Мэтгэлцээнд дуудсан болгоны зоргоор очих нь завтай хүний ажил

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

Мэтгэлцээнд дуудсан болгоны зоргоор очих нь завтай хүний ажил

УИХ-ын дарга З.Энхболдыг “Нэг монгол” ТББ халз мэтгэлцээнд дуудаж цахим ертөнцөөр урилгаа тараагаад байсан. Өнөөдөр 14.00 цагт мэтгэлцээн болох байсан ч УИХ-ын дарга нэг сарын өмнө төлөвлөсний дагуу өнөөдөр 14.00 цагт “Монгол Улсад барилгын цэрэг байгуулагдсаны 80 жилийн ой”-н арга хэмжээнд уригдан оролцож  байгаа аж.

Судалгаанаас харахад Монгол Улсад 6000 гаруй ТББ байдаг. Эдгээр байгууллагууд бүгд төр засгийн өндөрлөгүүдээ мэтгэлцээнд дуртай цагтаа дуудаад байвал дуудагдсан эрхмүүд төлөвлөсөн ажлаа хаяад очих уу, аль эсвэл татгалзах уу гэдэг асуудал цаашид үүсэх нь. “Нэг Монгол” ТББ нь “Ардчиллын хямрал ба Үндсэн хуулийн цэц”-ийн асуудлаар мэтгэлцэх саналтай байсан. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуультай холбоотой асуудлыг өнөөдөр ярихаас илүүтэй улс төрийн намууд сонгуулийн асуудалд гол анхаарлаа хандуулж байна. Мөн Үндсэн хуулийн цэцийн асуудлыг УИХ-ын чуулган дээр улиг болтол ярьж, Үндсэн хуулийн цэцтэй холбоотойгоор гаргах шийдвэрээ, УИХ-ын гишүүд чуулганы танхимд мэтгэлцэж хэлэлцэж хэдийнээ шийдчихсэн. Гэтэл энэ асуудлыг олон дахин ярьж суух зав цаг УИХ-ын даргад байгаагүй биз ээ. Тэрээр чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын чуулганаар баталсан хууль, тогтоомжийг сурталчлан хөдөө орон нутагт ажиллаад тун завгүй байгаа сурагтай. Харин УИХ-ын дарга бөгөөд Ардчилсан намын дарга З.Энхболд сонгуулийн үеэр бусад намын удирдлагатай халз мэтгэлцээнд нэг биш олон удаа орох хүсэлтэй байгаа аж. Гол нь мэтгэлцээнийг жинхэнэ сонгодог утгаар нь хоёр тал зохион байгуулах шаардлагатай гэж Ардчилсан намынхан үзэж байгаа юм. Энэ удаагийн цахим ертөнцөөр явсан урилгаар УИХ-ын дарга байтугай энгийн иргэн ч тэр бүр гүйгээд очиж барьц алдахгүй нь ойлгомжтой.

ЭХ СУРВАЛЖ: MEDEE.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж