Спутник V вакциныг Европын Холбооны орнуудаас хамгийн түрүүнд Унгар Улс авав

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

Спутник V вакциныг Европын Холбооны орнуудаас хамгийн түрүүнд Унгар Улс авав

Оросын «Спутник V» коронавирусын эсрэг вакцины дээж 11-р сарын 19-ний Пүрэв гарагт Унгарт ирэв. Тус улс нь Европын Холбооны гишүүн орнуудаас хамгийн түрүүнд Оросын вакциныг эмнэлзүйн туршилтанд зориулан авсан тухай мэдээллийг Унгар Улсын Гадаад хэргийн сайд Петер Сийяртогийн үгийг иш татан «Спутник V»-ын албан ёсны Twitter  хуудаснаа мэдээлжээ.

Сайд өөрийн Facebook хуудсандаа Будапешт энэхүү бэлдмэлийн дээжээс 10 ширхгийг авсан бөгөөд түүнийг тус улсад хэрэглэхийг зөвшөөрч болох эсэхийг тодорхойлохоор лабораторийн шинжилгээг эхлүүлэх гэж байгаа тухай бичжээ.

«Спутник V» вакцины эхний дээжийг тус улсад хүргэх ажлыг Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сан (Российский фонд прямых инвестиций – РФПИ)-гийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд уг сан нь хэд хэдэн улс орнуудтай, тухайлбал Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос болон Бразилтай тус вакциныг гадаадын үйлдвэрүүдэд нэмэлтээр үйлдвэрлэх боломжийн талаар тохиролцсон байна.

11-р сарын 13-нд Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров «Спутник V» вакцины анхны дээжийг ирэх долоо хоногт Унгарт хүргэж өгнө гэж мэдэгдэж байсан.

Харин 11-р сарын 5-нд Унгар Улс энэ оны 12-р сард судалгаа шинжилгээнүүдийг хийж дуусгаад, бүртгэж, лиценз олгох зорилгоор Орост үйлдвэрлэсэн вакциныг бага хэмжээгээр импортлох гэж буй тухай хэвлэлүүд мэдээлж байв.

Орос Улсын болон дэлхийн анхны коронавирусын эсрэг вакциныг 8-р сарын 11-нд бүртгэсэн ба «Спутник V» бэлдмэлийг Гамалейн нэрэмжит судалгааны төвийн мэргэжилтнүүд боловсруулсан. ОХУ-ын Эрүүл мэндийн яам нь вакциныг аль хэдийн үйлдвэрлэлд нэвтрүүлж, бүртгэлийн дараах судалгаанд зөвшөөрөл олгосон байдаг.

Эх сурвалж: Известия

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж