europe, USA yeruusuu biznesee aldahgui geseer baigaad odoo buur aldaj dusssan tegeed odoo butsaad hatuu horiond orchloo. Zugeer ehnesee gants sar teseed buh companuudaa 2 sar ch yumuu tetgeed l tas haaj baigaad uchraa hurdan ol. 2iin hoorond altsaganaj ard tumend taalagdsan dur uzuuleh hereggui.
Zochin 2020-11-27 64.119.16.66
Амьдралгүй шийдвэр гаргаж ард түмнээрээ тоглосоор байтал 20 хоног чинь явчлаа. Хорио цээрийэ хатуу дэглэм гэж сүржин нэртэй даржин шийдвэрүүдээ больно уу?1.Хүмүүс ажлаа л хийхгүй байгаа болохоос гадуур адилхан л явж байна. 2. Банкны зээл явдагаараа явж л байна. Одоо төлөхгүй бол дараа 2дахин их ачаалал үүрэхээр боллоо3. Ажлаа хийж чадахгүй цаас уншсан хүмүүс хэд хоног хэдэн сарын дараа ч адилхан л байна4. Ядуу төртэй болохоор Ард иргэд ч ядууруухан л амь зууж байна
Иргэн 2020-11-27 66.181.185.201
Ядууч биш л дээ. Ухаангүй төртэй.
Зочин 2020-11-27 66.181.183.205
ресторан гуанз хүртэл хүнээ хаалган дээрээ тоолж оруулдаг нэг ширээнд суух хүний тоо хязгаартай байдаг юм билээ Миний л мэдэх KFC Little sheep гээд бүгд л бужигнасан юм байсан даа Яагаад мөнгөн орлогоо бодож байгаа аж ахуйн нэгж хувийн хэвшил хүний эрүүл мэндийг боддоггүй юм даа
Зочин 2020-11-27 66.181.183.205
Халдвар хамгааллын дэглэм барьдаг гэж худлаа яриад яахав Имарт за тэгээд бүх том жижиг хүнсний дэлгүүрээ ороод хар л даа та нарыг очихоод арга хэмжээ авч байдаггүй л юм бол дүүрэн хүн л бужигнаж байна Уул нь бусад оронд гаднаас оруулахдаа л тоолж оруулдаг айл бүхний 7 хоногт дэлгүүр орон ваучер байдаг юм байна лээ дээ Монгол Улс анх ардчилалд орон үедээ хүнсний талон авдаг шиг л дэлгүүрт орон ваучер хэрэгжүүлж байгаа шүү дээ улс орнууд
Зочин 2020-11-27 202.126.89.150
Маш муу бэлтгэлтэй бсан бнааа. Бараг сувилал гээд нийтийн жорлонтой газар ХҮМҮҮСЭЭ хорьчихсон юм биш үү? Арай дэндэнэ. Сонгуульд гомдоод МАН 2 ХУВААГДААД …
Зочин 2020-11-27 192.82.69.101
ГАДААДЫН ТОМ ОРНУУД ХӨЛ ХОРИОД БАЙХАД ХИРЭЭ МЭДЭЖ ХУЦМААР ЮМ
Зочин 2020-11-27 192.82.69.101
ЕР НЬ АРДЧИЛСАН НАМЫН ХОРОН САНААТНУУД ӨВЧИН ТАРХАХЫГ Л АНАЖ СУУГАА
Зочин 2020-11-27 202.126.88.200
х** муу лалараа
Zochin 2020-11-27 66.181.191.227
Lombardiig bas neegeechee ochnoon xvmvvs ajillaj bga shvvdee
ЗОЧИН 2020-11-27 66.181.191.238
ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨР ЭНЭ САР НЭМЭГДГСЭН САНАГДСАН ШҮҮ. МАНАЙХ 25000 ГАРДАГ БАЙСАН 10 САРЫН ТӨЛБӨР 40000 МЯНГА ГАРСАН БАЙНА. ХҮМҮҮСЭЭ ТОГНЫ ҮНЭЭ ШАЛГААРАЙ. ХӨЛ ХОРИО 10 САРААС ЭХЛЭЭГҮЙ ГЭДГИЙГ САНААРАЙ. ИРЭХ САРД НЭМЭГДВЭЛ ГАЙХАХГҮЙ БАЙЛАА.
Зочин 2020-11-27 212.95.5.192
Гэртээ 24 цаг, бүгдээрээ байхаар чинь их гарна л даа
Зочин 2020-11-27 202.55.188.106
Одоо ажилдаа ороё…та нарыг хараад турж үхэлтэй нь биш…турж үхсэнээс тэмцэж үхье дээ.
Zochin 2020-11-27 202.21.108.35
Hol horiog yagaad tsutslah geed bgaan ard tumniig ami nasiig ni ersdeld oruulah sanaatai yum uu
Хэвийн ажиллах боломжгүй 2020-11-27 59.153.115.166
Маш аюултай нөхцөлд байна
Зочин 2020-11-27 64.119.24.65
Томоохон ААН-үүд хамгийн сүүлийн үеийн өндөр технологийг оруулж ирээд халдвар хамгааллын чанга дэглэмд аль хэдийн бэлдцэн байна. Зайнаас халуун хэмжээд нүүр таних технологиор масктай үгүйг хараад эрсдэлтэй тохиолдлуудыг видео анализ хийх байдлаар тодорхойлж байна. Нөгөө УОК хаана нь ч явж байсын ккк. Голомтот тархалтын зураглал гаргах гэсээрээн байтал 14 хоног нь дуусчихлаа. Хэдэн тусгаарлах байруудаа цагдаад өгч шалгуулж нтр. Бусдыг эмнэлэг, эмнэлгийн ажилчид хийчихлээ.
Зочин 2020-11-27 202.21.109.67
ШАЛГАЖ БОЛНО
Бусад нь 2020-11-27 103.57.95.59
Бусад нь хаашаа тэнээд алга болов
Зочин 2020-11-27 64.119.24.65
Тодорхой халдвар хамгааллын дэглэмийг хангасан тохиолдолд аж ахуйн нэгж хувиаараа бичил бизнес эрхлэгчдээ нээ. Өмнө нь ч тэгээд болоол байсан. Яг үнэндээ халдвар дотооддоо тархсан асуудал бол төрийн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас л болсон. Одоо ард иргэд ААН-үүд рүүгээ бухахаа боль. Хааж боож хариуцлагаас зальжин мултрахыг хэн ч чадна.
Зочин 2020-11-27 202.21.109.67
ААН- Үүд сайн бэлтгэлээ ханга
зочин 2020-11-27 66.181.187.244
Ингэж Дүлж байхаар шууд бүх хаалт боолтоо цуцалчих дараа нь хаахгүй яасан юм гэж гоншигнох яриа гарахгүй байх гэж найдахаас бас битгий хааж боож хѳл хорио болоорой гадны улсад болж байгаа үйл явдлыг мэдэрмээр байгаа бол
Зочин 2020-11-27 64.119.24.65
Яг үнэнийг хэлхэд ЗГ яаж ард иргэдээсээ тасарч вакуумжсаныг сая харлаа. Одоо хотын мэр ямар үйл хөдлөл хийхийг харах л үлдэж байна. Ерөнхийлөгч ч ялгаа алга дараа жилийн сонгуульд оноо авах л үйл хөдлөл хийж байна. Иймд НИТХ хурлын вакумжсан хэдийн үгийг сонсохоосоо илүү өөрийн багийг сайн бүрдүүлээд нийслэлийнхээ иргэдийн төлөө ажиллах нь чухал байна даа.
иргзн 2020-11-27 202.179.27.138
ЭЗ-аа Сэргээе ААН-үүдыг хэвийн ажиллуулая гэнэ ААН нь ажиллаж байгаад Халдвар хамгаалын
дэглэмээ зөрчиж Халдварыг улам тараачихавал эцэст нь Хариуцлагын нь Хэн хүлээх вэ Нийслэлийн ИТХ-уу УОК хүлээх үү Хүн амын Эрүүл мэнд чухал уу ЭЗ чухал уу Монголчууд Бид цөөхүүлээ ш дээ ЭЗ-аа Сэргээх гэж байж Иргэдийнхээ Амь насыг золих вий дээ сайтар бодож Шийдвэр гаргаарай даа
Zochin 2020-11-27 133.82.250.241
Ene Purevdavaa gedeg hunii zorilgo bol yamr ch asuudal baisan buh zuiliig uguisgeh buruutgah l uuregtei end suudag hun yum shig bna tee.
Үүрээ 2020-11-27 202.126.89.50
Харин тийм ийм үед хүртэл нөгөөл улс төржилт яс маханд нь шингэцэн юм уу хаашаа юм. Харин Хүн намын Наранбаяр шал өөр байна.
Зочин 2020-11-27 64.119.24.65
Мэдээлэл датанд суурилаагүй шинжлэх ухаанч бус тодорхой загварчлал байхгүй сэтгэлийн хөөрөл муйхраар шийдвэр гаргавал ард иргэдээ яаж туршилтын туулай болгож хохирол үзүүлж байж алдаагаа эргэж засдагийг сая харлаа. Одоо энийгээ болиод бодлогын шийдвэрийн эцсийн үр нөлөө буруу л бол МАН ЗГ УИХ хамаагүй сөрөөд зөв шийдвэрээ танилцуулдаг болмоор байна. Иргэд тэнэг биш, тэгхээр зөв л бол зөв. Энэ бол WIN WIN буюу хамтдаа ялах стратеги.
Зочин 2020-11-27 202.21.104.178
УОК, НОК, ЭМЯ-наас бол хориог сунгах санал гаргах нь 100% баталгаатай, өчнөөн мөнгө идчихсэн гарууд хориог үргэлжлүүлж, их ажил хийж, их зардал гарч байгаа гэж гүлдийхээс өөр аргагүй. ЗГ-т тархи байна уу, эсвэл хөлдүү төмс юм байна уу гэдгийг харцгаая!
Зочин 2020-11-27 202.21.109.67
ХАХА
Зочин 2020-11-27 64.119.24.65
Тодорхой шийдвэр гаргахаасаа өмнө улстөрийн нөхцөл байдал улстөрчийн оноо авах гэхээсээ илүүтэйгээр эрдэмтэд судлаачдын саналыг нийслэлийн иргэдийн саналтай хамт авч нийслэлийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийнхөө дагуу бодлогын шийдвэрийн нөлөөллийг урьдчилж тооцож гаргадаг Business Intelligence хөгжүүлэх нь чухал байна. Дата өгөгдөл бол хангалттай бий. Нийслэлийн төрийн мэдээллийн системүүдийг томоохон ААН-үүдийн ЕРП системтэй шууд интеграци хийдэг болго.
Зочин 2020-11-27 64.119.24.65
Хэрэв ингэж чадвал нийслэлийн 1,5 сая иргэд дуу нэгтэйгээр дэмжихэд бэлэн байна нам үл хамаарч. Нийслэлээ одоо мэддэг бол. Нийслэлийн иргэдийн хүн ам зүйн бүтэц, өрхийн орлого, ААН-үүдийн салбар чиглэл гээд өчнөөн дата мэдээлэл төрийн мэдээллийн системд байгаа. Одоо тэрнийгээ ашиглаж шинжлэх ухаанчаар шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлдэг гаргадаг бодлогын хувилбарт үнэлгээ хийдэг мэдээллийн дэд бүтцийг бий болго. Энэ бол МУ-ын сүүлийн 30 жилийн түүхэнд байгаагүй хувьсгал болно шүү ингэж чадвал
Зочин 2020-11-27 202.9.46.172
хотынхоо замыг хэвийн явуулаач.Ямарч зорилгогүй тэнэж яваа хүн байхгүй.Бүгд л хурдан түргэн ажил амжуулаад л харих гэсэн хүмүүс яваа.Төвөөр явахаар Сумьяабазар та халдвар авах гээд б.на уу???
Зочин 2020-11-27 64.119.24.65
Цаашид 4 жил та нийслэлийг удирдана. Дэргэдээ нийслэлийн төсөв, хот зохион байгуулалт, төрийн чиг үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж бодлогын судалгаа хийдэг мэргэжлийн багтай бол. Орон тооны бус зөвлөхүүд эсвэл ТББ-уудыг ашигласан ч болно. Мониторинг ба иргэдийн санал шуурхай авах цахим портал нээж ажиллуул. Нийслэлийг дотор нь бүсчилж дүүрэг тус бүрт тухайлсан бодлого явуул. Бодлого гэдэг нь хэрэгжүүлэх нарийн төлөвлөгөөгүй тунхаглалын цаас гэсэн үг биш.
Зочныг дэмжигч 2020-11-27 66.181.161.36
Би хотын дарга байсан бол дээрх гурван саналыг хамгийн түрүүнд хэрэгжүүлэхсэн
ххх 2020-11-27 103.80.210.229
коронатайгаа зохицож амьдрахаас өөр аргагүй байхоо эдийн засаг сүйрэх нь харин ч хөнгөн тусаад байна
Зочин 2020-11-27 202.21.109.67
МАСКАА САЙН ЗҮҮ
TRUMP 2020-11-27 124.158.85.50
TAXALIIG ARD TUMEN ALDSAN YUM SHIG,ZUGEER BAIGARAI TA NARIIN XARIUTSLAGAGUI BAIDLAAS CHIN BOLJ XANIAD ALDSAN BIZ DEE,ODOO BOLIJ UZ ARD TUMNII AMIDRALIIG BODOJ UZSEN DEER BAIH SHU
Зочин 2020-11-27 64.119.24.65
Хотын дарга Сум аварга зөв санал гаргалаа. 100% дэмжиж байна. Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг шиг эхэндээ жаахан самгардаж байсан ч QR код нэвтрүүлж нийслэлийн логистикийг аюулгүй байдлаар хэвийн үргэлжлүүлэх гарц гаргалгааг олж чадсан. Гол нь УОК ба НОК шийдвэрүүд нь зөрчилдөөд УОК шийдвэрүүд нь тооцоо судалгаагүй шуурхай хэрэгжүүлхэд алдаа дутагдал их гархаар нарийвчилсан зохицуулалтгүй шийдвэрүүд байсан болов уу гэж харж байна. Нийслэлээл одоо та өөрөө бие даагаад шийдэж бай.
Зочин 2020-11-27 192.82.78.112
Яагаа ч үгүй байна
Зочин 2020-11-27 103.212.116.121
Тоон моон дээр худлаа хэлээгүй бол ковидийг дарах боломж бн. Дахиад сунгөсан нь л дээр. Монгол хүн өлсөөд үхэхгүй.
Зочин 2020-11-27 103.26.193.41
чи ч яахав.гэрээсээ цалингаа аваад хэвтэж байгаа. орлогогүй хүмүүс даарч, өлсөж байна!!! хүний зовлон ойлгодоггүй мал
Зочин 2020-11-27 103.26.193.41
гэрээсээ ажил хийсэн нэрээр цалин аваад хэвтэж байгаа гарууд амташчихаж. Бас архи шагладаг новшнуудад хөл хорио ашигтай болохоор сунгаасай гэж уриалаад байгааа юм!
Архаг зүрх 2020-11-27 66.181.161.55
энэ АХА шиг ажил хийдэгээ болиоч ээ! чалчаад л сууцгаагаад байх юм хѳдлѳѳч махан мануухайнуудаа, хаашаа хѳдлѳхѳѳ мэдэхгүй байгаа бол ядаж хятад руу оргон зайлах хѳдѳлгѳѳн үйлдээч илжиг толгойтуудаа
Зочин 2020-11-27 64.119.16.227
Хэрвээ цаашаа сунгавал өдрийн орлогоороо амьдардаг хүмүүс тэр дундаа НДШ ээ хувиараа төлдөгт нь илүү хүнд тусахаар байна Битгий л сунгаасай гэж
Зочин 2020-11-27 202.126.90.119
ЗАМ ШУЛУУДЛАА ХӨӨРХИЙ
Зочин 2020-11-27 202.126.88.150
Сумьяабазар санаачилгатай сайн ажиллаж бгаа бүх хүнии сэтгэлд ниицнэ гэж бхгүй. Ер нь хатуу чанга захиргаадажл ажилахгүй бол болохгүйг нь маханд нь мэдрүүлэхгүй бол монгол хүн ойлгохгүй сул талтай хэрэв ардчилсан нам засаг барьсан бол сүйрэх байсан
,зочин 2020-11-27 64.119.16.227
Зөв.зөв Нэгэнт.л Ерөнхий сайд нь май хэлчихлээ Өөр арга байхгүй.