Монголбанкны хар дансанд бүртгэгдсэнээс банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос зээл авах боломжгүй болсон иргэд ломбарднаас зээл авдаг ч өндөр хүүтэй зээлийг буцаан төлөх боломжгүй болсноор алданги тооцуулан, хохирдог ч өнөөг хүртэл энэ асуудлыг зохицуулсан эрх орчин бүрдээгүй байгаа.
Covid-19 цар тахал дотоодод алдагдсаны дараа Засгийн газраас банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодод 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл иргэд, аж ахуйн нэгжийн зээлийг хойшлуулах даалгавар өгсөн ч ломбард сугарч үлдсэн нь хэнд ч захирагдалгүй үйл ажиллагаа эрхэлж ирсэн гэсэн үг юм.
Тодорхой тайлбарлавал, Монголбанк арилжааны банкуудад, Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодод хяналт тавьж ирсэн бол ломбард эрхлэгч нь харьяа дүүргийнхээ Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авснаар үйл ажиллагаа эрхэлж иржээ. Нэг үгээр хэлбэл, зарим ломбард банк бус санхүүгийн байгууллагын хэмжээнд хүртлээ томорсон ч хяналт тавьдаг статусгүйгээр ажиллаж иржээ. Хааяадаа цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж, зөрчил илэрсэн тохиолдолд үйл ажиллагааг нь хязгаарладаг ч удалгүй өөр хүний нэр дээр ломбардаа үргэлжлүүлэн ажиллуулдаг байна.
Зарим эдийн засагчид Монголд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон хууль эрх зүйн зохицуулалт байдаггүйгээс арилжааны банкны зээлийн хүү жилийн 20+, банк бус санхүүгийн байгууллага 30+, ломбард 60+, өдрийн зээл 80+ хувьтай байдаг тухай мэдээлж ирсэн.
Харин ломбардуудын иргэдтэй хийж буй зээлийн гэрээг сонирхвол ихэнх нь 7-30 хоногийн хугацаанд 3.5-8 хувийн хүүтэй зээл, олгож зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5-аас дээш хувиар алданги, торгууль тооцохоор гэрээ байгуулдаг нь мөнгө хүүлэх бололцоо олгож ирснийг хуульчид шүүмжилж ирсэн.
Санхүүгийн зохицуулах хорооны даргын тайлбараар бол ломбардны талаар нэгдсэн бүртгэл, хяналт байдаггүйгээс хэдэн хувийн хүүтэй зээл олгогдож байна вэ гэдэг бүрэн дүүрэн мэдээлэл байхгүй болж таарч буй. Үндсэндээ зээлдэгч цаг хугацаандаа багтаан зээлээ төлөх боломжгүй болсон нөхцөлд ломбард алданги, торгуулийг хэдэн ч хувиар нэмж, тооцон мөнгө хүүлж байсан төр оролцох, хянах боломжгүй нь эндээс харагдана.
Мөн улсын хэмжээнд хэчнээн ломбард үйл ажиллагаа эрхэлж байна вэ гэдэг мэдээлэл ч бүрхэг хэвээр буй. Ойролцоогоор 1500 орчим ломбард ажилладгаас 900 нь Улаанбаатар хотод байдаг гэх бүдүүн тойм статистик гарч буй юм.
Хууль зүй, дотоод хэргийн яаманд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулагдсан ч хэзээ УИХ-аар хэлэлцэгдэх нь тодорхойгүй байна.
Уг нь цаг алдалгүй энэхүү хуулийн төслийг хэлэлцэн баталбал барьцаалан зээлдүүлэх газар болон мөнгөн зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө, байнга эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээлийн хүүг буцаан төлөх болон бичил санхүүгийн хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж буй юм.
Хуулийн төсөлд тусгагдаад буй зарим заалтыг сонирхуулъя.
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮРТГҮҮЛЭХ ӨРГӨДӨЛ ГАРГАХ
- 5.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн, энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангасан этгээд өргөдлөө аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж бүртгүүлнэ.
- 5.2.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн дараах этгээд Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргаж бүртгүүлнэ:
- 5.2.1.аймаг, нийслэлд хоёр, түүнээс дээш, эсхүл хоёр, түүнээс дээш аймагт салбараа байгуулах; 5.2.2.аймагт 100,000,000 төгрөг, түүнээс дээш, эсхүл нийслэлд 300,000,000 төгрөг, түүнээс дээш хөрөнгийн үнэлгээтэй хуулийн этгээд;
- 5.2.3.мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх.
- 5.3.Энэ хуулийн 5.1, 5.2-т заасан өргөдөлд дараах үндсэн мэдээллийг тусгана:
- 5.3.1.өргөдөл гаргасан он, сар, өдөр;
- 5.3.2.өргөдөл гаргагч нь хувь хүн бол иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- 5.3.3.өргөдөл гаргагч нь иргэн бол мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх нэр, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр, хаяг;
- 5.3.4.өргөдөл гаргагчийн гүйцэтгэх удирдлагын албан тушаалтан, менежерийн нэр, хаяг; 5.3.5.мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах арга хэлбэр, зээлийн төлөлт хийгдэх дансны мэдээлэл, дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга;
- 5.3.6.хуулийн этгээд бол хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигч болон нийт хувьцааны 20, түүнээс дээш хувийг эзэмших этгээдийн мэдээлэл;
- 5.3.7.иргэн бол мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхэд оруулж байгаа нийт хөрөнгийн хэмжээ; 5.3.8.энэ хуулийн 22.2.7-д заасан зар сурталчилгаанд ашиглах утасны дугаар болон олон нийтийн сүлжээнд ашиглах цахим хаяг.
- 5.4.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн этгээд энэ хуулийн 5.1, 5.2-т заасан өргөдлийг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан маягтын дагуу гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулна.
- 5.5.Мөнгөн зээлийн бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх маягт, зааврыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
- 6.1.Энэ хуулийн 5.1, 5.2-т заасан өргөдөл гаргагч мөнгөн зээлийн үйл ажиллагааг бүртгэлд бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг хавсаргана:
- 6.1.1.энэ хуулийн 5.5-д заасан маягтын дагуу гаргасан өргөдөл;
- 6.1.2.үүсгэн байгуулах баримт бичиг;
- 6.1.3.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;
- 6.1.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
- 6.1.5.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан талаарх нотлох баримт;
- 6.1.6.энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан хариуцлагын эсрэг арга хэмжээ авсан талаарх нотлох баримт;
- 6.1.7.энэ хуулийн 26.10-д заасан цахим бүртгэлийн системд холбогдсон талаарх нотлох баримт;
- 6.1.8.хөрөнгийн эх үүсвэрийг нотлох баримт.
БҮРТГҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- 7.1.Энэ хуулийн 5.1-д заасны дагуу мөнгөн зээлийн үйл ажиллагааг бүртгүүлэхийг хүссэн этгээд дараах шаардлагыг хангасан байна:
- 7.1.1.хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хэрэв иргэн бол нийт хөрөнгийн хэмжээ нь 10,000,000 төгрөг, түүнээс багагүй байх;
- 7.1.2.энэ хуулийн 10.1-д заасан мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх сургалтад хамрагдсан байх;
- 7.1.3.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, стандартыг хангасан ажлын байртай байх;
- 7.1.4.хуулийн этгээд бол гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх;
- 7.1.5.менежер нь энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх;
- 7.1.6.Эрүүгийн хуулийн Арван долдугаар бүлгийн Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, Арван наймдугаар бүлгийн Эдийн засгийн гэмт хэрэг, 29.10 дугаар зүйлд заасан Терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт, эсхүл Зөрчлийн тухай хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан Үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, мэргэжлийн хяналт, даатгалын журмын эсрэг зөрчилд хариуцлага хүлээж байгаагүй;
- 7.1.7.сүүлийн 5 жилийн хугацаанд энэ хуулийн 27.1-д заасны дагуу үйл ажиллагаа нь зогсоогүй, эсхүл энэ хуулийн 28.1-д заасны дагуу бүртгэлийг хүчингүй болгосон тохиолдол гараагүй байх. 7.2.Энэ хуулийн 5.2-т заасны дагуу мөнгөн зээлийн үйл ажиллагааг бүртгүүлэхийг хүссэн этгээд энэ хуулийн 7.1.2-7.1.7-д зааснаас гадна энэ хуулийн 4.1-д заасан ашгийн төлөө хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээд байна.
- 7.3.Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааг бүртгүүлэхийг хүссэн этгээдэд тавигдах нэмэлт шаардлага, үйл ажиллагаа явуулах нөхцөл, шаардлагыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
- 7.4.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн ажлын байранд тавигдах шаардлага, стандартыг холбогдох байгууллага батална.
- 7.5.Энэ хуулийн 7.1.1-д заасан шаардлага мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн этгээдэд хамаарахгүй.
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛ
- 8.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 5.1, 5.2-т заасан өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хянаж, энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан бол өргөдөл гаргагчид бүртгэлийн гэрчилгээ олгоно.
- 8.2.Өргөдөл гаргагчийн ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ тухай өргөдөл гаргагчид энэ хуулийн 8.1-д заасан аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “бүртгэх байгууллага” гэх/ мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргагч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш энэ хуульд заасан баримт бичгийн бүрдэлийг хангаж бүртгүүлэх хүсэлтээ ажлын 5 өдрийн дотор дахин гаргаж болно.
- 8.3.Бүртгэх байгууллага өргөдөл гаргагчийг бүртгэлд бүртгэхээс татгалзсан бол түүнд татгалзсан үндэслэлийг зааж бичгээр хариу мэдэгдэнэ.
- 8.4.Өргөдөл гаргагчийн ирүүлсэн баримт бичиг хуурамч болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол бүртгэхээс татгалзана. Энэ тохиолдолд тухайн этгээдийг дахин бүртгэхгүй.
- 8.5.Энэ хуулийн 8.1-д заасан хугацаанд бүртгэх байгууллага өргөдөл гаргагчид хариу ирүүлээгүй бол мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг бүртгэсэнд тооцно.
- 8.6.Бүртгэх байгууллага энэ хуулийн 8.1, 27.1, 28.1-д заасан бүртгэлийн хувь хүний нууцтай холбоотойгоос бусад мэдээллийг холбогдох шийдвэр гарсны дараах өдөр цахим бүртгэлд оруулж, олон нийтэд нээлттэй байршуулна.
- 8.7.Энэ хуулийн 8.1-д заасны дагуу хийгдсэн бүртгэл нь бүртгэгдсэн өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд хүчинтэй байна.
- 8.8.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч бүртгэлийн гэрчилгээгээ гээсэн, эсхүл үрэгдүүлсэн бол энэ тухай харьяа бүртгэх байгууллагад даруй мэдэгдэж, ажлын гурван өдрийн дотор бүртгэлийн гэрчилгээг дахин авах өргөдөл гаргана.
- 8.9.Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бүртгэлийн нарийвчилсан журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮРТГЭЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ
- 9.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь мөнгөн зээлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрхлэхийг хүсвэл энэ хуулийн 8.7-д заасан бүртгэлийн хүчинтэй хугацаа дуусахаас нэг сарын өмнө харьяа бүртгэх байгууллагад хугацааг сунгуулахаар өргөдөл гаргана.
- 9.2.Бүртгэх байгууллага мөнгөн зээлийн үйл ажиллагааны бүртгэлийн хугацаа дуусахаас гурван сарын өмнө бүртгэлийн хугацаа дуусах болон хугацаа сунгах журмын талаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид мэдэгдэнэ.
- 9.3.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй бол бүртгэл нь энэ хуулийн 8.7-д заасан хугацаагаар сунгагдана.
- 9.4.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд бүртгэлийн хугацааг сунгахгүй.
- 9.5.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн хугацааг сунгах нарийвчилсан асуудлыг энэ хуулийн 8.9-д заасан журмаар зохицуулна хэмээн заажээ.
Тодруулж хэлбэл, дээрх зохицуулалтыг хуульчилж өгснөөр дараах үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Үүнд:
- Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид бүртгэл, хяналттай болсноор тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд ажиллах Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл тогтоох, дээд хэмжээ дотроо үйл ажиллагаа эрхлэгч нар өрсөлдөх зарчмыг хангах,
- Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй байх талаар Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан байдаг. Энэ утгаараа зээлийн үйл ажиллагаа байнга, ашиг олох зорилгоор эрхэлж буй этгээд анз (алданги, торгууль) хэрэглэхгүй, зөвхөн нэмэгдүүлсэн хүү тооцох,
- Иргэнээс олгох зээлийн үйл ажиллагаа нь ашгийн төлөө, байнгын шинжтэй болж, хэт өндөр хүү тогтоохоос гадна алдангийг гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож зээлдэгчээс авч байгаа. Ийм учраас ашгийн төлөө, байнга зээл олгох иргэдийн үйл ажиллагааг бүртгэлтэй болгосноор Иргэний хуульд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд тооцогдон хоног тутам алданги тооцохгүй байх,
- Иргэнээс олгох болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй компани зээл олгохдоо 1 хувийн шимтгэл авч байгааг бичил санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эдгээр эрхлэгчээс олгох зээлд шимтгэл авахыг хориглохоор тусгав.
- Өдрийн зээл буюу хүүг урьдчилан авахыг хориглох. Зээлдэгч зээлийг авч хэрэглэснээр ашигласан хугацааны мөнгөн дүнг зээлдүүлэгчид төлөх нь зээлийн гэрээний гол зарчим байдаг боловч өдрийн зээл нэрэн доор үндсэн зээлийг бүрэн ашиглаагүй байхад өдөр өдрөөр тооцон үндсэн зээл, хүүг зээлдүүлэгчид төлдөг зээлийн хэлбэр түгээмэл байдлаар иргэдийн дунд байнга явагдах болжээ. Тиймээс зээлийн хүүг урьчдилан авахыг хориглож, хэрэв урьдчилж үндсэн зээл, хүүг тооцож авбал Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх байдлаар хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн иргэнээс олгох зээлийн үйл ажиллагаа, барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа эрхлэгчид тодорхой мэргэжлийн болон бусад шаардлагыг тавьж, тус үйл ажиллагааг цаашид мэргэжлийн болгоход чиглэсэн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан,
- Хуулийн төсөлд зээлийн гэрээ, холбогдох барьцаа, батлан даалтын гэрээнд заавал тусгах зүйлс, гэрээг хадгалах, бүртгэх, үүнд цахим бүртгэл хөтлөх, цагдаагийн байгууллагад сэжиг бүхий барьцааны зүйлийн талаар мэдээлэх, барьцааны зүйлийг өдөр бүр цахим бүртгэлд оруулах, барьцааны зүйлийг зарж борлуулах талаарх мэдэгдэл гаргах хугацаа, хэлбэр, барьцааны зүйлийн үнэлгээний талаарх зээлдүүлэгчийн үүргийг тусгасан,
- Зээлийн үйл ажиллагааг зөвхөн бүртгэлтэй этгээд сурталчлах, сурталчилгаанд тавих агуулгын шаардлага, заавал тусгах мэдээлэл, үүнд зээлийн хүүгийн хэмжээ гэх мэт, зээлийн үйл ажиллагаа эрхлэгч бүртгэлийн гэрчилгээгээ үйл ажиллагаа эрхлэх газраа байршуулах үүрэг, зээлийн хүүгийн хэмжээг ил тод баршуулах зэрэг үүргийг хуулийн төсөлд тусгасан,
- Иргэнээс олгох зээлийн үйл ажиллагаа эрхлэгч, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчийг аймаг, нийслэлийн Засаг дарга бүртгэх, харин тодорхой мөнгөн дүнгээс дээш хөрөнгийн үнэлгээтэй, 2 болон түүнээс дээш аймагт, эсхүл аймаг, нийслэлд салбараа байгуулахыг хүссэн барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа эрхлэгчийг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэж, холбогдох хяналт шалгалтыг эдгээр байгууллагаас хийх, хариуцлага тооцох, бүртгэлийн гэрчилгээг түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгох арга хэмжээ авах талаар хуулийн төсөлд тусгажээ.
- Г.ХОРОЛ
зочин 2020-11-27 139.5.216.109
ломбардыг бүр хаах хэрэгтэй хулгайн барааг маш хямд үнээр аваад ард иргэдийг маш их хохироодог тул ломбардны хэрэг бхгүй бүр нэг мөсөн хаах хэрэгтэй
Зочин 2020-11-27 202.55.188.102
Зөвшөөрлөө харьяа газраасаа аваад л ажилладаг баймаар юм. Харин ч дэлгүүр эмийн сангаас бага хүүтэй шдээ. Хүнсний дэлгүүр л гэхэд 15-20% нэмдэг. Ийм байхад адилхан хүүний хувийг буулгах хэрэгтэй. Шаардлагатай үед хуучин эд зүйлийг буух эзэнтэй буцах хаягтай авдаг газар ломбард л юмсан.
Зочин 2020-11-27 202.126.90.63
ХУлгайчтай холбоотой!
Lombard 2020-11-27 150.129.143.252
Za lombard baihgui boluul gent mungu hereg boloh bank bank bus sanhuu mungu uguhgui bol deerem hiij l mungu oloh baihdaa gent ami tulsan ued lombard hereg boldog bizdee huuchin utas huuchin tumuriig bank avahgui hereg gargahgui bol mungu zeelelhee bolchuul lombard ustaal alga bolno shuu dee huug harin zohih hemjeed buulgah heregtei
зочин 2020-11-27 66.181.161.28
ломбардны зөвшөөрлийг анхнаасаа нийслэлийн цагдаа, дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээнээс зөвшөөрөл авж ажилладаг ш дээ. тэд нараас зөвшөөрөл авах хэрэг бдымуу. ямар учиртай ингээд бдын болдоо. зайлшгүй шаардлагатай үед хэрэгтэй байдаг.
иргэн 2020-11-27 202.126.89.232
Гэр, ажлын хажууд ломбард байх нь амар байдаг шүү. Хурдан утсаа тавиад авчдаг. Хол байнга явж унааны мөнгө илүү гарздаад . Энэ их түгжрэлтэй хотод ломбардны тоог цөөлөх бодлого битгий явуулаач.
иргэн 2020-11-27 202.126.89.232
Энэ хууль нь шууд л томчууд өөрийн банк банк бусаа зөвхөн байлгах бодлого байна. Ийм шаардлагаар ажиллах ломбард байхгүй шүү дээ.. Иргэдийн ганц яаралтай хэрэг болж үйлчлүүлдэг газар бол ломбард. Дандаа иргэдэд хэрэгтэй зүйлийг хавчих бодлого явуулж байхымаа.
иргэн 2020-11-27 202.126.89.232
Хөл хорионы үед ломбард хаасан чин маш хэцүү байна шүү яаралтай мөнгө хэрэг болохоор яах ч учраа олохгүй юма. Хүнээс гуйгаад алга. Ломбардуудаа нээгээчээ . Миний хуучин утсыг авах нь ломбард л байна. Хүнд өгч утсаа алдмааргүй байна шүү дээ.
уугий 2020-11-27 202.126.89.232
Ийм өндөр шаардлага тавихын бол ажиллах ломбард байхгүй болж иргэд л хохирнодоо. Банк банк бусынхан дахин зээл олгодоггүй өндөр шаардлага тавьдаг. Харин ломбард ямар ч хүндрэлгүй маш шуурхай өгдөг. Гэнэтийн яаралтай үед ломбардруу л гүйдэг дээ иргэд.
eegii 2020-11-27 202.126.89.232
Ломбардгүй бол иргэд л хохирно. Томчууд нь харин мөнгөө угаана. Ломбардыг хавчих нь маш буруу шүү. Хамгийн их хэрэг болж байгаа нь ломбард.
Bat 2020-11-27 202.9.40.91
Lombard bh n zub
Зочин 2020-11-27 66.181.182.125
Lombard iig ta nar baihgui bolson hoino ymar heregtei zuil bsan iig oilgono odoo bol ta nar heregtseegee hangachaad mungu huulegch gj muuldag
hahaha 2020-11-27 192.82.76.148
lombardand yumaa tawihaa l bolijih gudamjinaas hucheer chiruulj oruulj ired yumii n tawiulzan yum
shg hutsahaa bolioosoi
зочин 2020-11-27 150.129.140.77
Ядуу хүн бүрийн өмнөөс банкныхан болон мөнгө хүүлэгчдэд хэлэх нэг үг байна Гобсекууд хатаарай
Зочин 2020-11-27 150.129.140.77
Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг хувийн улсын аль ч байгууллага хэвшил Монгол улсын хуулиас гадуур үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хууль дагаж мөрдөхгүй хамаарахгүй байна гэж баймааргүй Яагаад энэ цаг үед ломбард хүүгээ тооцохгүй эсвэл хойшлуулж болохгүй гэж Төрд хамаагүй гэж дуугарсан нь үнэхээр гайхахад хүргээд байна 1989 90 онд дэлгүүр хоосроход айл бүр л таргийн таван ямаатай байснаар дажгүй л даваад гарсан Дэлгүүр хоосон ч хүн бүр өргүй байлаа Одоо давж гарч чадахгүй бх
BAT 2020-11-27 103.212.116.146
Hyanalt bhgui gj shaaj bn.uilchilgee erhleh zuwshuurul awah gj bas buun daramt shdee. Tsagdaa nar bnga iim uureg dalgawal ene ter gd. Tsagdaad yumaa huraalgawal olj awj gj bhgui. Ehleed bankaa yawdal chiregdelgui bolgowol BBSB lombard huuni bagasaal irne ter bol zah zeeliin zarchmaar l bolj bgaa zuil.
Bat 2020-11-27 103.212.116.146
Bi lamboard ajiluuldag. Sardaa 2say sain sadaa3 sayag oldog. Hunsnii delguur emiin sangiin hajuud jijighen shd. Hun harhad l mungunolood bgaa yum shig ugui shd. Harin lombarduud horio tseeriin ued zeeliin huugee hasaj awj bgaada.
Altantapia 2020-11-27 202.55.188.86
Mash zov bvp dald bbcb bolsonshdee xvmvvsiin mashin baip bvx tom jijig geltgvi 7 s 10 14 30 xonogiin xygasfaatai avdag xvv ondoaltaa
Зочин 2020-11-27 64.119.18.134
ББСБ-г бүр устга.дарга нар мөнгө ш*** гол арга болсон.Эздийг шонд өлгөмөөр байна
lombard l 2020-11-27 43.242.243.181
lombard er ni bolj l ugvul hunii alt mungun edleliig mash hyamdaar avchaad hugatsaa hetervel l shuud avah gesen zorilgotoi alt mungiig ni avchdag uursdiinh ni todotgoltoi chenjuuddee ugchihdug huu mash undur asuudal garaad darga udirdah ajiltantai ni uulzay gehed uulzuulahgui yamarch argagui geed heden teller geh huuhnuud ni uuruu shiideh geed dairna lombard hezeech HUAT iin barmt ugch bgaagui asuuval buun ineedem bno lombardiig hatuu changa huulichilj ugch hyazgaar tavih heregtei hen durtai
Lombard 2020-11-27 202.9.40.91
s****a biz chi yah gj ymaa tavisiin chirch oruulj taviagui l bltai
eegii 2020-11-27 202.126.89.232
Ломбардгүй бол чи л хохирно доо. Сард 6000 төгрөгний хүү өгөөд юмаа алдахгүй сунгуулж чадахгүй бол чиний л муугийх. Хэргээ болохоор мөнгө авчаад дараа нь гоншигоноод чам шиг хүмүүс л ухамсаргүй хариуцлагагүй байдаг шүү. Хэлсэн үг хийсэн гэрээгээрээ байдаггүй. Чи л өөрөө авч чаднаа гээд авчирч тавьчаад. Хүнд зүгээр мөнгөө өгөхөд л ямар хэцүү байдаг билээ дээ. Өөрийнхөө өнцгөөс дандаа харах юм даа.
иргэд 2020-11-27 139.5.216.109
ломбард хэрэггүй хаа ломбардбг бүр хааа
Зочин 2020-11-27 202.21.108.172
Маш зөв шийдвэр байна.Зарим ломбард зээлээ зөвхөн бэлнээр өгнө.Буцааж төлөхдөө зөвхөн иргэний нэр дээрх данс руу, гүйлгээний утга дээр зээлийн эргэн төлөлт гэж бичүүлэхгүй зөвхөн дугаар бичүүлдэг.Энэ нь татвараас зугтаж байна гэсэн үг л дээ.
Зочин 2020-11-27 66.181.161.67
ямар ч газар татвараас зугатаж чадахгүй шүү дээ дансаар хийж байгаа мөнгө чинь харин ч илүү хяналтан дор байгаа биз дээ
Зээлдэгч 2020-11-27 103.212.118.20
Ломбардын зээлийн хүү хэтэрхий өндөр байна. Тухайлбал цахилгаан бараа, хөөрөгний зээл 10 хоногт 10%, сард 30% гэсэн үг. Хүүг бууруулах зхицуулалт хийх хэрэгтэй.
eegii 2020-11-27 202.126.89.232
хувиар биш мөнгөөр яривал банк банк бусын хажууд харин ч хамаагүй бага шүү. Битгий хувь яриад бай. Өгч байгаа мөнгөө л бодож харьцуул. ломбарданд 10000 өгч байхад банк дор хаяж 100000 байдаг шүү.
Зочин 2020-11-27 66.181.176.99
tor lombardig deremdeh geel neg ih anharal halamj bolood baigamdaa.
Зочин 2020-11-27 103.26.194.253
Хүнсний дэлгүүрээс ашиг муу ш дэ. Хаха
Зочин 2020-11-27 66.181.186.123
Төрийн өмчит Ломбардын үйлдвэрийн газар.
Эмгэн 2020-11-27 49.0.212.165
"Төрийн ломбард " ТӨҮГ гээч
Зочин 2020-11-27 66.181.187.228
Энэ Ломбард мөнТҮРЭЭСЛЭГЧИД Амар хялбар мөнгө олхыг бодсон мөнгө хүүлэгчдыг маш зөв зохицуулалтай байхгүй бол ДЭЭРЭМЧИД л гэсэн үг Журамалах хэрэгтэй ,
Lol 2020-11-27 64.119.16.108
Emiin businesiig sain mednee.200s 300huvi nj zardagii shdee.hunsnii delguuruud baina dood tal 20-30huvi nemj zarna.sardaa heden 10 ergldene.tehed lombard sariin 3.5-8 huvi.banknii systemee oligtoi bolgo ulsiinhaa niigmiin daatgaliin san eruul mendiin daatgaliin sangaa bankand zalguulchaad uhsen atsssniinh n lombardnii system lol
Haha 2020-11-27 64.119.16.108
Niit mongonii 90garui huvi n bankan deer ergelddeg.5-9huvi n bank bus hadgalamj zeeliin horshoon deer ergeldene.lombardand niit mongonii 0.3-0.5huvi mongo ergeldegii shdee.lombarduud mash jijig segment.ishhh chaavaas doi ineedtei ym sanaachilhiin
Зочин 2020-11-27 150.129.143.139
Erguu MAN uhraal bh yum holduunuud !!!
заза 2020-11-27 103.26.194.214
Өөрсдийнх нь Банк бусуудын орлого нь багадаад тэгж байгаа биз дээ
хэ хэ хэ 2020-11-27 49.0.212.165
Хөөрхий дөө, дээрэлхэж чадах гарын дор нь муусайн ломбарднууд. Банкуудыг бол яаж ч чадахгүй шдээ. Жидүүчид өөрсдөө бүгд ББСБ-тай учраас ББСБ-уудыг бас яаж ч чадахгүй. Гүэй мөн мундаг шүдтэй арслангууд аа айн?
ard tumen 2020-11-27 139.5.216.109
ломбард харин ард иргэдийг шулдаг дээрэмчид хаах хэрэгтэй
ЛОМБАРД 2020-11-27 59.153.115.166
/*-*/ 18 минутын өмнө 49.0.212.165
Мэргэжлийн ломбард ажиллүүлагч, DDISH TV-ийн эзэн, УИХ-н гишүүн монгол улсын заан Цэрэнпунцагаар ломбардын тухай УИХ-н гишүүдэд хичээл заалга
Зочин 2020-11-27 64.119.25.242
ломбардын зээлийг хойшлуулах шийдвэр гаргаж өгөөч ээ. хамаг юмаа алдлаа
ИРГЭН 2020-11-27 64.119.25.4
Хувь хоорондоо 5-10000 Тѳүрѳг зээлүүлэхдээ зѳвшѳѳрѳл авах эрх авах болохноо үүнээс ѳѳр ажил алга уу Ломбард хэрэггүй бол хүмүүс зээл авахаа больчихгүй байхыг бодоход хэрэг байгаагынх хоорондоо тохиролцоод болж л байгаа шүүдээ маргах юм байлгүйдээ
/*-*/ 2020-11-27 49.0.212.165
Мэргэжлийн ломбард ажиллүүлагч, DDISH TV-ийн эзэн, УИХ-н гишүүн монгол улсын заан Цэрэнпунцагаар ломбардын тухай УИХ-н гишүүдэд хичээл заалга
ард түмэн 2020-11-27 139.5.216.109
ха ха тийм үү цэрэнпунцаг гэдэг их хурлын гишүүн ломбардчин юмуу хөөрхий зайлуул мөнгө хүүлэгч
Зочин 2020-11-27 139.5.218.28
Lombarduud aimaar huuldeg. 5-r surguuliin dergedeh lombard lav humuusiin gazryn gerchilgee, tsahilgaan baraa g.m.-g 14 honogoos hetruulehgui undur huutei baga mungu zeeluuleed yafaarsan humuusiin ed zuilsiig orlogoo bolgoj avdag. 7 buudlyn Sain lombardad solongos shar altan hoslol taviulsan heregleed ginjiig n taslaad gagnasan bsan, ogt uur soritstoi tugjee hiigeed. Tuhain uyed n medeegui avchihsan. Iim l yumnuud lombard ajilluuldag. Aan bas Lendmn gej huunees huu idsen app-tai lombard bna.
Зочин 2020-11-27 139.5.218.28
Banknuud n n irgedee yalgavarlahgui uyan hatan bdag bol yu gej hogiin lombarduudaar humuus uilchluuleh ve!!!!
ЛОМБАРД 2020-11-27 59.153.115.166
Зочин 1 цагийн өмнө 202.21.100.210
УИХ-н гишүүн монгол улсын заан Цэрэнпунцагаар ломбардын тухай УИХ-н гишүүдэд хичээл заалга
zochin 2020-11-27 139.5.216.109
ха ха ломбардчин гишүүнтэй юм уу
Зочин 2020-11-27 103.136.254.38
Коммунизм айсуй
Зочин 2020-11-27 66.181.187.228
Коммунизм Ардчилал хоёр ялгаагүй ХИЙ ҮЗЭГДЭЛ үзмэрч гуай
Зочин 2020-11-27 202.21.100.210
УИХ-н гишүүн монгол улсын заан Цэрэнпунцагаар ломбардын тухай УИХ-н гишүүдэд хичээл заалга
Зочин 2020-11-27 202.55.188.46
Bitgii l zeelj bai, tegvel medeej dampuurna. Heregtsee baigaa uchraas l orshin togtnood baina shde
Иргэн 2020-11-27 202.126.88.207
Банк, ББСБ-д өртэй, эсвэл зээл авахад бүрдүүлэх материал, шаардлагыг хангаж чадахгүй иргэд ломбардаас зээлдэг. Ломбардын хүүг шууд төрөөс тогтоох хэрэгтэй. Банкны зээлийн хүүнээс хэтрэхгүй ч гэдэг юм уу…
Зочин 2020-11-27 49.0.218.189
дэлгүүр 15-20% АШИГТАЙ ажилладаг эмийн сан 50-60% ашигтай ажилладаг ломбард 3-8% ашигтай ажилладаг ийм л бна төр алаг үзэлгүй бүгдийг нь хяналтандаа ав
тогтохсүрэн 2020-11-27 49.0.218.189
ломбардыг мангас мэтээр сурталчилдагаа боль нь уу ард иргэд өөрсдөө дүгнэнэ
урангуа 2020-11-27 49.0.218.189
үнэхээр өнөө маргааш мөнгө хэрэгтэй хүмүүст банк өдөрт нь бэлэн мөнгө өгч чадах уу 80 юм шаардахгүйгээр хариулж өгнө үү
Зочин 2020-11-27 66.181.161.68
Энэ ёстой үнэн. Ажлаа хий гэхээр болж байгаа бүхнээ нураах.
hehe 2020-11-27 64.119.20.218
Үнэн үнэн, ганц дийлэх юм нь ломбард юм байна дөө, ганц нэг журам гаргаж цэгцлэх нь зөв л байх, Бүртгэлээ чангалаад ББСБ-д л ломбард болоод үлдэнэ. Бусад нь хаалгаа барина. Тэгээд бэлэн мөнгө хэрэгтэй болох үед утсаа тавиад шууд бэлэн мөнгө авах боломжгүй л болох нь дээ. Одоо байгаа хүүний хэмжээнд л шууд хязгаар тавиж болно доо уул нь тэгвэл арай бодитой байх
Хориогоо цуцал аа . 2020-11-27 122.201.21.200
Энэ муу хөл хориогоо цуцалж энэ олон хүмүүсийг хэвийн амьдралд нь оруулаад өгөөч ээ . Юун сунгах гээд хуцаад байгаа новшнууд бээ .
Зочин 2020-11-27 24.17.94.42
Huvia bodson setgehuitei cham shig yumnuud l corona taraasan shdee. Chi odoo dut.
ard tumen 2020-11-27 139.5.216.109
чи корона тус үа юу
Зочин 2020-11-27 139.5.219.254
Ковбой
Зочин 2020-11-27 150.129.140.69
Ганц манайх биш дэлхий хөл хориотой байна.
Irgen 2020-11-27 202.126.90.120
G.Horloos asuult bn.
1. Ene huuliin tosliig end niitleh ni ymar ach holbogdoltoi ve? Huulizuin yamnii zahialga bol teriigee heleed alban yosoor irgedees sanal avch tusgaval sain met.
2. Buhel buten uls bj yagaad lombardiig jagsaagaad gargaad irj chadahgui bn. Ene bol aimag niislel hiichih ajil bn. Eniig ni holbogdoh udirdlagaas todruulaad irgeded iluu nariivchilsan medeelel ogch bolohgui bga shaltgaan?
hehe 2020-11-27 64.119.20.218
Харин тийн, Уул нь бүгд бүртгэлтэй байдаг байлгүй дээ.